Moodle


Tsetseg
Цахим сургалтаар суралцахад багшийн дэмжлэг хэрэгтэй юу?
Оруулсан: Цэцэг-Өлзий - Tuesday, 6 May 2008, 10:53 AM
 
Ангид байдаг шиг багшаасаа шууд асууж, шууд хариулт авч чадахгүй. Тэгэхээр онлайн сургалтын үед багшийн дэмжлэг хэрэгтэй гэж үү? Хэрэгтэй бол ямар дэмжлэгийг багш яаж үзүүлэх ёстой гэж?
Bayarsaikhan-ний зураг
Re: Цахим сургалтаар суралцахад багшийн дэмжлэг хэрэгтэй юу?
Оруулсан: Bayarsaikhan - Tuesday, 6 May 2008, 12:04 PM
 
Багшийн дэмжлэг хэрэгтэй байлгүй яах вэ. Одоо энийг унш, тэрийг хий, тэдэн гэхэд ийм юм хийсэн бай гэсэн багшийн заавар удирдлага хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй бол сурч байгаа хүн өөрөө өөрийгөө албадаж чадахгүй үе гарна. Багшаасаа асуух юмаа санасан дээрээ л Yahoo мессенжерт биччихдэг шиг офлайнаар шууд бичээд үлдээчихдэг, багш нь үзсэн даруйдаа хариулт өгчихдөг байвал зүгээр дээ.  
Mongolian e-Knowledge -ний зураг
Re: Цахим сургалтаар суралцахад багшийн дэмжлэг хэрэгтэй юу?
Оруулсан: Mongolian e-Knowledge - Tuesday, 6 May 2008, 04:05 PM
 
Мэдээж, Танхимын сургалтанд багш суралцагчидаа удирдан сургадагтай адилаар цахим сургалтанд ч багш мэдлэгийг олж авахад зааварлагч, хянагч нь болж цахим сургалтын хэрэгсэл хичээлийн агуулгаар таныг хөтөлнө.
Batsaikhan-ний зураг
Re: Цахим сургалтаар суралцахад багшийн дэмжлэг хэрэгтэй юу?
Оруулсан: Batsaikhan - Wednesday, 21 May 2008, 06:47 PM
 
Багш энийг хий тэрийг хий гэж зүгээр нэг заавардчихаад даалгавар нэхээд суугаад байвал утгагүй. Тэрний оронд алхам алхам бүрээр дагуулж хийлгэх замаар coaching хийж сургах ёстой гэж бодож байна. Бас хамт олон бүрдүүлж ангийнхан гэсэн уур амьсгалыг бүрдүүлж өгөхгүй бол онлайн суралцагч уйтгартай, ганцаардмал байх болно.
Ankhbayasgalan-ний зураг
Re: Цахим сургалтаар суралцахад багшийн дэмжлэг хэрэгтэй юу?
Оруулсан: Ankhbayasgalan - Tuesday, 22 September 2009, 11:13 AM
 
Дэмжлэг хэрэгтэй гэж бодож байна. Асуудал гарах үед тэр дор нь биш гэхэд заавал тайлбар авах асуух зүйлээ лавлан асуух шаардлагатай. Тиймээс сурагчдийн асуултанд багш хариулт тайлбар хийх шаардлагатай. Ихэнх нь ойлгохгүй байгаа асууж байгаа зүйлд дэлгэрэнгүй тайлбар тавиж хүүхдүүдийг идэвхижүүлэн адил тэгш оролцох байдал болон идэвхийг өрнүүлж татан оруулах хэрэгтэй. гэж бодож байна.
Туяацэцэг-ний зураг
Re: Цахим сургалтаар суралцахад багшийн дэмжлэг хэрэгтэй юу?
Оруулсан: Туяацэцэг - Sunday, 1 November 2009, 11:04 PM
 
Цахим сургалтанд багшийн дэмжлэг маш чухал. Асуудлыг шийдэж чадахгүй байх юмуу аль эсвэл яаж ажиллах, буруу зөвөө мэдэхэд багшийн оролцоо чухал
Munkhjargal-ний зураг
Re: Цахим сургалтаар суралцахад багшийн дэмжлэг хэрэгтэй юу?
Оруулсан: Munkhjargal - Tuesday, 26 January 2010, 10:24 PM
 
Багшийн дэмжлэг хэрэгтэй. Тухайн хүн асуух зүйлээ багшаас захиагаар асуух, эсвэл шууд асуухгүй ч бусдад бичгээр өгсөн тэр хариултуудыг уншаад олж авч болж байна. Эсвэл асуусан зүйлийг нь багш нийтийн хэлэлцүүлэг болгож хариулах гэх мэтээр байх боломжтой. Гэхдээ бас багш бүх зүйлийг өөрийн сайн ойлгодог тэр гадаад үг хэлээрээ байнга тайлбарлахгүй байвал, Монгол хэлээ  илүү түлхүү ашиглавал ойлгоход дөхөм болох болов уу гэж бодож байна.
Genendulam-ний зураг
Re: Цахим сургалтаар суралцахад багшийн дэмжлэг хэрэгтэй юу?
Оруулсан: Genendulam - Monday, 1 February 2010, 08:08 PM
 
Багшийн дэмжлэг маш их хэрэгтэй. Багштайгаа э-майл, мессенжерээр тухайн үед мэдэхгүй ба дутуу ойлгосон зүйлээ асуугаад авах нь таатай байлаа. Энэ нь танхимын сургалтаас давуу байдлын нэг юм. Багш зөвлөхдөө төрлөх хэлээ өнөө үед түлхүү хэрэглэх нь чухал байх. нэг шинэ зүйл сурах гэж байгаа хүнд өөр олон хэлээр мэдээлэл зэрэг өгөх нь ангийн нийт хүмүүсийн хэлний түвшин өөр байгаа хүмүүст хүндрэл гарч болохыг бид анхаарах хэрэгтэй.
Jargalsuren-ний зураг
Re: Цахим сургалтаар суралцахад багшийн дэмжлэг хэрэгтэй юу?
Оруулсан: Jargalsuren - Wednesday, 3 February 2010, 12:21 PM
 

Bagshiin heretsee zailshgui chuhal. Bagsh suraltsagch 2 hamtran buteel bii bolgoj shine medleg bii bolgoh ni surgaltiin gol zorilgo bolohoor herhen hamtarch yamar medlegiig buteeh ve gedgiig bagsh sain todorhoilj uguh heregtei bh. Mun suraltsagch ch gesen busdad medleg huvaaltsah husel ermelzleltei bh tal deer sain oilguulj ter ni ergeed tuhain hund medleg bolj uldene gedegt sanal negdeh heregtei bolov uu. Uunii tuld surgelt ehleh ues ehlen bid hamtran medleg buteeh yum shuu gedgiig l suulgah argiig oloh yostoi bolov uu. Suraltsagch oilgoogui zuilee asuuhiin umnu uuruu herhen tuhain zuiliin talaar bodoj bgaagaa ilerhiileh, bagsh shuud hariu uguhuus umnu busad oroltsogchid herhen oilgoson talaar tedgeer oroltsogchdoos sanalaa ug zuiliin talaar asuusan hund tuslamj uzuulehiig huseh, tegj buteelcheer hun buriig oroltsuulaad daraa ni uuriin tailbariig ugch surgaltand oroltsoj bui buh humuust negdsen oilgolttoi bolohod ni tuslah zamaar idevhtei, hamtarsan surgalt zohion baiguulah ni iluu bolov uu. Yamarch tohioldold tuhain asuultand suraltsagch uuriin sanal bodliig ilerhiildeg bolgoh ni chuhal bolov uu. ter ni l bagshiin gol uil ajillagaa bolno. 

Batjargal-ний зураг
Re: Цахим сургалтаар суралцахад багшийн дэмжлэг хэрэгтэй юу?
Оруулсан: Batjargal - Wednesday, 24 February 2010, 10:25 PM
 
Bagshiin demjleg medeej heregtei. Bagshiin zugees surgaltiin uil ajillagaag chigluuleh, uureg daalgavar uguh, hyanah, dugneh zergeer oroltsoh baih. Nuguu talaas suraltsagsadiin zugees zarim ued asuultiin hariultaa hussen tsagtaa avj chadahgui ch negent avsan asuultiin hariugaa dahin dahin uzeh bolomjtoi

Tanhimiin surgaltiin ued neg udaa asuultiin hariugaa avch tuhain uedee uuriin bolgoj chadaagui bol dahin bagshid handah shaardlaga gardag
erdenee
Re: Цахим сургалтаар суралцахад багшийн дэмжлэг хэрэгтэй юу?
Оруулсан: erdenebat - Saturday, 27 February 2010, 05:38 PM
 
Багшийн дэмжлэг хэрэгтэй. Янз бүрийн асуулт, удирдлага зохион байгуулалт хэрэгтэй байх. Тэгээд ч манай улсад шинээр нэвтэрч байгаа сургалтын систем учраас хүмүүсийн сэтгэхүйг аажмаар дасган сургах хэрэгтэй.
Hatanbold-ний зураг
Re: Цахим сургалтаар суралцахад багшийн дэмжлэг хэрэгтэй юу?
Оруулсан: Hatanbold - Thursday, 8 July 2010, 11:28 AM
 
Ìýäýýæ áàãøèéí äýìæëýã ÷óõàë õýðýãòýé. ñóðàëöàã÷ àñóóæ ëàâëàõ áîëîí , ýðãýëçýæ áàéãàà ç¿éëýý áàãøààñ ë àñóóõ øààðäëàãà ãàðíà ø¿¿ äýý