Moodle


Хэвлэх хэлбэрээр
Цахим Мэдлэг кампусын онлайн сургалттай холбоотой асуулт, хариултууд


Энэ индексээр түүвэр харуулах

Онцгой | А | Б | В | Г | Д | Е | Ё | Ж | З | И | Й | К | Л | М | Н
О | Ө | П | Р | С | Т | У | Ү | Ф | Х | Ц | Ч | Ш | Щ
Ъ | Ы | Ь | Э | Ю | Я | Бүгд

Хуудас: (Өмнөх)   1  2  3
  Бүгд

Ц

:
Цахим Мэдлэг бол Мэдээлэл холбооны технологийг мэдлэг түгээх хэрэгсэл болгон ашиглах, Монгол улсад электрон сургалтыг бодит хэрэглээ болгон нэвтрүүлэх, хөгжлийн төлөө ажилладаг байгууллага, хувь хүмүүст э-сургалтын хэрэгслийг ашиглан мэдлэг түгээх/ хуваалцах/ солилцох боломжийг олгох замаар улс орны хөгжилд хувь нэмэр оруулах, мэдлэгийн менежмент хийх зорилготой түншүүдийн санаачилгаар 2007 онд үүсгэн байгуулагдсан төрийн бус байгууллага юм.
Түлхүүр үг:
:
Онлайн курс төлөвлөлт, Онлайн сургалтын агуулга хөгжүүлэлт, Онлайн сургалтанд багшлах нь, Онлайн сургалтын менежмент сэдэвт дөрвөн сургалт явагдаж байна. Онлайн сургалтын технологи гэсэн сургалтыг явуулж эхлэхээр ажиллаж байна.
Түлхүүр үг:
:
Онлайн сургалт явуулах сонирхолтой их дээд сургууль, МСҮТ, дунд сургуулийн багш, сургалтын мэргэжилтнүүд; бизнесийн байгууллагын сургалтын албаны ажилтнууд; сургалтын агуулга бүхий сонирхсон байгууллага, хувь хүмүүст зориулагдсан.
Түлхүүр үг:
:
Онлайн сургалт явуулахаар сонирхож буй ямар ч мэргэжлийн хүн сууж болно.
Түлхүүр үг:
:
Болно. Сургалт интернэт ашиглаж явагдах учир суралцагч заавал Улаанбаатарт байх шаардлагагүй. Харин “Онлайн сургалтын агуулга хөгжүүлэлт” сургалт нь 12 цагийн танхимын сургалттай учир биеэр оролцох шаардлагатай.
Түлхүүр үг:
:
Тийм. Гэхдээ цахим сургалтыг ганц хүн хэрэгжүүлэх боломжгүй юм. Танд курс төлөвлөгч, агуулга хөгжүүлэгч, технологийн мэргэжилтэн, онлайн багш, цахим сургалтын менежерийн үүргийг гүйцэтгэх баг хэрэгтэй болохыг анхаараарай.
Түлхүүр үг:
:
Сургалт бүр сар тутам явагдана.
Түлхүүр үг:
:
Онлайн курс төлөвлөлт, Онлайн сургалтын агуулга хөгжүүлэлт, Онлайн сургалтанд багшлах нь, Онлайн сургалтын менежмент гэсэн дарааллаар суралцах нь хамгийн оновчтой. Гэвч суралцагчийн цахим сургалтын талаарх суурь мэдлэг, туршлага, хэрэгцээнээс хамаараад сургалтын дараалал өөр байж болно.
Түлхүүр үг:
:
Цахим сургалт буюу онлайн сургалт гэдэг мэдлэгийн агуулгыг компьютер болон интернэт ашиглан дамжуулах, заах утга илэрхийлнэ.
Түлхүүр үг:
:
Суралцагч сургалтын эхэнд 3 цагийн танилцуулга семинарт оролцож, онлайнаар 2 долоо хоног суралцана. Сургалтын кампустаа нэвтэрч долоо хоног бүр тодорхой даалгавруудыг хийж гүйцэтгэнэ. Сургалтын материалыг бие даан үзэж судална (Интернэтгүй орчинд байж болно). Бүлгийн чат, хэлэлцүүлэгт оролцож сургалтын агуулгын талаар хэлэлцэнэ. Өөрийгөө сорих тест бөглөнө. Курсын даалгаврыг хийж багшаас хариу авна. Хөтөч багш суралцагчдыг дэмжин чиглүүлэх юм.
Түлхүүр үг:

Хуудас: (Өмнөх)   1  2  3
  Бүгд