Moodle


Untitled Document

ЦАХИМ МЭДЛЭГ КАМПУСЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

Эрхэм танд энэ өдрийн мэндийг хүргэе!

Бид Танд Цахим Мэдлэг кампусын үйлчилгээний нөхцлийг толилуулж байна. Манай онлайн сургалтууд танд шинэ мэдлэг, шинэ боломжийг нээж өгөх болно.

Нэг. Yйлчилгээний нөхцөл

Манай онлайн сургалтууд төлбөртэй бөгөөд Бүртгүүлэх холбоосоор орж бүртгүүлэн,
курсын төлбөрийг төлсний дараа та курст нэвтрэх эрх авна. Онлайн курсын эхэнд бид кампуст хэрхэн суралцах, харилцааны хэрэгслүүдийг хэрхэн ашиглах талаар танилцуулга семинар зохион байгуулж болно. Энэ тухай мэдээллийг бид таны бүртгүүлсэн и-мэйл хаягаар илгээх юм. Онлайн сургалтын үед мэргэшсэн хөтөч багш таныг дэмжин чиглүүлнэ. Сургалтанд амжилттай оролцож, суралцагчдад илгээх “Хийвэл зохих зүйлс”-ийн 80 хувийг хийж гүйцэтгэснээр та түүнийгээ бататгах гэрчилгээтэй болно. Хэрэв танд Интернэт ашиглах боломжгүй үе гарвал Их сургуулийн гудамж 3/2, Хурд хотхоны 10A-38 тоотод байрлах “Гарц” сургалтын төвд ирж сургалтын зорилгоор Интернэт ашиглах боломжтой.

Хоёр. Онлайн сургалтанд бүртгүүлэх

Онлайн сургалтанд бүртгүүлэхийн өмнө Цахим мэдлэг кампуст байрлуулсан курсын агуулгын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж, Яагаад цахим сургалт гэж? хуудсанд зочлон, Надад цахим сургалт зохимжтой юу? өөрийгөө сорих тестийг бөглөж үзэхийг танд зөвлөж байна. Та үнэхээр суралцах шийдвэрээ гаргасны дараа Нэвтрэх дээр дарж кампуст, Бүртгүүлэх холбоосоор орж сонгосон курстээ бүртгүүлнэ. Курс эхлэхээс дор хаяж 5 хоногийн өмнө бүртгүүлэхийг хичээгээрэй. Кампуст бүртгүүлэх дэлгэрэнгүй зааврыг нүүр хуудаснаас татан авч үзэж болно. Бүртгүүлэх хуудсанд өөрийн бүх мэдээллийг үнэн зөв оруулах шаардлагатай. Учир нь уг мэдээлэл курсыг амжилттай төгсөхөд таны сертификат дээр бичигдэхээс гадна бид таны оруулсан и-мэйл хаяг, утсаар тантай холбогдох юм. Бүртгэлтэй холбоотой асуух зүйл гарвал 319367 утсаар холбогдоно уу.

Гурав. Сургалтын төлбєр

Та курсын төлбөрийг курс эхлэхээс дор хаяж 3 хоногийн өмнө Цахим Мэдлэг ТББ-ын Голомт банкин дахь төгрөгийн 110 293 6629, валютын 110 293 6630 дансанд шилжүүлэх буюу эсвэл бэлнээр төлж болно. Курсын төлбөрийг төлсний дараа курст нэвтрэх эрх нээгдэх болохыг анхаарна уу.
Гадаадаас төлбөр хийхдээ хэрхэхийг бид аль орноос хандаж байгаагаас хамааран и-мэйлээр харилцаж шийдвэрлэнэ. Аймаг, орон нутгаас банкны гуйвуулга ашиглан төлж болно. Нэг суралцагч нэгээс илүү курст суралцвал 2 дахь курсээс эхлэн төлбөрийг 5%, нэг байгууллагаас 3 хүн нэгэн зэрэг суралцвал суралцагч бүрийн курсын төлбөрийг 5% хөнгөлнө.

Курсын төлбөрийг төлж курст нэвтрэх эрх авсан суралцагч курст суралцах боломжгүй болсон тохиолдолд Цахим Мэдлэг байгууллагад зөвхөн бичгээр мэдэгдэнэ. Энэ тохиолдолд суралцагчид дараагийн ижил курсыг санал болгох ба эс зөвшөөрвөл курсын материалын үнэ 50,000 төгрөгийг суутгаж, үлдсэн буюу суралцагчийг дэмжих үйлчилгээний төлбөрийг суралцагч хүсэлт гаргаснаас хойш ажлын 10 хоногт багтаан олгоно.

Дөрөв. Хэрэглэгчийн хариуцлага

Та курст нэвтрэх эрхтэй болсон тэр үеэс эхлэн дараах үүргийг хүлээнэ:

  1. Бүртгэлийн нууцлалыг хамгаалах

Кампуст бүртгүүлсэн нэр, нууц үгийг бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй. Түүнчлэн кампусаас гарахдаа Гарах холбоос дээр заавал дарж гарч байх шаардлагатай. Хэрэв бүртгүүлсэн нэр, эсвэл нууц үгээ мартсан бол суралцагч info@mongolcampus.org хаягаар и-мэйл бичиж нэр, нууц үгээ сэргээлгэх юм.

  1. Сургалтанд хуваарийн дагуу идэвхтэй оролцох

Тухайлбал хэлэлцүүлэг, чатанд тогтмол оролцож курсын даалгаврыг хийнэ. Хэлэлцүүлэг, чат, и-мэйлээр зөвхөн сургалтын агуулгатай холбоотой мессеж илгээнэ. Цахим Мэдлэг кампус нь хэрэглэгчийн үйлдэлд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй бєгєєд тухайн хэрэглэгч гуравдагч этгээдэд болон манай сүлжээнд учруулсан ямар нэгэн хохирлыг зохих хууль дүрмийн дагуу барагдуулах үүрэгтэй.

  1. Курсын агуулгыг файл болон цаасан хэлбэрээр бусдад дамжуулахгүй байх

Цахим Мэдлэг кампус нь Монгол улсын Оюуны өмчийн хуулийн дагуу курсын агуулгад Үүсмэл бүтээлийн зохиогчийн эрхийг эзэмшиж буй тул суралцагч түүнийг бүх хэлбэрээр хувилах, тараахыг хориглоно.

Та манай үйлчилгээг аливаа хууль бус зүйлд ашиглавал таны үйлчилгээний эрхийг хааж зохих хууль хяналтын байгууллагад мэдэгдэж хариуцлага хүлээлгэх болохыг анхаарна уу.

Дараах нөхцөл байдал үүсвэл таны үйлчилгээний эрхийг түр хугацаанд хэсэгчлэн эсвэл бүрмөсөн хаах болно. Yүнд:

  1. Хэрэглэгч Цахим Мэдлэг кампусын үйлчилгээний нөхцлийг зөрчих
  2. Хэрэглэгч хүсэлт гаргах
  3. Техник, хамгаалалтын гэнэтийн асуудал гарах. Энэ тохиолдолд хэрэглэгчид урьдчилан мэдэгдэхгүй байж болох ба энэ тухай вэбээр мэдэгдэх болно.

5. Цахим Мэдлэг кампусын хариуцлага

Цахим Мэдлэг кампус нь онлайн сургалтыг тогтоосон цагийн хуваарь, сургалтын төлөвлөгөөний дагуу зохион байгуулна. Онлайн сургалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх чиглэлээр мэргэшиж Сертификат авсан мэргэжлийн хөтөч багш сургалтыг хөтлөн явуулна. Цахим Мэдлэг нь гарцаагүй техникийн саатлаас бусад ямар нэгэн шалтгаанаар онлайн сургалтыг бүрэн гүйцэд явуулаагүй тохиолдолд энэхүү үйлчилгээний нөхцөлийн 3-р зүйлд заасны дагуу сургалтын төлбөрийг суралцагчид буцаан олгоно. Цахим Мэдлэг нь суралцагчийн бүртгүүлсэн мэдээллийг бүрэн нууцлах бөгөөд сургалтанд оролцуулахаас өөр зорилгоор ашиглахгүй.

6. Цахим Мэдлэг кампусын өмчлөгчийн эрх

Цахим Мэдлэг кампусын онлайн сургалтанд зориулан хэрэглэж байгаа програм хангамж, лого, курсын агуулга нь зохиогчийн эрхийн болон бусад холбогдох хууль тогтоомжоор хамгаалагдсан бөгөөд хуулбарлан ашиглах хориотой. Хэрэв ийм зүйл илэрсэн тохиолдолд таны үйлчилгээний эрхийг шууд хаах ба холбогдох газар нь мэдэгдэх болно.

Холбоо барих хаяг:
holboo
Цахим Мэдлэг ТББ
СБД, Их сургуулийн гудамж 3/2, Хурд хотхоны 10A-38 тоот
Улаанбаатар 14201, Монгол улс
Тел: 319367, 77339367
Э-шуудан: info@mongolcampus.org
Вэб: http://www.mongolcampus.org

Сүүлд засварласан: Monday, 11 May 2015, 08:22 AM