|
Даваа, 2008 оны 03 сарын 31 |
|
Цахим Мэдлэг ТББ-ын Цахим Мэдлэг кампус нь Захиалагч Таны мэргэжлийн
мэдлэгийг э-сургалтын шинэ агуулга болгон хувиргаж, хөгжүүлэх
үйлчилгээг санал болгож байна.
Э-сургалтын агуулга хөгжүүлэх
гэдэг бол аль нэг ном, гарын авлагыг шууд хуулбарлан тавих хэрэг биш.
Энэ ажиллагаа э-сургалтын орчин нөхцөл, арга хэрэгсэлд тохируулсан
өвөрмөц өөрчлөлт, боловсруулалтыг шаарддаг. Цахим Мэдлэг кампус тусгай
мэргэжлийн мэдлэг буюу сургалтын агуулга бүхий, түүнийгээ ирээдүйд
э-сургалтын хэлбэрээр хэрэглэн, явуулах сонирхолтой байгууллага,
түншүүдэд зориулан “Э-сургалтын агуулга хөгжүүлэх” үйлчилгээг санал
болгож байна.
Агуулга хөгжүүлэлтийн энэхүү үйлчилгээ нь дараах ажлуудыг хамарч болно. Үүнд:
- Э-сургалтын хэрэгцээ шаардлагын судалгаа/үнэлгээ
- Үйлчлүүлэгчид
бэлэн байгаа текст, мэргэжлийн мэдлэгийг э-сургалтын тодорхой шаардлага
шалгуурын дагуу ноу хау шилжүүлэх утгаар нь хувирган хөгжүүлэх
- Онлайн курсын бүтэц, холбоосыг төлөвлөж өгөх
- Э-сургалтын шаардлагад нийцэх тест болон тусгай дүрсжүүлэлтийн элементүүдийг төлөвлөх гм.
Захиалагч
нь э-сургалтын курс боловсруулах хэрэгсэлтэй боловч сургалтын
менежментийн систем байхгүй тохиолдолд Цахим Мэдлэг кампус нь
э-сургалтын курс болон өөрийн кампус (э-сургалтын талбар) хөгжүүлэх
нэмэлт үйчилгээнүүдийг үзүүлнэ.
Үйлчилгээний дараа дараагийн
шатанд түншүүд нь Цахим Мэдлэг кампусын Э-ур чадвар олгох сургалтуудад
ажилтнуудаа хамруулж болох ба ингэснээр өөрийн гэсэн э-сургалтын
агуулга хөгжүүлэх мэргэжилтэнтэй болох боломжтой.
|