|
Цахим Мэдлэг байгууллага нь Монголын Хөгжлийн Гарц ТББ, Германы ИнВЭнт болон бусад түншлэгч байгууллагуудтай хамтран Монголд “Цахим Мэдлэг” электрон сургалтын кампус байгуулах төслийг хэрэгжүүлж байна. Цахим Мэдлэг кампусын үйл ажиллагаа Цахим Мэдлэг кампусыг байгуулснаар дотоодын байгууллага, хувь хүмүүс Мэдээлэл Холбооны Технологийн сүүлийн үеийн э-сургалтын шийдлийг ашиглан чадавхийг бэхжүүлэх болон бусад чиглэлээр эх хэлнээ зайнаас суралцах боломжтой болох юм. Цахим мэдлэг кампус нь зах зээл, захиалагч болон хамтран ажиллагч байгууллага, хувь хүмүүсийн шаардлага, эрэлтэд баримжаалсан э-сургалтын төрөл бүрийн шийдлүүдийг санал болгоно. Үүнд: - Мэдлэгийн менежмент, шийдвэр гаргах ур чадвар зэрэг менежментийн чиглэлийн сургалтууд,
- Э-сургагчид, э-агуулга хөгжүүлэгч, э-сургалтын дизайнер, э-сургалтын менежерүүд бэлтгэх э-Ур чадварын сургалтууд,
- Э-сургалтын талбар бэлдэх үйлчилгээ,
- Харилцагчийн материалд үндэслэн э-сургалтын агуулга хөгжүүлэх,
- Харилцагчийн захиалгаар э-сургалтууд боловсруулах зэрэг болно.
- Э-суралцагчид нь хот болон хөдөө орон нутаг дахь сонирхсон/ захиалгат байгууллага, хувь хүмүүс байна.
Цахим Мэдлэг төслийн хүрээнд хийсэн ажлууд (2007 оны 4-р сарын байдлаар) Монголд э-сургалтыг нэвтрүүлэх, дэмжин ажиллах сонирхолтой байгууллага, хүмүүстэй уулзалт хийж, хамтран ажиллах түншүүдийг олж тодорхойллоо. Түншүүдтэй Хамтран Ажиллах Санамж Бичиг үзэглэсэн. Төслийг хэрэгжүүлэх Цахим Мэдлэг ТББ-ыг шинээр үүсгэн байгууллаа. Цахим Мэдлэг кампуст ажиллах ажилтнуудыг ИнВЭнтийн “Э-сургалтыг хөгжүүлэх ба хэрэгжүүлэх нь” 8 сарын холимог сургалт, зарим ажилтан, түншүүдийг “Э-ур чадвар” онлайн сургалтанд хамруулж байна. Нээлттэй эх үүсвэр бүхий сургалтын менежментийн 5 систем (A Tutor, KEWL, Moodle, OLAT, SAKAI), агуулгын менежментийн 3 системд (Drupal, Joomla/Mambo, Typo3) хэрэгцээ шаардлагын дагуу үнэлгээ хийж Moodle сургалтын системийг Цахим Мэдлэг кампуст ашиглахаар сонголт хийгээд байна. Цахим Мэдлэг кампусыг байгуулж (www.mongolcampus.org ) хэрэглэгчдэд зориулсан үзүүлэн сургалтуудыг бэлтгэн байрлуулсан. Цахим Мэдлэг Кампусын нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
|