Moodle


Nar-Od-ний зураг
Эчнээ хэлбэрийн сургалтанд нэвтрүүлбэл ямар вэ?
Оруулсан: Nar-Od - Tuesday, 1 June 2010, 05:07 PM
 
Цахим сургалтыг ажил төрөлтэй зав чөлөө муутай хүмүүст 2дагч мэргэжлийг нь эзэмшихэд туслах хэлбэр болгон ашиглавал илүү үр дүнтэй байх гэж бодлох юм. Та нар юу гэж бодож байна даа???
Болор-ний зураг
Re: Эчнээ хэлбэрийн сургалтанд нэвтрүүлбэл ямар вэ?
Оруулсан: Болор - Wednesday, 8 September 2010, 09:40 AM
 
Цахим сургалтыг эчнээ хэлбэрийн сургалтанд хамгийн тохиромжтой болов уу гэж бодож байна. Эчнээ сургалтууд бүгд л хичээлийнхээ эхэнд уулзаж хийх даалгавараа авдаг энэ нь FTF хэлбэртэй төстэй бөгөөд явцын дунд хийгддэг даалгаваруудаа бие даан үзээд хичээлийн төгсгөлд шалгуулж тохирох диплом, сертификат гэх мэт зүйлсийг авдаг болохоор нэвтрүүлээд үзэхэд илүү үр дүн өндөртэй байна байх.
Мөнхчимэг-ний зураг
Re: Эчнээ хэлбэрийн сургалтанд нэвтрүүлбэл ямар вэ?
Оруулсан: Мөнхчимэг - Friday, 11 February 2011, 10:52 AM
 
Цахим сургалтанд хамрагдсан өөрийнхөө туршлагаас харж байхад маш их зүйл уншиж судлах, даалгавар ажиллах, чат хэлэлцүүлэгт хамрагдах гэх мэт нилээд цаг зав гаргаж суралцах хэрэгтэй байдаг юм шиг санагдсан. Ажлын ачаалал ихтэй бол үнэхээр хүндрэлтэй. Тиймээс ачаалал ихтэй хүмүүст зориулсан сургалт гэхээс илүү зайлшгүй мэргэжил дээшлүүлэх, хавсарч сурах шаардлагатай хүмүүс зориуд цаг гаргаж сурах нь үр дүнтэй болж чадах байх гэж бодож байна.
-ний зураг
Re: Эчнээ хэлбэрийн сургалтанд нэвтрүүлбэл ямар вэ?
Оруулсан: - Sunday, 13 February 2011, 11:41 PM
 
Цахим сургалтыг заавал хоёрдогч мэргэжил эзэмших хүсэлтэй хүмүүст биш ер нь тодорхой түвшний болон тодорхой чиглэлээр мэргэжлийн боловсрол эзэмших хүсэлтэй хүмүүст нээлттэй сургалт гэж бодож байна. Гэхдээ тухайн түвшин болон мэргэжлийн чиглэлийн стандартад тохирсон мэдлэгийг өгөх агуулгатай байх шаардлагатай гэж үзэж байна.

Сарантуяа-ний зураг
Сэдэв: Эчнээ хэлбэрийн сургалтанд нэвтрүүлбэл ямар вэ?
Оруулсан: Сарантуяа - Tuesday, 31 January 2012, 06:46 PM
 
Сурах хэрэгцээгээ мэдэрсэн, бие дааж суралцах чадвартай хүмүүст бол үнэхээр сайхан боломж, гэхдээ манайханд нийтлэг байдаг бусдын ажлаас хуулдаг, дүнгийн хойноос хэт хөөцөлддөг ёс зүй муутай хүмүүст зохимжгүй.