Moodle


Хэвлэх хэлбэрээр
Цахим сургалтын тайлбар толь

Та энэхүү тайлбар толиос онлайн сургалтанд өргөн хэрэглэгддэг зарим үгсийг товч тайлбарын хамт үзнэ. Цахим Мэдлэг Кампус үгсийн сангаа цаашид байнга өргөжүүлэн баяжуулах болно. Үсгүүдийг оноон дарснаар тохирох үгэн дээр очно.


Энэ индексээр түүвэр харуулах

Онцгой | А | Б | В | Г | Д | Е | Ё | Ж | З | И | Й | К | Л | М | Н
О | Ө | П | Р | С | Т | У | Ү | Ф | Х | Ц | Ч | Ш | Щ
Ъ | Ы | Ь | Э | Ю | Я | Бүгд

Хуудас:  1  2  3  4  5  6  7  8  9  10  11  (Дараагийн)
Бүгд

A

:
Асинхрон сургалтын үед хичээлийн агуулгыг нийтлэх, суралцагч түүнийг авч үзэх хооронд, мөн суралцагч багшаас асуух, багш хариулах хооронд тодорхой хугацаа өнгөрдөг. (Эсрэг утга нь Синхрон сургалт)

H

:
ГБТХ-ийг тэмдэглэгээний хэл ч гэдэг. Үүний зорилго нь баримт бичгийн эрэмбэ дараатай бүрэлдэхүүн хэсгүүдийг тодорхойлох явдал юм. ГБТХ нь баримт бичгийн түгээмэл элементүүдийг, тухайлбал гарчиг, догол мөр, жагсаалт, хүснэгт, график зэргийг тэмдэглэх үүрэгтэй. ГБТХ-ийг WWW вэб бүтээхэд ашигладаг.

K

:
Биеийн болон сэтгэлийн хөдөлгөөний мэдрэмжийг мэдэрсэнээр байдлыг ойлгон ухаарахыг хэлнэ.

P

:
Баримт бичгийг үйлдлийн янз бүрийн систем дээр ашиглах боломжтойгоор боловсруулсан Adobe формат. Баримт бичиг нь текст, зураг агуулж болохоос гадна хэсгүүд нь өөр хоорондоо болон Вэбсайт дахь мэдээлэлтэй э-холбоосоор холбогдсон байж болдог.

А

:
Автоматжуулсан тестүүд нь зөв хариултыг шууд өгнө. Интернэтээс олон тооны автомат тестүүдийг олж болно.
:

Компьютерт болон Вэбэд суурилсан сургалтын бүх материал, холбоосуудыг агуулсан тусгаар хуудсуудын дэлгэрэнгүй тайлбар.

:
Дуу гаргахгүй, үг хэрэглэхгүй байхыг хэлнэ. Харилцааны үеийн аман бус илэрхийлэлд дохио зангаа, нүүрний хувирал, харц, түүнчлэн үнэр, гадаад төрх байдал болон бусдыг татах хүч орно.
Түлхүүр үг:
:
Нэгэн зэрэг (ижил хугацаанд) биш, синхроны эсрэг утгыг илэрхийлнэ.
:
Интернэтэд тавигдсан, орж үзэх боломжтой сургалтын материалыг хэлнэ.

Б

:
Аль нэг даалгаврыг хамтран хийж гүйцэтгэх бүлэг хүмүүс
:
Цахим сургалтын үед суралцагчид дэмжин туслах үүрэгтэй хүнийг хэлнэ.
Түлхүүр үг:
:
Цахим багшийн зүгээс суралцагчдад үзүүлэх бүх талын дэмжих үйл ажиллагаа
Түлхүүр үг:
:
Оюун ухаан, эсвэл хүслийн үйлдлээс бий болох биеийн хөдөлгөөнийг хэлнэ.
:
Хэлэлцүүлэгт оруулсан санаа бодол, хариулт
Түлхүүр үг:
:
Үйлдэл, өгүүлэмжийг санамсаргүйгээр буруу тайлах
Түлхүүр үг:
:
Бүлгийн гишүүд харилцан холбогдож, нийтийн үйл ажиллагаа явуулах, эсвэл бүлэг дотор үүрэг хариуцлага хүлээж эхлэх үеэс мөрдөгдөж эхэлдэг, бүлгийн доторх харилцан ажиллагааны бичигдээгүй хууль
Түлхүүр үг:
:
Бүлгийг зохион байгуулах ажлыг хариуцаж, манлайлах үүрэгтэй оролцож буй бүлгийн гишүүн
Түлхүүр үг:
:
Гишүүд нь төсөл, түүнтэй холбоотой ажлууд дээр хамтран ажилладаг компьютерийн бүлэг хэрэглэгчдэд зориулсан програм хангамж. Бүлгийн програм нь баримт бичиг хамтран боловсруулах, ажлын төлөвлөгөө, хуваарь гаргахад зориулсан харилцааны хэрэгслүүдийг агуулсан байдаг. Тухайлбал Лотус Нотус гэх мэт.
:
Хамтдаа суралцаж, сурах тодорхой зорилгод хүрэх гэж буй хоёр ба түүнээс олон суралцагчдыг хэлнэ.
Түлхүүр үг:

В

:
Багш болон суралцагчид нэг ижил цагт өөр өөр газраас виртуал орон зайд “уулзаж”, танхимд сургадаг үйл ажиллагааг Интернэтийн орчинд явуулахыг хэлнэ.
Түлхүүр үг:
:
Интернэтийн орчинд нийтлэг сонирхолтойгоор орж ирсэн бүлгүүдийг хэлнэ.
Түлхүүр үг:
:
Интернэтийн орчинд дүрд тоглодог заах аргын нэг хэлбэр. Жишээ нь жижгэвтэр хоёр бүлгийн хооронд тэмцээн явуулах гм.
Түлхүүр үг:
:
Интернэтэд эсвэл компьютерийн програмд үүсгэсэн бодит бус орон зай
Түлхүүр үг:
:
Интернэт буюу интранет ашиглан явуулах компьютерт суурилсан сургалтыг хэлнэ.

Г

:
Интернэтэд суурилсан харилцааны хэрэгслүүдийг ашиглан дайрч давшлахыг хэлнэ. Энэ нь хоёр талыг хүчтэй хариу үйлдэлд өдөөж, улам бүр ноцтой, хувь хүний шинжтэй болж ирэх магадлалтай.
Түлхүүр үг:

Д

:
Дуут мессежийг нэгэн цаг хугацаанд Интернэтээр дамжуулан солилцдог харилцаа холбооны хэрэгсэл (синхрон).
:
Зайн сургалтын үед тохиолддог нэг асуудал бол суралцагчид тусгаарлагдсан байдалтай байдаг. Үүнийг үгүй хийхийн тулд суралцагчдыг Дэмжсэн сургалт явуулдаг. Суралцагч нэг бүрийн асуулт, даалгаврын хариуг тэдэнд э-шуудан, чатаар явуулах нь суралцах сонирхол, сургалтын үр дүнг сайжруулна.

З

:
Хувь суралцагч бүрд зорилгоо тодорхойлоход нь дэмжин тусалж, тэднийг идэвхжүүлэгч
Түлхүүр үг:
:
Онолыг практикт нэвтрүүлэх үйл явцыг дэмжин эрчимжүүлэх арга ажиллагаа. Зааварлах ажиллагаа ихэвчлэн ажлын байран дээр нь суралцагчид шууд, биечлэн заах байдлаар хэрэгждэг. Суралцагч практик нөхцөл байдалд хэрхэн ажиллаж байгааг сургагч ажиглаад, зааж буй сургалтын агуулгыг ажлынхаа өдөр тутмын үйл ажиллагаанд хэрхэн нэвтрүүлэх арга зам, зөвлөмжүүдийг өгдөг.
:
Хувь хүнийг тодорхойлогч зан чанаруудын цуглуулга
Түлхүүр үг:
:
Суралцагчид сурсан зүйлээ хэр амжилттай хэрэглэх/хэрэгжүүлэхийг бодитойгоор томъёолсон тодорхойлолт
:
Суралцагчдын одоогийн мэдлэг, төлөв байдал, ур чадвар, зан араншин, хүлээлт, сонирхол зэрэг шинж чанарууд
:
Хэлэлцүүлгийг удирдаж, оролцогчдыг хамтад нь, гол зүйлд чиглүүлэх үйлдэл
Түлхүүр үг:
:
Холбооны шугамаар тодорхой хугацаанд, ихэвчлэн нэг секундэд илгээгдэх өгөгдлийн хамгийн их хэмжээг Битээр илэрхийлснийг хэлнэ.
:
Харилцаанд гарсан төвөгтэй асуудал, эсвэл холбогдох процесст гарсан уналтыг хэлнэ.
Түлхүүр үг:

И

:
ICQ (үнэгүй, http://www.icq.com) эсвэл MSN Мессенжер (үнэгүй, http://www.microsoft.com/) гэх мэтийн програм хангамжуудыг хэлнэ.
:
1960 онд анх тавигдсан, дэлхий даяарх компьютеруудын сүлжээ юм. Интернэт нь олон төрлийн өгөгдөл мэдээлэл, үйлчилгээг агуулдаг. Тухайлбал: э-шуудан, FTP, WWW, гм.
:
Э-шуудан, хэлэлцүүлэг, чат (IRC), өгөгдлийн архив (FTP), WWW гэх мэт дэлхий даяарх компьютеруудын сүлжээ болох Интернэтийг ашиглаж хийгддэг үйлчилгээнүүдийг хэлнэ.

К

:
Биеийн болон сэтгэлийн хөдөлгөөний мэдрэмжийг мэдэрсэнээр байдлыг ойлгон ухаарахыг хэлнэ.
:
Онолыг практикт нэвтрүүлэхэд дэмжин, эрчимжүүлэх арга ажиллагаа. Зааварлах ажиллагаа ихэвчлэн суралцагчдад тэдний ажлын байранд шууд, биечлэн заах байдлаар хэрэгждэг. Сургагч сурагчийн практик нөхцөлд хэрхэн ажиллахыг ажиглаад, сурч буй сургалтын агуулгыг ажлын өдөр тутмын үйл ажиллагаанд хэрхэн нэвтрүүлэх арга барил, саналуудыг өгнө.
Түлхүүр үг:
:
Интернэт хэрэглэхгүйгээр компьютер ашиглан суралцах, ихэвчлэн CD-ROM хэлбэрээр.

М

:
Янз бүрийн медиа хэрэгслүүдийг техникийн болон зориулалтын хувьд ашиглах, эзэмших чадвар
Түлхүүр үг:
:
Хэрэгцээтэй мэдлэгийг бүх оролцогч талуудад, хэрэгтэй цагт, хэрэгтэй газар нь хамгийн ойлгомжтой хэлбэрээр байлгах үүрэг, чадварыг хэлнэ.
:
Ихэвчлэн аль нэг төрлийн сэдвээрх э-шуудан түгээх систем. Мэйлийн листэд бүртгүүлэхийн тулд тухайн мэйл сервер лүү холбогдох шаардлагатай. Гишүүд листээр мэйл явуулах болон бусад гишүүдээс мэйл хүлээн авах боломжтой. Аливаа мэйл нь эхлээд тухайн мэйл сервер лүү очиж тэндээсээ листийн бүх гишүүд рүү тусгай програмын тусламжтайгаар тараагддаг байна.

Н

:
Цахим сургалтын орчинд бол бүлэг болон түүнтэй холбоотой үйл явцуудыг багш зохион байгуулахыг хэлнэ.
Түлхүүр үг:
:
Интернэтийн орчинд эелдэг, нээлттэй харилцахад зориулсан харилцааны дүрмүүдийн багц
Түлхүүр үг:
:
Сонгодог зайн сургалтаас үүдэлтэй хэллэг. Өөр өөр газар байгаа суралцагчид сургалтын агуулга бий болгох чиглэлээр хийж байгаа сургалтын бүх хэлбэрийг хэлнэ. Өөрийгөө хөтлөх сургалт гэдэг нь суралцагч нь хэзээ, юуг, яаж, хэнтэй, хаана, хэдий хугацаанд сурахыгаа өөрөө шийддэг сургалтын хэлбэрүүдийг хэлнэ. Энэ нь багшийн оролцоогүй явагддаг.
:
Нүүр тулан ярилцдаг харилцаа холбооны онолын тусгай хэллэг (FTF, F2F гм товчилдог).

О

:
Интернэтийг түгээх, харилцах суваг болгон ашиглаж суралцах ажиллагаа

П

:
Мессеж, эсвэл текстийг харилцагч талд өөрийн үгээр давтан хэлж өөрийн ойлгосон байдлыг мэдэгдэх
Түлхүүр үг:
:
Өгөгдлийн сүлжээгээр дамжуулан аль нэг програм хангамжийг тал талаас нэгэн зэрэг ашиглахыг хэлнэ. Энэ бол дэлгэцийн хурлын системүүдийн (жишээлбэл Microsoft NetMeeting) элементүүдийн нэг юм. Оролцогч өөрийн компьютерт суулгасан аль нэг, эсвэл хэд хэдэн програмыг сонгож, бусад оролцогчдод түүнийг ашиглах боломжийг бүрдүүлнэ гэсэн үг. Бүх оролцогчид өөрийн компьютерээс уг програмыг ажиллуулж байвал програм дундаа ашиглах гэнэ.

Р

:
Суралцагчдад сургалтын материалыг тавьж өгөх ритм буюу хугацааны интервал

С

:
Байгууллагад шилдэг гүйцэтгэлийг бий болгох амжилттай стратеги, хандлага, үйл явцууд
:
Вэбсайт дотор чиг баримжаагаа олоход нь хэрэглэгчид тусалдаг бүдүүвч зураг, эсвэл “агуулгын хүснэгт” юм. Сайтын бүдүүвчийн тусламжтайгаар хэрэглэгч вэбсайтын агуулга, бүтцийн талаар богино хугацаанд зураглалтай болж, хулганын нэг товшилтоор хайж буй агуулгадаа хүрэх боломжтой.
:
Сургалт явуулж байгаа байгууллагаас суралцагчийн оролцоог үнэлж олгодог бичиг
Түлхүүр үг:
:
Нэгэн зэрэг, ижил цаг хугацаанд гэсэн үг. Эсрэг утгатай үг нь асинхрон
:
Синхрон теле-сургалтын үед суралцагчид нэгэн ижил цаг хугацаанд суралцаж, мөн өөр хоорондоо харилцдаг. Эсрэг утга нь асинхрон сургалт.
:
Ялгаатай гарал үүслийн (соёлын) улмаас нэгэн ижил сэдэвт өөр өөр байдлаар хандах хандлага
Түлхүүр үг:
:
Сонсгол, сонсох чадварыг илэрхийлнэ.
Түлхүүр үг:
:
Тусгай хэрэгсэл ашигласнаас үүдэн харилцааны дохионууд хязгаарлагдахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл “бичгийн харилцааны” суваг ашиглах нь харилцааны аман бус элементүүдийг орхигдуулдаг.

Түлхүүр үг:
:
Суралцагч хувь хүн болон бүлгийн өвөрмөц шинж чанаруудын цогц
:
Суралцах үйл явцыг илүү энгийн бөгөөд үр дүнтэй байлгахад чиглэсэн дэмжих арга хэмжээнүүд
Түлхүүр үг:
:
Сургалтын материал, үйл ажиллагааны төлөвлөгөөнд сургалт, заах арга зүйн зарчмуудыг өөрчлөн хөрвүүлэх системт ажиллагаа
:
Сургалтын явцад суралцагчийн харьцаж ажиллах элементүүдийг хэлнэ. Сургалтын танхим, хүн хүч, техник хэрэгслүүд орно.
:
Курсын агуулга, харилцааны хэрэгслүүд, суралцагчдын хуудсууд тавигдсан Интернэт дэх талбар
Түлхүүр үг:
:
Сургалтын хууль ёсны буюу хуваарьт утга агуулга.
:
Сургалтанд хамрагдсанаар үгүй болж болох зорилтот ба одоогийн нөхцөл байдлын хоорондох зөрүү буюу ялгаатай байдал
:
Боловсрол олгоход чиглэсэн сургалтын зорилго, агуулга, заах арга зүйн зөвлөмж, сургалтын материалын цогц. Сургалтын хөтөлбөр нь сургалтын тухайн нэг бүлэг сэдвийг, эсвэл ерөнхий сэдвийг бүхэлд нь хамарсан байдлаар хийгдэж болно.
:
Хэлэлцүүлгийн талбарт нэгэн ижил сэдвээр нэгэн багц дотор тавьсан бичиглэлүүдийг хэлнэ. Сэдвийн багц нь анхлан тавьсан нэг бичиглэл, түүний хариуд оруулсан бусад бичиглэлүүдээс бүрддэг.
:
Тодорхой нэг зүйлийг хийж гүйцэтгэх гадаад болон дотоод хөдөлгөгч хүч
Түлхүүр үг:
:
Интернэт болон ёс зүй гэсэн хоёр үгийг нийлүүлж бүтээсэн шинэ үг. Интернэтээр электрон мессеж илгээхэд баримтлах дүрэм журам, ёс зүйн хэм хэмжээг хэлнэ.

Т

:
Энэ ойлголтыг (латинаар: таних, хүлээн авах) ойлгоц, бодол, ой тогтоолт, эргэн дурсахуй зэрэг оюун ухааны үйл явцуудыг илэрхийлэхэд хэрэглэдэг.
:
Багц мэдээллийг (дууны эсвэл дүрсний) Интернэтээс авч, тасалдахгүй тоглуулахын тулд түр санах ойд хадгалахыг хэлнэ.
:
Интернэт болон бусад сүлжээнээс мэдээллийг татаж авах ажиллагаа. Тухайн мэдээлэл сүлжээнээс татаж авч буй компьютерт хуулагдана.
:
Хүлээн авагч мессежийг ньюсгрупп зэргээс өөрөө орж авахыг хэлнэ. Э-сургалтын хувьд сургалтын талбарт багшийн тавьсан материалыг суралцагчид өөрөө орж татаж авч ашиглахыг Татах арга гэж нэрлэдэг.
:
Суралцагчдад сургалтын агуулгыг багш синхроноор дамжуулахыг хэлнэ. Багш, суралцагчид байршлын хувьд өөр өөр газар байна. Хэрэгслүүд нь видео конференц, чат. Технологи нь IP, ISDN, сателит.
:
Суралцагчдын олон янзын хэрэгцээ шаардлагад тохируулан мултимедиа сургалтын орчинд сургалтын функцуудыг өөрчлөх
:
Мессеж хүлээн авагч руу э-шуудан зэргээр илгээгдэхийг хэлнэ. Э-сургалтын хувьд багш сургалтын материалыг суралцагчид э -шуудангаар илгээхийг Түлхэх арга гэж нэрлэдэг.

У

:
Сургалтын өмнө ба дараа явагдах тестүүдийг ингэж нэрлэнэ. Эдгээр тестүүдийн дүнг харьцуулснаар суралцагчийн ахицыг хэмжинэ. Тестүүд нь адил төстэй биш байж болох ч харьцуулах боломжтой байна.

Ф

:
Ямар нэгэн үйлдэлд, тухайлбал хүсэлт тавих, даалгаврын үр дүнд, хариу үйлдэл үзүүлэхийг хэлнэ. Суралцагчийн гүйцэтгэлийн талаар санаагаа илэрхийлж, түүнийг улам сайжруулах заавар зөвлөмж өгөх юм.
Түлхүүр үг:

Х

:
Вэбсайтуудаас мэдээлэл хайхад зориулагдсан систем. Интернэтэд одоогоор 600 орчим хайлтын системүүд ажиллаж байна. Эдгээрээс хамгийн том нь болох http://www.hotbot.com, http://www.altavista.com системүүд Интернэт дэх нийт мэдээллийн 30%-ийг агуулж байна.
:
Нийтлэг зорилгод хүрэхийн төлөө хамтдаа ажиллах
Түлхүүр үг:
:
Нүдээр буюу оптик мэдрэмжээр хүлээн авах бүх зүйлийг хэлнэ.
Түлхүүр үг:
:
Хоёр ба түүнээс олон харилцагч талууд (илгээгч ба хүлээн авагч)-ын хоорондох мэдээлэл солилцоо болон сэтгэгдэл дамжуулал
Түлхүүр үг:
:
Харилцааг явуулахад ашиглагдаж байгаа хэрэгсэл, төхөөрөмжийг хэлнэ.
Түлхүүр үг:
:
Медиа ашиглан явагдах сургалтын хувьд түлхүүр үг нь юм. Харилцан холбогдох олон хэлбэрүүд үүнд хамаарна. Тухайлбал: хэрэглэгч-системийн харилцаа, хэрэглэгч-байгууллагын харилцаа, хэрэглэгч- хэрэглэгчийн харилцаа зэрэг болно. Эдгээр харилцаа теле-сургалттай хослон хэрэглэгдсэнээр харилцан идэвхтэй ажиллагаа илүү өндөр түвшинд явагдана.
:
Суралцагч багшид хандсанаас хойш багшийн хариулах хүртэлх хугацаа
Түлхүүр үг:
:
Сурах, заах аргын олон аргуудыг хослон хэрэглэж сургалтын зорилгод хүрэхийг хэлнэ. Жишээ нь: Цахим сургалт ба танхимын сургалтыг хослуулан хэрэгжүүлэх
Түлхүүр үг:
:
Онлайн хэлэлцүүлгийн талбар дахь хэлэлцүүлгийн нэг шугам (сэдэв). Эхний нэг бичлэгийг оруулахаас хэлхээ эхэлдэг бөгөөд түүнд хариулсан бусад бичлэгүүд уг хэлхээнд нэмэгддэг.
Түлхүүр үг:
:
Интернэт дэх хэлэлцүүлгийн талбар юм. Оролцогчид хэлэх үгээ бичгээр оруулдаг. Сүүлийн бичлэгүүд нь эхнийхээсээ урган гардаг, түүнд хариу өгдөг. Асинхрон хэлэлцүүлэг гэж хэлж болно.
Түлхүүр үг:
:
Хэрэглэгчийг таньж системд нэвтрүүлдэг тэмдэгтүүдийн нэгдэл буюу кодыг хэлнэ. Энэ нь заримдаа хэрэглэгчийн өөрийнх нь нэр байж болдог.
:
Зорилтот ба одоогийн нөхцөл байдлын хоорондох зөрүү буюу ялгаатай байдал.
:
Онлайн курсын хэрэгжилтийг хянахад шаардлагатай бүхий л үйл ажиллагаа
Түлхүүр үг:

Ц

:
Хэд хэдэн оролцогч Интернэт ашиглан нэг самбар дээр зурж дүрслэн хамтарч ажиллах үйл ажиллагааг хангадаг програм хангамжийн хэрэглээ.
:
Цагийн хуваарь, дуусвал зохих хугацааг баримтлан үйл явцыг хэвийн жигд зохион байгуулах үйл ажиллагаа
Түлхүүр үг:
:
Зайн сургалтын талбарт багшаас өгөх дэмжлэг. Энэхүү дэмжлэг нь синхрон болон асинхрон, түлхэх болон татах, текстэн болон дуун, дүрсэн үзүүлбэр гэх мэт медиа хэрэгсэлд суурилсан харилцаа холбооны бүх хэлбэрээр байж болно.
:
Интернэт эсвэл CD-ROM ашиглан компьютерийн орчинд суралцах хэлбэр
Түлхүүр үг:

Ч

:
Зөвхөн сургалтын агуулга төдийгүй харилцаа холбоо, хэрэглэгчдад таатай байдал зэрэг сургалтын бүхий л сценарийг үнэлсэн байдал
:
Хөөрөлдөх өрөө ч гэж нэрлэсэн байдаг. Интернэт ашиглан хэлэлцэх IRC (Internet Relay Chat) интернэт үйлчилгээ. Байршлаас үл хамааран, байнгын ажиллагаатай сервер ашиглаж бичгэн хэлбэрээр, синхроноор харилцах олон хэрэглэгчийн харилцаа холбооны систем юм.

Ш

:
Дамжуулалтын өндөр хурдтай дамжуулагч/кабель

Э

:
Дижитал медиа хэрэгсэл ашиглан явуулж буй сургалтын бүх хэлбэр (интернэт, CD-ROM гэх мэт).
:
Тэмдгүүдийг хослуулан хэрэглэж, янз бүрийн сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлсэн нүүр царайг харуулахыг хэлнэ инээмсэглэл
Түлхүүр үг:

Я

:
Сургалтын явцын туршид сургалтын чанар, амжилтыг байнга үнэлж хэмжихийг хэлнэ. Энэ нь сургалтыг шаардлагатай гэвэл тогтмол сайжруулж өөрчлөхөд онцгой ач холбогдолтой.

Ү

:
Үйл явц дахь алхмуудын график дүрслэл. Энэхүү диаграмыг үйл явцыг сайтар ойлгох зорилгоор зурдаг.
:
Суралцагчдын санал сэтгэгдлийг олж мэдэх, сурах ахицыг үнэлэхийн тулд асуулга, тест ашиглахыг хэлнэ.
Түлхүүр үг:

Ө

:
Суралцагчид сургалтын материалтай өөрсдөө, өөрийнхөө хуваариар ажиллахыг хэлнэ.
Түлхүүр үг:
:
Ийм тестийн тусламжтайгаар суралцагч өөрөө өөрийнхөө мэдлэгийг багшийн оролцоогүйгээр үнэлж болдог. Суралцагч тухайн нэг сэдвийг үзэж судалсныхаа дараа өөрийгөө шалгах тест өгч үзэх нь юу сурснаа үнэлж мэдэхэд чухал ач холбогдолтой байдаг. Өөрийгөө шалгах тестүүд нь голчлон автомат тестүүд байна.
:
Бусдын сэдэл идэвхээс үл хамааран, үйл ажиллагааг хийж гүйцэтгэх хувь хүний дотоод хөдөлгөгч хүч
Түлхүүр үг:

Хуудас:  1  2  3  4  5  6  7  8  9  10  11  (Дараагийн)
Бүгд