Moodle


Хэвлэх хэлбэрээр
Цахим Мэдлэг кампусын онлайн сургалттай холбоотой асуулт, хариултууд


Энэ индексээр түүвэр харуулах

Онцгой | А | Б | В | Г | Д | Е | Ё | Ж | З | И | Й | К | Л | М | Н
О | Ө | П | Р | С | Т | У | Ү | Ф | Х | Ц | Ч | Ш | Щ
Ъ | Ы | Ь | Э | Ю | Я | Бүгд

Хуудас:  1  2  3  (Дараагийн)
Бүгд

G

:
Цахим Мэдлэгийн болон GIZ байууллагын сертификат нь таныг цахим сургалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх талаар тодорхой мэдлэг, дадал, чадвартай болсныг илтгэх ба цахим сургалттай холбоотой төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд тус нэмэр болно.
Түлхүүр үг:

А

:
Өглөө ажил эхлэхээс нэг цагийн өмнө, эсвэл ажил тарснаас хойш нэг цаг сууж хичээлээ хийж болно. Үдийн цайны цагаар хагас цаг зарцуулж ч болно. Ажлын өдрүүдэд үнэхээр амжихгүй бол товлосон нэг цагийн чатдаа ороод, бусад зүйлийг хагас, бүтэн сайн амралтын өдрүүддээ хийж болох юм.
Түлхүүр үг:

К

:
www.mongolcampus.org кампусын баруун дээд буланд буй “Холбогдох” холбоос дээр дарна. Гарч ирэх хуудасны “Шинээр хэрэглэгчийн эрх үүсгэх” товчлуур дээр дарж, маягтыг бөглөөд “Шинээр хэрэглэгч үүсгэх” товчлуурыг дарна.
Түлхүүр үг:
:
Цахим Мэдлэгийн түнш Гарц сургалтын төвийн Компьютер, Интернэтийн хэрэглээ сургалтанд суралцахыг зөвлөж байна. Гарц сургалтын төв нь СБД, Хурд хотхоны 10А байрны 38 тоотод байрладаг. Сургалтын хөтөлбөр, төлбөр, хуваарийн талаар 319367 утсаар лавлана уу.
Түлхүүр үг:
:
Цахим Мэдлэгийн түнш Гарц сургалтын төвд ирж компьютер ашиглаж болно. Гарц сургалтын төв нь СБД, Хурд хотхоны 10А байрны 38 тоотод байрладаг. Лавлах утас 319367.
Түлхүүр үг:

Н

:
15 хүртэлх хүн хөтөч багшийн дэмжлэгтэй суралцана.
Түлхүүр үг:

О

:

Дараах үйлчилгээнүүдийг авч болно:

  • Цахим Мэдлэгийн кампуст цахим сургалтаа байршуулж явуулах
  • Цахим сургалтын кампус хийлгэх
  • Цахим сургалтын кампусыг Интернэтэд байршуулах
  • Цахим курс хийлгэх
  • Цахим багш гэрээгээр ажиллуулах
  • Цахим сургалтын кампусын админ, техникийн үйлчилгээ авах зэрэг болно.
Түлхүүр үг:
:
www.mongolcampus.org кампус дахь сургалтын танилцуулгын дор байгаа “Бүртгүүлэх” холбоосоор орж онлайнаар бүртгүүлнэ. Тодруулах зүйл гарвал Цахим Мэдлэгийн 319367 утас, info@mongolcampus.org и-мэйлээр хандах буюу эсвэл офист ирж болно.
Түлхүүр үг:
:
Онлайн сургалт явуулахаар сонирхож буй бакалавр болон түүнээс дээш боловсролтой хүмүүст тохиромжтой.
Түлхүүр үг:
:
Гурван сургалтанд амжилттай суралцаж төгсөгчдөд Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны GIZ байгууллагын сертификат олгоно.
Түлхүүр үг:
:

Байнга ашигладаг и-мэйл хаягтай байх ба и-мэйлүүд таны спам хавтсанд орж буй эсэхийг шалгах хэрэгтэй. Та Интернэтэд холбогддог компьютертэй байх ба дараах шаардлагыг хангасан байх шаардлагатай:

Техник хангамж

  • Процессор: Intel® Pentium® P4+ эсвэл түүнээс дээш, 1.6 GHz эсвэл түүнээс дээш
  • Санах ой: 512 MB RAM эсвэл түүнээс дээш (1 GB бол сайн)
  • Интернэт холболт: 56K модем эсвэл түүнээс дээш (кабель эсвэл DSL бол сайн)

Програм хангамж

  • Үйлдлийн систем: Windows 98, XP, VISTA, 7 or MAC
  • Хэрэглээний програм: MS Word, Excel зэрэг стандарт програмууд
  • PDF уншигч: Adobe Acrobat Reader 7
  • Вэб хөтөч: Microsoft Internet Explorer 6.0 SP1, Firefox 3 эсвэл түүнээс дээш
  • Browser Plug-ins: Adobe Flash Player 9 эсвэл түүнээс дээш хувилбарууд.

Хэрэв та сургалтын материалыг хэвлэж авч уншихыг хүсвэл танд хэвлэгч машин хэрэгтэй болно.

Түлхүүр үг:
:
Компьютер, Интернэт ашиглах, бие даан суралцах, цагаа зөв зохицуулах мэдлэг чадвартай байх нь онлайн сургалтанд сурахад илүү дөхөмтэй байна.
Түлхүүр үг:
:
Тийм. Амжилттай суралцаж, шалгуур хангасан суралцагчдад Цахим Мэдлэгийн сертификат олгоно. Гурван сургалтанд амжилттай суралцаж төгсөгчдөд Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны GIZ байгууллагын сертификат олгоно.
Түлхүүр үг:
:
Тийм. Суралцагчдад онлайнаар хэрхэн суралцах, кампуст хэрхэн ажиллах талаар гарын авлага өгнө. Түүнчлэн эхлэлийн семинар дээр холбогдох танилцуулгыг хийж, дадлага хийлгэнэ. Сургалтын явцад багшаас и-мэйлээр, чатаар, утсаар, эсвэл биеэр ирж асууж лавлаж болно.
Түлхүүр үг:

С

:
Суралцагч 7 хоногт онлайнаар дор хаяж 10 цаг (өдөрт 2 цаг) буюу нийт 20 цаг зарцуулна.
Түлхүүр үг:
:
2 долоо хоног үргэлжилнэ.
Түлхүүр үг:
:
Сургалтанд бүртгүүлж, төлбөрөө төлснөөр та тухайн сургалтанд суралцах эрхтэй болно. Суралцагч бүр цахим сургалтын кампуст нэвтрэхийн тулд кампуст бүртгүүлэх шаардлагатай. Суралцагч хэрэв өөрөө кампуст бүртгүүлээгүй бол Цахим Мэдлэг байгууллагаас үүнийг гүйцэтгэнэ.
Түлхүүр үг:
:
Үгүй. Сургалтын бүртгэлийн хуудсанд танаас кампуст бүртгүүлсэн эсэхийг асууж байгаа хэдий ч хэрэв та кампуст бүртгүүлж чадаагүй бол Цахим Мэдлэг байгууллагаас үүнийг гүйцэтгэнэ. Давхардсан эрх үүсгүүлэхгүйн тулд та кампуст бүртгүүлсэн нэрээ сургалтын бүртгэлийн хуудсанд бичих нь зүйтэй.
Түлхүүр үг:
:
Компьютер, Интернэт байгаа л бол Цахим Мэдлэгийн сургалтуудад хэзээ ч, хаанаас ч суралцах боломжтой. Хэрэв та компьютер, Интернэтгүй газар явах гэж байгаа бол, эсвэл цаг боломжгүй бол дараа долоо хоногт нь нөхөөд суралцах бүрэн боломж бий. Учир нь багшийн и-мэйл таны имэйл хайрцагт, хийх зүйлүүд, хэлэлцүүлгийн бичлэгүүд кампуст бүрэн эхээрээ байж байна.
Түлхүүр үг:
:
Сургалтын төлбөрөө та Цахим Мэдлэг ТББ-ын Голомт банкин дахь төгрөгийн 110 293 6629 тоот дансанд шилжүүлнэ. Эсвэл Цахим Мэдлэг ТББ-ын офис болох СБД, Хурд хотхоны 10А байрны 38 тоотод ирж бэлнээр төлж болно. Төлбөрийн нэхэмжлэхийг 319367 тоот утсаар хандан, факсаар, и-мэйлээр, эх хувиар авч болно. Гадаадаас, эсвэл орон нутгаас дээрх дансанд төлбөрийг шилжүүлнэ.
Түлхүүр үг:

Ц

:
Цахим Мэдлэг бол Мэдээлэл холбооны технологийг мэдлэг түгээх хэрэгсэл болгон ашиглах, Монгол улсад электрон сургалтыг бодит хэрэглээ болгон нэвтрүүлэх, хөгжлийн төлөө ажилладаг байгууллага, хувь хүмүүст э-сургалтын хэрэгслийг ашиглан мэдлэг түгээх/ хуваалцах/ солилцох боломжийг олгох замаар улс орны хөгжилд хувь нэмэр оруулах, мэдлэгийн менежмент хийх зорилготой түншүүдийн санаачилгаар 2007 онд үүсгэн байгуулагдсан төрийн бус байгууллага юм.
Түлхүүр үг:
:
Онлайн курс төлөвлөлт, Онлайн сургалтын агуулга хөгжүүлэлт, Онлайн сургалтанд багшлах нь, Онлайн сургалтын менежмент сэдэвт дөрвөн сургалт явагдаж байна. Онлайн сургалтын технологи гэсэн сургалтыг явуулж эхлэхээр ажиллаж байна.
Түлхүүр үг:
:
Онлайн сургалт явуулах сонирхолтой их дээд сургууль, МСҮТ, дунд сургуулийн багш, сургалтын мэргэжилтнүүд; бизнесийн байгууллагын сургалтын албаны ажилтнууд; сургалтын агуулга бүхий сонирхсон байгууллага, хувь хүмүүст зориулагдсан.
Түлхүүр үг:
:
Онлайн сургалт явуулахаар сонирхож буй ямар ч мэргэжлийн хүн сууж болно.
Түлхүүр үг:
:
Болно. Сургалт интернэт ашиглаж явагдах учир суралцагч заавал Улаанбаатарт байх шаардлагагүй. Харин “Онлайн сургалтын агуулга хөгжүүлэлт” сургалт нь 12 цагийн танхимын сургалттай учир биеэр оролцох шаардлагатай.
Түлхүүр үг:
:
Тийм. Гэхдээ цахим сургалтыг ганц хүн хэрэгжүүлэх боломжгүй юм. Танд курс төлөвлөгч, агуулга хөгжүүлэгч, технологийн мэргэжилтэн, онлайн багш, цахим сургалтын менежерийн үүргийг гүйцэтгэх баг хэрэгтэй болохыг анхаараарай.
Түлхүүр үг:
:
Сургалт бүр сар тутам явагдана.
Түлхүүр үг:
:
Онлайн курс төлөвлөлт, Онлайн сургалтын агуулга хөгжүүлэлт, Онлайн сургалтанд багшлах нь, Онлайн сургалтын менежмент гэсэн дарааллаар суралцах нь хамгийн оновчтой. Гэвч суралцагчийн цахим сургалтын талаарх суурь мэдлэг, туршлага, хэрэгцээнээс хамаараад сургалтын дараалал өөр байж болно.
Түлхүүр үг:
:
Цахим сургалт буюу онлайн сургалт гэдэг мэдлэгийн агуулгыг компьютер болон интернэт ашиглан дамжуулах, заах утга илэрхийлнэ.
Түлхүүр үг:
:
Суралцагч сургалтын эхэнд 3 цагийн танилцуулга семинарт оролцож, онлайнаар 2 долоо хоног суралцана. Сургалтын кампустаа нэвтэрч долоо хоног бүр тодорхой даалгавруудыг хийж гүйцэтгэнэ. Сургалтын материалыг бие даан үзэж судална (Интернэтгүй орчинд байж болно). Бүлгийн чат, хэлэлцүүлэгт оролцож сургалтын агуулгын талаар хэлэлцэнэ. Өөрийгөө сорих тест бөглөнө. Курсын даалгаврыг хийж багшаас хариу авна. Хөтөч багш суралцагчдыг дэмжин чиглүүлэх юм.
Түлхүүр үг:

Хуудас:  1  2  3  (Дараагийн)
Бүгд