Moodle


Мөнхчимэг-ний зураг
Онлайн сургалтыг нэвтрүүлэхэд гарах хүндрэлүүдийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар
Оруулсан: Мөнхчимэг - Friday, 11 February 2011, 10:59 AM
 
Онлайн сургалтыг нэвтрүүлэхэд гарч байгаа хүндрэлүүдийг хэрхэн шийдвэрлэж байгаа болон шийдвэрлэх боломж юу байгаа талаар санал бодлоо хуваалцана уу?
Гарамханд-ний зураг
Re: Онлайн сургалтыг нэвтрүүлэхэд гарах хүндрэлүүдийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар
Оруулсан: Гарамханд - Saturday, 12 February 2011, 08:35 PM
 

Манайх төрийн коллеж. Бид онлайнаар хичээлээ явуулъя гээд 2 жил ярьж байна. Одоо болтол хэрэгжихгүй байга шалтгаан нь

1. Хүний нөөц буюу үүнийг хэрхэн хийх талаар мэдлэгтэй хүнн байхгүй бүгд судалж байна

2. Дэмжлэг. Захирал удирдлагууд маань өөрсдөө ч ямар зүйл байдгийг нь бодитоор мэдэхгүй тул хэрэгжүүл гэж шаххаас л биш ямар нэг технологийг шийдээд өгөх, бодлогоор дэмжээд өгөх зүйл алга байна магадгүй яаж дэмжихээ мэдэхгүй байна

3. Багш нарын хичээлийн агуулга онлайн орчинд бэлэн биш.

Эхлэлийн түвшинд тул энэ 3 хамгийн түрүүнд тулгарч буй асуудал болоод байна. үүнийгг шийдвэрлэх талаар системтэй олон ажил хэрэгтэй болох байх. Энэ талаар та бүхний бодол. ямар байна. Би ддараагийн бичлэгтээ манай шийдлүүдийн талаар бинэ.

Мөнхчимэг-ний зураг
Re: Онлайн сургалтыг нэвтрүүлэхэд гарах хүндрэлүүдийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар
Оруулсан: Мөнхчимэг - Monday, 14 February 2011, 12:08 PM
 
Санал бодлоо хуваалцаж байгаад баярлалаа.

Бидэнд гарч байгаа хүндрэлүүд юу байгааг эхлээд тодорхой болгох хэрэгтэй байна. Онлайн сургалтыг нэвтрүүлэх ажлыг дэмждэг хүмүүсийн ажил үр дүнтэй болох нь олон асуудлаас шалтгаалж байгаа нь тодорхой.
"Зайн сургалтыг нэвтрүүлэх, хөгжүүлэх нь" сургалтын агуулгыг олонд хүртээх ажлыг Монгол кампусын багш нар эхлүүлээд тодорхой амжилтанд хүрч байна. Иймд гарч байгаа хүндрэлтэй асуудал, цаашид хийхээр төлөвлөж байгаа ажлынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл энэ талаар дорвитой ажил зохион байгуулж дэмжлэг үзүүлэх боломж байгаа гэж найдаж байна.

Баярлалаа