Moodle


Tsetseg
Компьютерийн хэрэглээний сургалтуудыг э-сургалтын хэлбэрээр заах нь зохимжтой юу?
Оруулсан: Цэцэг-Өлзий - Tuesday, 6 May 2008, 10:49 AM
 

Компьютерийн хэрэглээний сургалтуудыг онлайнаар заах нь зохимжгүй санагдах юм. Учир нь компьютер сурах гэсэн хүмүүс ангид ирж багшийг дагаж сурах дуртай байдаг шүү дээ...

Bayarsaikhan-ний зураг
Re: Компьютерийн хэрэглээний сургалтуудыг э-сургалтын хэлбэрээр заах нь зохимжтой юу?
Оруулсан: Bayarsaikhan - Tuesday, 6 May 2008, 12:13 PM
 
Яг юу заахаасаа л хамаарах байх даа. Дөнгөж компьютер сурч байгаа хүн бол мэдээж яаж онлайнаар сурна гэж байхав. Харин янз бүрийн програмуудын хэрэглээ, Photoshop ч юмуу суръя гэсэн хүн бол онлайн хичээлийг дагаж хийгээд сурчих байх шүү. Компьютерийн янз бүрийн онлайн сургалтууд гадаад сайтууд дээр байдаг ш дээ. Тэгэхээр э-сургалтаар заадаг, зааж болдог л гэсэн үг байна даа...
Oyundari-ний зураг
Re: Компьютерийн хэрэглээний сургалтуудыг э-сургалтын хэлбэрээр заах нь зохимжтой юу?
Оруулсан: Oyundari - Friday, 16 May 2008, 08:59 PM
 
Компьютерийн анхан шатны хичээл бол мэдээж боломжгүй гар хулганаа мэдэхгүй шахуу хүмүүсд онлайн хичээл сүрдмээр зүйл болж хувирана. Харин анхан шат интернэтийн хэрэглээгээ гайгүй мэддэг бол дунд шатны болон мэргэжлийн програмуудыг онлайнаар заах болмоор санагдаад байгаа.

Хүмүүсийн нэг хэсэг нь ангид ирж багшийг дагаж сурах дуртай байдаг ч нөгөө хэсэг нь аргагүйн эрхэнд өөр боломж байхгүй байдлаас болж ирдэг гэж бодож байна. Жишээ нь сүүлийн үед зарим хүмүүс ажлын бус цагаар гэртээ сурмаар байна очиод зааж өгөх боломж байна уу гэж асуух нь нэлээд их болсон.
Lhagvasuren-ний зураг
Re: Компьютерийн хэрэглээний сургалтуудыг э-сургалтын хэлбэрээр заах нь зохимжтой юу?
Оруулсан: Lhagvasuren - Monday, 11 January 2010, 09:42 AM
 
Сайн байна уу
Энэ сургалтыг би хичээллүүлж байсан. Холимог хэлбэр зүгээр байдаг юм. Сурах бичиг маш сайн хийгдсэн байх шаардлагатай. Сургалтын материал програмыг хэрхэн ашиглах тухай заах нь сайн биш. Харин тухайн суралцагчийн програмыг ашиглаж хийх зүйлээр нь хөтлөвөл илүү ач холбогдолтой байх шиг байдаг юм.
Хүндэтгэсэн
Р.Лхагвасүрэн
Munkhjargal-ний зураг
Re: Компьютерийн хэрэглээний сургалтуудыг э-сургалтын хэлбэрээр заах нь зохимжтой юу?
Оруулсан: Munkhjargal - Tuesday, 26 January 2010, 10:14 PM
 
Ер нь сүүлийн үед хүн бүр бүх сургалтыг онлайнаар авъя гэдэг болсон ч заавал тэр хүн интернэт хэрэглэх болон компьютерийн анхан шатны мэдлэгтэй байхгүй бол сурч чадахгүй гэж бодож байна.  Танхимын сургалтаар эхэлж, онлайн танхим гэж хольж хийсэн нь зүгээр байх. Компьютерийн дунд эсвэл түүнээс дээш шатны мэдлэгтэй үед бол сайн сурч болох байх.
Genendulam-ний зураг
Re: Компьютерийн хэрэглээний сургалтуудыг э-сургалтын хэлбэрээр заах нь зохимжтой юу?
Оруулсан: Genendulam - Monday, 1 February 2010, 08:35 PM
 
Компьютерийн хэрэглээний сургалтуудыг онлайнаар заах нь зохимжгүй гэж үзж байна. Харин танхимын хэлбэрээр сурч компьютерийн анхан шатны мэдлэгтэй болох нь хэрэгтэй байхаа.
Jagdagdorj-ний зураг
Re: Компьютерийн хэрэглээний сургалтуудыг э-сургалтын хэлбэрээр заах нь зохимжтой юу?
Оруулсан: Jagdagdorj - Wednesday, 3 February 2010, 07:05 AM
 
Болно оо, болно. Бололгүй яахав дээ. Компьютерийн анхан шатны шахам мэдлэгийг онлайнаар, си дигээр болон компьютер дээр биеэ даалган сургаж байхтай цөөнгүй таарсан шүү. Би өөрөө ч зарим нэгэн хэрэглээний зүйлсийг төлбөргүй онлайн сургалтаар зөндөө авч байсан.
Hatanbold-ний зураг
Re: Компьютерийн хэрэглээний сургалтуудыг э-сургалтын хэлбэрээр заах нь зохимжтой юу?
Оруулсан: Hatanbold - Thursday, 8 July 2010, 11:33 AM
 
Ñóðàëöàã÷èéí êîìïüþòåðèéí ìýäëýãèéí ò¿âøèíãýýñ ë õàìààðíà. Êîìïüþòåðèéí õýðýãëýýíèé àíõàíì øàòûã ñóðàõ ãýæ áàéãàà ñóðàëöàã÷èäàä îíëàéíààð ñóðãàõ çîõèìæã¿é . Õàðèí äóíäààñ äýýø ò¿âøèíãèéí ìýäëýãòýé ñóðàëöàã÷èäàä ã¿íçãèéð¿¿ëýõ ìýäëýã îëãîõ ñóðãàëò çîõèîí áàéãóóëáàë çîõèìæòîé