Шинэ мэдээ
Монгол - Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна PDF Хэвлэх И-мэйл
Пүрэв, 2010 оны 08 сарын 12
 
Гадаадад ажиллаж байгаа монгол мэргэжилтнүүдийн Зуны лекц 2010 амжилттай боллоо PDF Хэвлэх И-мэйл
Ням, 2010 оны 07 сарын 25

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээлд дор Цахим Мэдлэг байгууллагаас зохион байгуулсан “Гадаадад ажиллаж байгаа монгол мэргэжилтнүүдийн Зуны лекц 2010” долдугаар сарын 23-ны өдөр амжилттай боллоо. Лекцэнд бизнесийн байгууллагуудын төлөөлөл, мэдээллийн технологийн мэргэжилтэн, их дээд сургуулийн багш, сонирхогч нийт 250 хүн оролцож, бүтэн өдрийн турш таван лекторын найман лекцийг сонсов.

Лекцийг нээж Ерөнхийлөгчийн олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх А.Ганбаатар үг хэлж, Ерөнхийлөгчийн илгээлтийг оролцогчдод хүргэлээ. УИХ-ын гишүүн Н.Ганбямба, Төрийн Холбооны Газрын дарга, ХХЗХ-ны гишүүн Н.Баатархуяг нар үг хэлж лекцийн үйл ажиллагаанд амжилт хүсэв. Түүнчлэн АНУ-д мэргэжлээрээ ажиллаж байгаа Ш.Баатарыг Алтан гадас одонгоор, М.Саруул-Эрдэнийг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасан Ерөнхийлөгчийн зарлигийг ЕТГ-ын олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах албаны дарга С.Эрдэнэболд сонордуулж, шагналыг гардууллаа. Цахим Мэдлэгийн УЗ-ийн дарга Я.Цэцэг-Өлзий Цахим Мэдлэг кампуст явуулж байгаа онлайн сургалтын чадавхийг бэхжүүлэх сургалтууд, Цахим Мэдлэгийн үйл ажиллагааны талаар танилцуулахын зэрэгцээ лекцийг дэмжиж ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Мэдээллийн Технологийн Үндэсний Парк болон ивээн тэтгэгч Таван Богд групп, Юнител, Петровис, ЮүЭсАй, Миско, МайСофт компаниудад сонсогчид, лекторуудын өмнөөс талархал илэрхийлсэн юм.

Зургийн цомгийг энд дарж үзнэ үү.

Лекторуудын илтгэлийг дараах холбоос руу орж PDF хэлбэрээр татаж авна уу:

Лекц 1

Компьютерийн шинжлэх ухаан
Др. И.Цэрэн-Онолт (Финланд, Аабо Академи Их Сургууль)

PDF (3.78 MB)

 

Лекц 2

 Онлайн сургалт
Др. Я. Борчулуун (АНУ, Миззурийн Их Сургууль)

PDF (2,510 KB)

 

Лекц 3

Мэдээллийн технологийн хэл шинжлэлийн асуудлууд
Др. М. Саруул-Эрдэнэ (АНУ, Конгрессийн Номын Сан)

PDF (416 KB)

 

Лекц 4

Мэдээллийн технологийг практикт хэрэглэх, мэдээллийн технологийн бүтээгдэхүүн хэрхэн төрдөг вэ?
Л. Бат-Өлзий (АНУ, Майкрософт)

PDF (1,455 KB)

 

 

Лекц 5

Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Др. Я. Борчулуун (АНУ, Миззурийн Их Сургууль)

PDF (1,208 KB)

 

Лекц 6

Барууны боловсролын гол үзэл санаа, тогтолцоо
Др. М. Саруул-Эрдэнэ (АНУ, Конгрессийн Номын Сан)

PDF (790 KB)

 

Лекц 7

Бизнесийн болон харилцааны соёл
Э. Жагдагдорж (АНУ, Симко Инкорпорайтэд)

PDF (283 KB)

 

Лекц 8

Сургалт, шинжлэх ухаан, технологи, инноваци, төрийн байгууллагын харилцаа, санхүүжилтийн механизм
Др. И.Цэрэн-Онолт (Финланд, Аабо Академи Их Сургууль)

PDF (1.00 MB)

 

 

 

Цахим Мэдлэг ба Цахим сургалт
Я.Цэцэг-Өлзий, зохион байгуулагч Цахим Мэдлэг ТББ-ын УЗ-ийн дарга

PDF (553 KB)

 

 

Зуны лекцийг ивээн тэтгэгчид

PDF (272 KB)

Лекцийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дээр гарсан мэдээ, ярилцлагуудыг дараах холбоосуудаар орж үзнэ үү:

Гадаадад ажиллаж буй монгол мэргэжилтнүүдийн зуны лекц 2010 амжилттай эхэллээ

Эх үүсвэр: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар

Барууны хөгжингүй орнуудад ажилладаг монгол залуус лекц уншлаа

Эх үүсвэр: Өдрийн сонин

Монгол эрдэмтэд дуу хоолойгоо төрд хүргэнэ

Эх үүсвэр: МонЦаМэ агентлаг

Шинэ зууны залуусын лекц “Kempinski”-д болно

Эх үүсвэр: Өнөөдөр сонин

Тэд АНУ-ын их, дээд сургуульд багшилж, майкрософт компанид ажилладаг

Эх үүсвэр: Өдрийн сонин

Mongolian Professionals Abroad Summer Lecture-2010 successfully began

Resource: Office of the President of Mongolia

About lecture of Mongolians living abroad

Resource: MonTsaMe

“Microsoft” компанийн хэлтсийн дарга Л.Бат-Өлзий: Надад олон газраас ажлын санал ирсэн ч “Microsoft”-ийг сонгосон

Эх үүсвэр: Зууны мэдээ

Я.Борчулуун: Америк дахь судалгааны ажлаа дуусгаад Монголдоо ирж амьдарна

Эх үүсвэр: Ардчилал сонин

Я.Борчулуун: Монголын интернет сайтууд баялаг болж байна

Эх үүсвэр: Суу алдар блог

Э.Жагдагдорж: Би монгол гэсэн нэрийг гаргалцаж яваа жирийн нэг “хорхой”

Эх үүсвэр: Өнөөдөр сонин

Э.Жагдагдорж: Лотус Нотус Домино Монголд хэрэгтэй байлгүй яахав

Эх үүсвэр: Зууны мэдээ

М.Саруул-Эрдэнэ: Монголчууд олон талын чадвар, мэдлэгтэй

Эх үүсвэр: Өнөөдөр сонин

М.Саруул-Эрдэнэ: И-мэйл яаж бичихийг дунд сургуульд заах хэрэгтэй

Эх үүсвэр: Ардчилал сонин

И.Цэрэн-Онолт: Хүнийг мэргэжлээр нь бус, оюуны чадамжаар нь үнэлдэг болсон

Эх үүсвэр: Өнөөдөр сонин

Энэ дашрамд лекцэнд хүрэлцэн ирсэн бүх хүмүүст талархал илэрхийлж удахгүй дахин уулзахын ерөөл тавья.

Цахим Мэдлэг ТББ
Мэдээллийн Технологийн Үндэсний Паркийн байр, 305 тоот
Тел/Факс: (+976-11) 319367
Э-шуудан:
Энэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Вэб:
http://summer.monamerchamber.org, http://www.mongolcampus.org/mek

 
Цахим Мэдлэгийн онлайн сургалтын долоо дахь төгсөлт боллоо PDF Хэвлэх И-мэйл
Баасан, 2010 оны 07 сарын 02

“Онлайн сургалтанд багшлах нь” сэдэвт онлайн сургалт 2010 оны 6-р сарын 7-ноос 7-р сарын 2 хүртэл Цахим Мэдлэг кампуст явагдлаа. Энэхүү сургалт нь онлайнаар хичээл заах, дэмжин чиглүүлэхтэй холбоотой онол, арга зүйн мэдлэг ур чадварыг суралцагчдад эзэмшүүлж, тэднийг “Онлайнаар сургагч багш” болон бэлтгэх зорилготой юм. Энэ удаагийн сургалтанд МУИС-йн Завхан аймаг дахь салбар сургууль, Ньютел, даатгалын компаниудын сургалтын мэргэжилтнүүд, нийт 14 хүн амжилттай суралцаж төгсөв. Онлайн сургалтын үеэр багш, суралцагчид агуулгатай холбоотой 11 сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, 107 хариулт оруулжээ. Хичээлийн явцад 4 чат ярилцлага явагдсан бөгөөд суралцагчид бүлгээр болон бие даан дасгал ажил, тест, даалгаврууд хийж гүйцэтгэсэн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mongolcampus.org/files/TeL-course_Brochure.pdf хаягаар орж үзнэ үү.

 
More...
<< Эхлэл < Өмнөх 1 2 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 1 - 33 - 42
ОНЛАЙН СУРГАЛТУУД

  Үзүүлэн сургалт нь танд курсын
  агуулга, хэлбэрийг танилцуулж
  курст суралцах эсэхээ шийдэхэд
  тань тусална. Та дараах
  холбоосоор орж Зочноор
  холбогдоно уу.

 
Санал асуулга
СУРТАЛЧИЛГАА