Moodle


Lhagvasuren-ний зураг
Сэтгэн бодох чадвар гэж юу вэ? Хэрхэн хөгжүүлэх вэ?
Оруулсан: Lhagvasuren - Monday, 11 January 2010, 09:53 AM
 
Сайн байна уу
Сургалттай хамаатай биш ч гэсэн манай ангийхан голдуу залуучууд тул бага насны хүүхэдтэй байх гэж бодоод энэ хэлэлцүүлгийг нэмж байна.
Хүүхдийн мэндэлсний дараах жилүүд 6 нас хүртэл хугацаанд сэтгэн бодох чадвар хөгжих хамгийн чухал. Дахин олдохгүй үе байдаг гэнэ.
Манайд хүүхдүүд 6 наснаас сургах боллоо. 2-5 настай хүүхэд цэцэрлэгт сурч мэдэх боллоо.
12 жилийн боловсролын тухай төр, засаг багш нар их ярьж, ажиллаж байна. Харин 2-5 настны тухай чимээ бага байх шиг.

Хүндэтгэсэн Р.Лхагвасүрэн



Munkhjargal-ний зураг
Re: Сэтгэн бодох чадвар гэж юу вэ? Хэрхэн хөгжүүлэх вэ?
Оруулсан: Munkhjargal - Tuesday, 26 January 2010, 10:57 PM
 

Таны энэ сэдэв их сонин бас маргаантай сэдэв гэж бодож байна. Манайд улсын цэцэрлэгт бол нэг багшид ноогдох хүүхдийн тоо хэтэрсэнээс болоод багш нар хүүхдэд зааж сургах бус зүгээр л өвтгөлгүй харж байгаад л ээж аавынх нь гарт халуун чихийг нь атгуулахыг боддог болжээ. Багш, туслах багш нарын буруу ч биш л дээ, ажлын ачааллаас болоод гэж ... Харин хувийн цэцэрлэгүүд арай өөр, төлбөртэй тул тэд хүүхдийг хөгжүүлэхэд анхаарч гадаад хэл, тоо гээд зөндөө зүйлийг тоглуулж байгаад л заадаг тул тэд нар нь ч хурдан сурдаг байна. Иймээс 1 ангиийн шалгалтаа өгөөд 2 ангидаа сууж буй хүүхдүүд бас байна. Энэ нь хүүхдийг 5 хүртэл насанд нь хөгжүүлсэнтэй холбоотой байх.

Гэтэл 12 жилийн боловсролтой болсноос хойш бага анги буюу ид сайн тогтоодог 6-10 насныхан маань ачаалал багатай, харин дунд ангийнхан маань өдөр бүр 6-7 цаг хичээллэж байх болжээ. Жишээ нь: 7 ангийн хүүхдэд 19 төрлийн хичээлийг нийт 34 цагаар зааж байгаа нь хэтэрхий гэж бодож байна. Энэ нь хүүхдүүдийг ачаалал даалгаж сургаж байгаа боловч үр дүнд нь юм юм руу сарвайж, учраа мэдэхгүй заавал яаж ийж хийгээд л дүн авбал боллоо гэдэг үеийг төрүүлээд байх шигээ. Тэдэнд юу сурснаа бодох, дүгнэх зав байхгүй байна.

Genendulam-ний зураг
Re: Сэтгэн бодох чадвар гэж юу вэ? Хэрхэн хөгжүүлэх вэ?
Оруулсан: Genendulam - Monday, 1 February 2010, 07:59 PM
 
3-5 хүүхдийг цэцэрлэгийн баг анги гэдэгт / хувийн цэцэрлэгүүд/ авч эхэлж байна. Мөн багш нарыг энэ чиглэлд бэлтгэхээр хөтөлбөрөө шинэчилж байна гэсэн мэдээг авсан. бид хүүхдээ багаас нь зан заншил, түүхээ сайн ойлгуулах дадал хэвшил болгоход илүү анхаарах хэрэгтэй юм шиг ба.Бахархах зүйлсийг багаас нь бий болгож төлөвшүүлэхэд хүн бүр анхаарцгаая.
Jargalsuren-ний зураг
Re: Сэтгэн бодох чадвар гэж юу вэ? Хэрхэн хөгжүүлэх вэ?
Оруулсан: Jargalsuren - Wednesday, 3 February 2010, 12:00 PM
 

hi every body. Setgen bodoh chadvariig hugjuuleh tal deer manai ard tumen mash ih turshlaga, agratai. Setgeh togloom togluulah, turgen helleg, ulger domog tseejluuleh geed l. Ter buhniig etseg eh bur huuheddee zav gargan zaaj demjvel irgenii uurgee bieluulj bgaa hereg boloh tudiigui uuriinhuu ireeduid hurungu oruulj bui hereg bolov uu. Bid uuriin ur huuhdee yagaad hen negend humuujuuleheer uguh yostoi gej. Medeej odoogiin nuhtsuld tsetserlegeer humuujil olgohoor ugch bgaa ch gesen bidnii l uureg yum shig sanagdaj bna aa. Etseg eh bidnii huvid oroi ajlaasaa ochood hed ni unuudur huuhed maani yu sursan bol gedeg talaar asuuj hariltsan yariltsdag bol oo. Setgen bodoh chadvar zuvhun angi dotor bii boloh zuil bish bh aa. Tsag dutam uil hudlul bureer hugjih bolov uu.

erdenee
Re: Сэтгэн бодох чадвар гэж юу вэ? Хэрхэн хөгжүүлэх вэ?
Оруулсан: erdenebat - Tuesday, 23 February 2010, 08:08 PM
 
Хүүхдийн 4-7 нас бол ямар хүн болж төлөвших нь ихээхэн хамаардаг ба зан араншин тогтдог үе гэж үздэг. Манай улсад сүүлийн үед хүн бүр боломж гарвал Их дээд сургуулиас үнэтэй төлбөр төлж хувийн цэцэрлэгүүдэд өгдөг. Гэтэл зарим гадаад орноос авчирсан багш нар монголын боловсролын тогтолцоо, хөтөлбөрөөс өөр орчинд боловсорсон бөгөөд тэр арга барилаараа хүүхдүүдэд заадаг. Сургуульд ороод улсын цэцэрлэгт явсан хүүхдүүдээс хоцрох явдал их байна. Төрөөс хувийн цэцэрлэгүүдэд хяналт тавихдаа ариун цэвэр гэх мэт зүйл л шалгадаг юм шиг. Зарим оронд Хүүхдүүдээ ажлаасаа онлайнаар камераар ажиглаад сууж байдаг юм байна. Ер нь залуучуудад хүүхдээ хэрхэн хөгжүүлэх вэ гэх мэт гэр бүл төлөвлөлтийн хичээл заах хэрэгтэй юм шиг санагддаг.
Batjargal-ний зураг
Re: Сэтгэн бодох чадвар гэж юу вэ? Хэрхэн хөгжүүлэх вэ?
Оруулсан: Batjargal - Wednesday, 24 February 2010, 09:56 PM
 
Tiimee ene bol zaluuchuud bidnii hamgiin bodoh zuiliin neg.
Bid baga nasnii huuhduudee tsetserlegt ugdug. Gehdee tend daarchihgui, bas ulschihgui, yanz buriin uvchin tuschihgui bh talaas ehnii eeljind boddogoos huuhded maani tsetserlegiin bagsh nar yu zaadag, tend huuhdiig hugjuuleh talaar yamar uil ajillagaa yavuuldagiig bi l huvidaa sonirhdoggui yum bna.

Tuunchlen tsetserlegiig zuvhun huuhed harah gazar gedgeer tusuulsug zaluu ger bul olon bii gej bodoj bna.

Er ni tsaashdaa huuhduudee deerhi nasand ni
zaluu ger buluud hamgiin sain yariltsagch ni baih yostoi. Ter nasandaa huuhduud buh zuiliig sonirhliin nudeer harj harsan buhen ni huuhdiin uhaand asuult bolj bdag baih.


Bayarmagnai-ний зураг
Re: Сэтгэн бодох чадвар гэж юу вэ? Хэрхэн хөгжүүлэх вэ?
Оруулсан: Bayarmagnai - Friday, 14 May 2010, 10:37 AM
 
Bi demjij bn. xeleltsuulegt oroltsyo