Э-сургалтын менежмент
PDF Хэвлэх И-мэйл
Сургалтууд - Э-Ур чадварын сургалт

"Э-сургалтын менежмент"курс нь зохион байгуулагч, төслийн менежер ба их дээд сургууль, мэргэжлийн сургалтын байгууллагын шийдвэр гаргагчдад зориулагдсан. Энэ хөтөлбөр нь оролцогчдыг э-сургалтын төслийг боловсруулахад зайлшгүй арга хэрэгсэл, мэдлэгийн талаар, өөрийн байгууллагад э-сургалтын төслийг хэрхэн удирдаж хэрэгжүүлэх тухай мэдлэг олгоно.

Хөтөлбөрийн гол зорилго:

  • Э-сургалтын төслийг хэрэгжүүлэх гол чиг хандлагуудыг мэдэх
  • Виртуал төслийг удирдах чадвар, мэдлэгтэй болох
  • Э-сургалтын төслийн тооцооны дүрмүүдтэй танилцах
  • Онлайн курст оролцох чухал хүмүүс ба үүргүүдтэй танилцах
  • Чанарын менежмент ба үнэлгээний процессын стратегийг мэдэх, ашиглах
  • Курсын санаанаас эхлээд сүүлчийн үр дүн хүртэлх боловсруулалтын бүх алхмуудтай танилцах
  • Виртуал курсын менежмент ба зохион байгуулалтын төлөвлөгөөг гаргах мэдлэг, чадвартай болох.