|
Э-сургалтын төслийн менежмент |
|
Даваа, 2008 оны 03 сарын 31 |
"Э-сургалтын төслийн менежмент"курс нь зохион байгуулагч, төслийн менежэр ба их дээд сургууль, мэргэжлийн сургалтын байгууллагын шийдвэр гаргагчдад зориулагдсан.
Энэ хөтөлбөр нь оролцогчдыг э-сургалтын төслийг боловсруулахад зайлшгүй арга хэрэгсэл, мэдлэгийн талаар, өөрийн байгууллагад э-сургалтын төслийг хэрхэн удирдаж хэрэгжүүлэх тухай мэдлэг олгоно.
Хөтөлбөрийн гол зорилго:
- Э-сургалтын төслийг хэрэгжүүлэх гол чиг хандлагуудыг мэдэх
- Виртуал төслийг удирдах чадвар, мэдлэгтэй болох
- Э-сургалтын төслийн тооцооны дүрмүүдтэй танилцах
- Онлайн курст оролцох чухал хүмүүс ба үүргүүдтэй танилцах
- Чанарын менежмент ба үнэлгээний процессын стратегийг мэдэх, ашиглах
- Курсын санаанаас эхлээд сүүлчийн үр дүн хүртэлх боловсруулалтын бүх алхмуудтай танилцах
- Виртуал курсын менежмент ба зохион байгуулалтын төлөвлөгөөг гаргах мэдлэг, чадвартай болох.
|