Шийдвэр гаргах ур чадвар
PDF Хэвлэх И-мэйл
Сургалтууд - Менежментийн сургалт

Энэ онлайн курс нь танд хангалттай санаа бодол төрүүлэх практик шийдвэр гаргах курс юм. Та энэ курст суралцсанаар сайн зохистой шийдвэр гаргах процесст өөрийнхөө боломж чадварыг ашиглан аливаа шийдвэрийг үр дүнтэй гаргаж сурна.

Нийт 10 цаг үргэлжлэх тус курс нь шийдвэр гаргахтай холбоотой бүх зүйлийн талаар нарийн дэлгэрэнгүй ойлголтыг өгөхөд хангалтгүй. Иймд энэ курс нь шийдвэр гаргахад чухал нөлөө үзүүлэх зарим ойлголтуудтай танилцуулахыг зорьсон.

Мөн нэмэлт вэбсайтууд, гарын авлага болон жишээ дасгалууд нь таны сонирхож байгаа тухайн сэдэв дээр бие даан болон багаар ажиллах боломжийг олгоно. Зургаан хэсэг бүхий энэхүү курст сурсаны дараа та зөв шийдвэр гаргахад ямар төвөгтэй болох талаар болон дараа хаанаас хэрэгтэй мэдээлэл авч болохыг мэдэх болно.

Энэ курс бизнес болон өдөр тутмын амьдралд шаардагдах хувийн шийдвэр гаргалтын арга барилаа өөрчилж эхлэхэд тань зайлшгүй шаардагдах арга техникийг эзэмшүүлэхийг хичээсэн билээ.

Энэ онлайн курсээс оролцогчид дараах зүйлсийг сурна:

  • Шийдвэр гаргах мэргэжлийн аргуудыг хэрэглэсний ач холбогдол
  • Шийдвэр гаргах үйл явцын урьдач нөхцөл байдал
  • Хэд хэдэн шийдвэр гаргах аргуудаас хэрхэн сонголт хийх
  • Энэ аргуудыг хэдийд, яаж хэрэглэх вэ?