Э-Ур чадварын сургалт
э-Ур чадварын сургалтууд
PDF Хэвлэх И-мэйл
Сургалтууд - Э-Ур чадварын сургалт

Цахим Мэдлэг ТББ-ын Цахим Мэдлэг Кампус нь хувь хүмүүс, албан байгууллага, компани болон ТББ-д тус тусын салбарт өөрийн албан хаагчдынхаа э-ур чадварыг хөгжүүлэхэд зориулсан э-сургалтын дараах үйлчилгээ, бүтээгдэхүүнийг өргөн барьж байна. Үүнд:

Эдгээр онлайн курсүүд нь э-сургалтын талаар анхан шатнаас дээш мэдлэгтэй хувь хүн, байгууллагад зориулагдсан. Курсүүд нь ихэнхдээ 4 долоо хоног үргэлжлэх ба э-сургагч багш таныг хөтлөх болно. Дээрх курсүүдыг Цахим Мэдлэг ТББ-аас Германы ИнВЭнт байгууллагатай хамтран хөгжүүлсэн бөгөөд агуулга, аргачлалын хувьд хамгийн шинэлэг бөгөөд боловсронгуй юм.

Технологи /Арга барил - Цахим Мэдлэг Кампусын онлайн сургалтууд нь багшийн тусламжтай явагдана. Нэг сургалт дотроо хэд хэдэн дэд сэдвүүдэд хуваагдаж болно. Суралцагч нь хичээлийн бүх материалыг Интернэт дэх Цахим Мэдлэг Кампусаас хүссэн үедээ авч дуртай цагтаа суралцах боломжтой.

Үргэлжлэх хугацаа - Сэдвээсээ хамаарч сургалт нь 4-6 долоо хоног үргэлжилнэ. Суралцагчид нь байнгын тогтмол э-хэлэлцүүлэг/э-яриагаар чиг заавар авч ажиллах ба сургалтын материалыг уншиж судлахад хангалттай цаг тэдэнд гарах болно.

Суралцагчид: Сургалт нь сонирхож байгаа чадварлаг бүх хүмүүст нээлттэй байна. Захиалагчийн хүсэлтээр сургалтыг тухайн нэг байгууллага, компанийн хэсэг хүмүүст зориулан зохион байгуулах боломжтой.

 
Курс төлөвлөлт
PDF Хэвлэх И-мэйл
Сургалтууд - Э-Ур чадварын сургалт

“Сургалтын дизайн”-ы хүний нөөц бэлтгэх курсын хөтөлбөр нь онлайн сургалтын насанд хүрэгчдийн боловсрол ба академийн сургагч багш, мөн ирээдүйн онлайн хичээл заах багш нарт сургалтын дизайны ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдсэн. Энэ хөтөлбөр нь оролцогчдыг шаардлагатай онлайн курсын концепцыг амжилттай боловсруулахад хэрэгтэй мэдлэг, ур чадваруудыг олгоно.

Курсын гол зорилго:

  • “Сургалтын дизайн” гэсэн нэр томъёоны талаар тодорхой ойлголттой болох ба уг процессын онцлог шатуудтай танилцана.
  • Онлайн курсыг боловсруулах бүтцийн чухал нөхцөл байдлуудтай танилцахаас гадна тэдгээрт үнэлгээ дүгнэлт өгөх, сургалтын онцгой хэрэгцээг тодорхойлох чадвартай болно.
  • Өөрийн курс боловсруулахтай холбоотой онцлогуудыг тусгасан зорилтот бүлгийн судалгааг хийх, э-суралцагчдын дүр зургийг гаргах чадварт сурна.
  • Сургалтын зорилгыг тодорхойлоход хамрах хүрээ болон түүний тодорхой байдлын зэрэглэлийг ялган салгах чадварт сурна.
  • Оролцогчид э-сургалтын оцлог чанаруудтай танилцан, тэдгээрийг тайлбарлах чадвартай болно.
  • Оролцогчид нь э-сургалтын янз бүрийн нөхцөл байдлыг дүрслэн харуулах, тэдгээрийн давуу болон сул талыг нэрлэх чадвартай болно.
 
Агуулга хөгжүүлэлт
PDF Хэвлэх И-мэйл
Сургалтууд - Э-Ур чадварын сургалт

Цахим Мэдлэг ТББ-ын Цахим Мэдлэг кампус нь Захиалагч Таны мэргэжлийн мэдлэгийг э-сургалтын шинэ агуулга болгон хувиргаж, хөгжүүлэх үйлчилгээг санал болгож байна.

Э-сургалтын агуулга хөгжүүлэх гэдэг бол аль нэг ном, гарын авлагыг шууд хуулбарлан тавих хэрэг биш. Энэ ажиллагаа э-сургалтын орчин нөхцөл, арга хэрэгсэлд тохируулсан өвөрмөц өөрчлөлт, боловсруулалтыг шаарддаг.

Цахим Мэдлэг кампус тусгай мэргэжлийн мэдлэг буюу сургалтын агуулга бүхий, түүнийгээ ирээдүйд э-сургалтын хэлбэрээр хэрэглэн, явуулах сонирхолтой байгууллага, түншүүдэд зориулан “Э-сургалтын агуулга хөгжүүлэх” үйлчилгээг санал болгож байна.

Агуулга хөгжүүлэлтийн энэхүү үйлчилгээ нь дараах ажлуудыг хамарч болно. Үүнд:

  • Э-сургалтын хэрэгцээ шаардлагын судалгаа/үнэлгээ
  • Үйлчлүүлэгчид бэлэн байгаа текст, мэргэжлийн мэдлэгийг э-сургалтын тодорхой шаардлага шалгуурын дагуу ноу хау шилжүүлэх утгаар нь хувирган хөгжүүлэх
  • Онлайн курсын бүтэц, холбоосыг төлөвлөж өгөх
  • Э-сургалтын шаардлагад нийцэх тест болон тусгай дүрсжүүлэлтийн элементүүдийг төлөвлөх гм.

Захиалагч нь э-сургалтын курс боловсруулах хэрэгсэлтэй боловч сургалтын менежментийн систем байхгүй тохиолдолд Цахим Мэдлэг кампус нь э-сургалтын курс болон өөрийн кампус (э-сургалтын талбар) хөгжүүлэх нэмэлт үйчилгээнүүдийг үзүүлнэ.

Үйлчилгээний дараа дараагийн шатанд түншүүд нь Цахим Мэдлэг кампусын Э-ур чадвар олгох сургалтуудад ажилтнуудаа хамруулж болох ба ингэснээр өөрийн гэсэн э-сургалтын агуулга хөгжүүлэх мэргэжилтэнтэй болох боломжтой.

 

 
Виртуал сургалтын оролцогчдыг дэмжих
PDF Хэвлэх И-мэйл
Сургалтууд - Э-Ур чадварын сургалт

“Виртуал сургалтыг дэмжих болон багшлах” хүний нөөц бэлтгэх курсын хөтөлбөр нь онлайн сургалтын өвөрмөц онол, практикийн заах арга зүйн болон дэмжин туслах арга барил шаардлагатай байгаа насанд хүрэгчдийн мөн академик боловсролыг олгогч сургагч багш болон ирээдүйн онлайн багш нарт зориулагдсан. Энэ хөтөлбөр нь суралцагчдыг э-сургалтын оролцогчдыг амжилттай дэмжихэд шаардлагатай мэдлэг, арга хэрэгслээр зэвсэглэнэ.

Хөтөлбөрийн гол зорилго:

  • Виртуал сургалтын ангийг онлайнаар удирдах багшийн төрөл бүрийн үүрэг, хариуцлагатай танилцуулах
  • Э-сургалтын үед ялгаатай зан араншинтай хүмүүс болон ялгаатай харилцааны процессыг таних, үр дүнтэй зохицуулан удирдах
  • Э-сургалтын үед тулгарч болох нийгмийн янз бүрийн асуудлууд болон үндэстнүүдийн өөр хоорондоо ялгаатай соёлын онцлогуудыг зохицуулж сурах
  • Заах арга зүйн төрөл бүрийн мэдээллийн хэрэгслүүдийг хэрэглэж сурах
  • Суралцагчид ба курс менежментийн янз бүрийн үе шатуудыг хэрэгжүүлж сурах
  • Монгол кампусын заах аргатай танилцан, хэрэгжүүлэх.

 

 
Э-сургалтын технологи
PDF Хэвлэх И-мэйл
Сургалтууд - Э-Ур чадварын сургалт

Э-сургалтын технологи нь төслийн менежерүүд, технологийн шийдвэр гаргагчид ба насанд хүрэгчдийн сургалтын болон их сургуулийн боловсролын технологийн албан хаагч нарт зориулсан. Энэ хөтөлбөр нь оролцогчдыг э-сургалтын төслийн мэдээллийн технологи (МТ)-ийн бүтцийг бий болгох мэдлэг, арга хэрэгслүүдтэй танилцан, техник болон програм хангамжийг худалдан авахаас өмнө технологийн ухаалаг шийдвэр гаргах чадварт сургана.

Хөтөлбөрийн гол зорилго:

  • Э-сургалтаа амжилттай хэрэгжүүлэхийн тулд дотоодын МТ–ийн дэд бүтцээ судлах хэрэгтэй.
  • Сургалтын менежментийн системийн үндсэн хэлбэрүүдийг мэдэх ба тохирсон системийг сонгох чадвартай болно
  • Э-сургалтын үндсэн стандартууд ба тэдний хамаарлыг мэдэх
  • Курс боловсруулалтын үндсэн аргууд ба тэдний хоорондын тохирох хослолыг мэдэх болно.

 

 

 


Хуудас 2-с 1