“eLDI Asia 2010” сургалт амжилттай боллоо
Лхагва, 2010 оны 04 сарын 28

 Цахим Мэдлэг ТББ-аас Германд төвтэй Олон улсын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх ИнВЭнт байгууллага, Филиппиний Нээлттэй Их Сургуультай хамтран 2010 оны 4-р сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд “Электрон сургалтыг хөгжүүлэх ба хэрэгжүүлэх нь” (eLearning Development and Implementation eLDI Asia) сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтанд Вьетнам, Индонез, Монгол, Непал, Филиппин, Шриланк улсаас 22 хүн хамрагдав.

ИнВЭнт байгууллагаас хөгжиж буй орнуудын багш, боловсролын мэргэжилтнүүдэд зориулан “Электрон сургалтыг хөгжүүлэх ба хэрэгжүүлэх нь” сэдэвт энэхүү сургалтыг 2006 оноос эхлэн жил тутам явуулж байна. eLDI сургалт нь 7 сар онлайнаар үргэлжилдэг, эхлэл төгсгөлдөө нүүр тулсан семинар бүхий холимог сургалт юм.

Сургалтыг Цахим Мэдлэгийн багш нар Филиппиний Нээлттэй Их Сургуулийн профессор Жүви Хервасиогийн хамт сургалтыг удирдан явууллаа. eLDI сургалтанд монголын багш мэргэжилтнүүд сүүлийн таван жилийн турш оролцож ирсэн бөгөөд энэ жилийн сургалтанд МУБИС, ШУТИС, ХЭҮК-ын багш, сургалтын мэргэжилтнүүд оролцож байна. eLDI Asia 2010 сургалтын эхлэлийн семинар анх удаа Монголд явагдаж байгаагаараа онцлог бөгөөд Цахим Мэдлэг байгууллага зохион байгуулагчаар ажиллалаа.

 
< Өмнөх   Дараах >
ОНЛАЙН СУРГАЛТУУД

  Үзүүлэн сургалт нь танд курсын
  агуулга, хэлбэрийг танилцуулж
  курст суралцах эсэхээ шийдэхэд
  тань тусална. Та дараах
  холбоосоор орж Зочноор
  холбогдоно уу.

 
Санал асуулга
Та урьд өмнө электрон сургалтаар суралцаж үзсэн үү?
 
СУРТАЛЧИЛГАА