Moodle


Tsetseg
Монгол хүн онлайнаар суралцаж чадах уу?
Оруулсан: Цэцэг-Өлзий - Monday, 5 May 2008, 02:07 PM
 

Яагаад энэ асуултыг тавих боловоо гэвэл бид бие дааж суралцах чадвар сул, цаг баримталдаггүй, хариуцлагагүй...  Тэгвэл та юу гэж бодож байна вэ?

Bayarsaikhan-ний зураг
Re: Монгол хүн онлайнаар суралцаж чадах уу?
Оруулсан: Bayarsaikhan - Tuesday, 6 May 2008, 12:00 PM
 
Одоо цагийн монголчууд өөрчлөгдсөн шүү дээ. Тухайн сургалт тэр хүнд үнэхээр хэрэгцээтэй, тустай бол тэд сурч л таараа. Онлайн сургалт гэдэг чинь харин ч ангид нэг цагт цуглах гэж цаг алдахгүй, ажлын байран дээрээсээ л сурчих юм байгаа биз дээ.
Замилан-ний зураг
Re: Монгол хүн онлайнаар суралцаж чадах уу?
Оруулсан: Замилан - Thursday, 19 June 2008, 02:46 PM
 
Mongol baina uu, xaanax bna yamar xamaa bxav dee. Xuneesee l shaltgaalna gej xelex bna.
Munkhjargal-ний зураг
Re: Монгол хүн онлайнаар суралцаж чадах уу?
Оруулсан: Munkhjargal - Tuesday, 26 January 2010, 10:32 PM
 
Монголчууд онлайнаар сурч чадна гэж бодож байна. Гол нь тэр манайхан залхуу ч гэдэг юм уу тэр нийгмийг бүхэлд нь хавтгайруулах сэтгэлгээг өөрчлөх нь зүй байх. Энэ нь хүмүүсийг тийм шүү ганц би биш, бид нийтээрээ ... учраас чадахгүй гэсэн бодолд хүргэдэг. Хэрвээ хэн нэгэн хүн үнэхээр хичээгээд илүү сайн сураад ашиг тусыг нь үзсэн бол найз нөхдөөс нь эхлээд дагаж чадах нь чадаад, чадахгүй нь хаяна байх гэж бодож байна. Гол нь бүгд онлайнаар сурч байна, боловсорч байна гэдгийг л илүү их хэлэх ярих хэрэгтэй байх. Тэгсээр байгаад бүгд чаддаг болно.
Genendulam-ний зураг
Re: Монгол хүн онлайнаар суралцаж чадах уу?
Оруулсан: Genendulam - Monday, 1 February 2010, 08:29 PM
 
Монгол хүн онлайнаар суралцаж чадна. Ялангуяа залуучууд бол маш сайн чадна.Тэдний сонирхол энэ чиглэлрүү илүү ханджээ. Бодол санаагаа илэрхийлэх нь чөлөөтэй болсон мэдээллийн зуунтай хөл зэрэгцэн алхаж , хэлний боловсрол өндөр болж байна. Гэхдээ цагийн юмыг цагт нь хийдэг байх нь , бие дааж суралцах чадварыг дээшлүүлэх нь боловсролын бодлого маш зөв байх, хүүхдийн суурь хүмүүжил чухал мэт санагдаж ба. Миний хувьд энэ сургалт бол маш сонирхолтой шинэлэг зүйл байгаа болохоор сонирхолтой байлаа. Хүмүүсийн хандлага удаан боловч өөрчлөгдөж байгаад баяртай байна.
Nar-Od-ний зураг
Re: Монгол хүн онлайнаар суралцаж чадах уу?
Оруулсан: Nar-Od - Tuesday, 1 June 2010, 05:13 PM
 
Миний бодлоор чадна шүү. Одоо бүх зүйл өөрчлөгдсөн сэтгэхүйн хүртэл шал өөр болсон цаг. Компьютертэй харьцаж чадахгүй хүн гэж бараг алга боллоо малчдыг эс тооцвол Мөн интернетийг өргөн хэрэглээ болголоо шүү дээ. Монгол хүний оюуны чадавхи мундаг шүү

Hatanbold-ний зураг
Re: Монгол хүн онлайнаар суралцаж чадах уу?
Оруулсан: Hatanbold - Thursday, 8 July 2010, 11:18 AM
 
Ñóðàëöàæ ÷àäíà. Ìýäýýëëèéí ýðèí çóóí ø¿¿ äýý . Õ¿í Á¿ð èíòåðíåòèéã àðãàí öàð õ¿ðýýãýýð õýðýãëýæ áàéíà. îíëàéíààð ñóðàëöàõàä õàìãèéí ãîë íü ñóðàëöàõ õ¿ñýë ñîíèðõîëòîé áàéõ õýðýãòýé .
Оюунтөгс-ний зураг
Сэдэв: Монгол хүн онлайнаар суралцаж чадах уу?
Оруулсан: Оюунтөгс - Wednesday, 28 August 2013, 11:34 AM
 
Дийлэнх олонх нь чадахгүй. Уг нь чадвар бол байгаа гэж бодож байна.
Учир нь хувь хүнээс биеэ даах чадвар, хариуцлагатай байдал, өөрийнхөө сурах арга барилыг ойлгож, арга барилаа олсон хүн л онлайнаар сурч чадна.
Ихэнх маань цагт баригдах, эсвэл бие даагаад хүнээр шаардуулалгүй даалгавар хийгээд явах нь юу л бол. Бэлэн л юм хүсэх байх даа.