|
Даваа, 2008 оны 03 сарын 31 |
“Э-сургалтын стратеги” модуль нь боловсрол, сургалтын байгууллагын шийдвэр гаргагчид зэрэг өөрийнбайгууллага, харилцагчдад зориулан э-сургалтын арга хэрэглэх нь зохистой эсэхийг тодорхойлох шаардлагатай хүмүүст зориулсан болно. Богино хэмжээний бие дааж сурах хэсгүүд шийдвэр гаргагчдыг э-сургалтын төслийн цар хүрээг тодорхойлох ба зорилтыг гүйцэтгэх багийн гишүүдээ зөв сонгох чадварыг олгоход зайлшгүй шаардлагатай мэдлэгээр зэвсэглэнэ. Мөн э-сургалтын төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтыг хөгжил хөдөлгөөнд нь харуулсан болно.
Курсын ерөнхий зорилго:
- Э-сургалтын ач холбогдлыг мэдэх
- Э-сургалтанд ямар шаардлагууд тавигддаг, ямар оролцогчид тохирох үр дүнтэй болохыг мэдэх
- Сургалтын хэрэгцээ шаардлага ба тохирох агуулгуудыг яаж үнэлэх/тодорхойлох
- Тохирох дэд бүтцийг яаж боловсруулах
- Оролцогчдыг хэрхэн идэвхжүүлэх, сонирхлыг яаж татах, ээдрээтэй орчинд хэрхэн ажиллах
- Э-сургалтын төслийн санхүүжилтыг хаанаас олж болох тухай мэдэх болно.
|