Moodle


Tsetseg
Мүүдл ер нь юугаараа гайхамшигтай юм бэ?
Оруулсан: Цэцэг-Өлзий - Monday, 5 May 2008, 02:10 PM
 
Надад лав одоогоор гайхагдсан юм Мүүдлд харагдахгүй л байна. Модулиудын учир нь олдохгүй юм. Бас интерфэйсийнх нь орчуулга их тааруу хийгджээ уйтгартай  
Tsetseg
Re: Мүүдл ер нь юугаараа гайхамшигтай юм бэ?
Оруулсан: Цэцэг-Өлзий - Monday, 5 May 2008, 09:45 PM
 

За ер нь олон гайхамшиг байж магадгүй бололтой дог шүү. Цахим сургалтанд хэрэгтэй олон янзын блокуудыг шууд үүсгэчихнэ, дуртай газраа байршуулчихна. Администраторын удирдлага нь модуль бүрдээ ажлыг автоматжуулсан их олон тохируулгатай гм.

Bayarsaikhan-ний зураг
Re: Мүүдл ер нь юугаараа гайхамшигтай юм бэ?
Оруулсан: Bayarsaikhan - Tuesday, 6 May 2008, 12:32 PM
 

Судалгаа модульд судалгаа яаж оруулдгийг мэдэхгүй байна. Харин судалгааны дүнг Excel рүү татаад авчихаж болдог нь гайхамшигтай байна. Бас хэн юуг хэзээ оруулсан, хийснийг харж болдог юм байна.

Mongolian e-Knowledge -ний зураг
Re: Мүүдл ер нь юугаараа гайхамшигтай юм бэ?
Оруулсан: Mongolian e-Knowledge - Monday, 2 May 2011, 06:19 PM
 
Мэдлэг олж авах бүх л хэрэгслүүдийг өөртөө агуулдгаараа... мөн хэрэгцээтэй агуулгаа интернэтэд байрлах бусад эх үүсвэрүүдэд холбож чаддагаараа...
Genendulam-ний зураг
Re: Мүүдл ер нь юугаараа гайхамшигтай юм бэ?
Оруулсан: Genendulam - Monday, 1 February 2010, 08:46 PM
 
Монголд мүүдлийг хэрэглэж байгаа болохоор сонирхож байна. Эхний үед шинэ систем хийх боломж манай байгууллагад байхгүй. Мэдлэг олгох бүх хэрэгслийг агуулдгаараа давуу байхаа.
9999
Re: Мүүдл ер нь юугаараа гайхамшигтай юм бэ?
Оруулсан: Болорсайхан - Monday, 26 April 2010, 05:49 PM
 
Сайн уу? Надад лав таалагдсан. Одоогийн байдлаар localhost хэлбэрээр туршиж байгаа боловч сургалтын гэсэн тодотголоо бүрэн илэрхийлсэн гэж үнэлмээр байна. Би өөр нээлттэй эх сурвалж бүхий хангамжийг үзээгүй боловч анх удаа "танилцсан" Мүүдл итгэл алдахаар "нөхөр" мэт санагдаагүйг онцгойлон тэмдэглэмээр байна.

P.S: Дэлгэрэнгүй мэдээллийг www.moodle.org-оос авна уу?
Амар-ний зураг
Re: Мүүдл ер нь юугаараа гайхамшигтай юм бэ?
Оруулсан: Амар - Saturday, 6 November 2010, 11:30 PM
 
Сайн байна уу

Ер нь бол монгол хүнд тохирсон зайн сургалтын цогц системийг өөрсдөө боловсруулж хэрэглэх нь зөв байх аа мүүдлэ бол бас их боломжтой юм шиг хэрнээ яг цагаа тулхаар системийн түвшинд нэг жоохон юмыг нь ч өөрчилчиж болохгүй балай шд . Мүүдлэ хэрэглэхээр тэгээд л хүний аяыг л харна гэсэн үг дээ

Монголд ийм вэбд суурилсан аппликшн хийчиж чадхаар компани синглтоноос авхуулаад л нилээн хэд байгаа гэж бодож байна
Цахим Мэдлэг Кампус
Re: Мүүдл ер нь юугаараа гайхамшигтай юм бэ?
Оруулсан: Золзаяа - Monday, 2 May 2011, 06:22 PM
 

Монгол програмистууд Мүүдлийн кодыг хэрэгцээний дагуу өөрчилж чаддаг болох хэрэгтэй санагддаг. Шинээр ийм систем зохиогоод маш сайн болсон нь бараг байдаггүй. Тэгээд ч манайхан дараа нь засвар үйлчилгээ авах гэхээр алга болчихсон байдаг...