Moodle


Tsetseg
Re: Èõ, äýýä ñóðãóóëüä îíëàéí ñóðãàëòûã íýâò¿¿ëáýë?
Оруулсан: Цэцэг-Өлзий - Tuesday, 18 May 2010, 10:37 AM
 

Манай боловсролын системд үгүйлэгдээд байгаа чухал асуудлыг хөндөж тавьсан байнаа. Онлайн сургалтыг нэвтрүүлэх нь их дээд сургуулиудын өмнө тулгамдаж байгаа асуудлуудын нэг гэж би боддог. Учир нь энэ нь сургуулиудад ч, оюутнуудад ч маш их давуу талыг авчрах учраас.

Манай боловсролын хуулинд онлайн сургалтыг хэрэгжүүлэх талаар барьцтай заалт байдаггүй. Ганцхан үг байдаг нь экстернат сургалт гэж нэг үг бий. Энэ нь чухам онлайн сургалтыг хэлсэн эсэх нь ойлгомжгүй.

Гаднын орнуудад онлайн сургалтыг хэрэгжүүлэх нарийн хууль тогтоомж, журамтай байдаг байна. Тухайлбал Филиппинд тусгай шаардлага хангаж магадлан итгэмжлэгдсэн сургуулиуд Нээлттэй сургууль статустайгаар ажиллаж сургалтаа 100% онлайнаар явуулж байна. Ердийн статустай их дээд сургуулиуд нь бол нийт хичээлийн цагийн 30-аас илүүгүй хувийг онлайнаар явуулах эрхтэй байх жишээтэй.

Манай улсын ЗГ-аас 2002 онд батлан гаргасан Зайн сургалтын үндэсний хөтөлбөрийг хавсаргалаа. Энэ хөтөлбөр 2010 онд дуусч байгаа ч онлайн сургалт манай сургуулиудад сайн нэвтэрч чадаагүй байгаагаас үзэхэд хэрэгжилт нь хангалттай биш гэж үзэж болохоор санагдаж байна.