Менежментийн сургалт
Шийдвэр гаргах ур чадвар
PDF Хэвлэх И-мэйл
Сургалтууд - Менежментийн сургалт

Энэ онлайн курс нь танд хангалттай санаа бодол төрүүлэх практик шийдвэр гаргах курс юм. Та энэ курст суралцсанаар сайн зохистой шийдвэр гаргах процесст өөрийнхөө боломж чадварыг ашиглан аливаа шийдвэрийг үр дүнтэй гаргаж сурна.

Нийт 10 цаг үргэлжлэх тус курс нь шийдвэр гаргахтай холбоотой бүх зүйлийн талаар нарийн дэлгэрэнгүй ойлголтыг өгөхөд хангалтгүй. Иймд энэ курс нь шийдвэр гаргахад чухал нөлөө үзүүлэх зарим ойлголтуудтай танилцуулахыг зорьсон.

Дэлгэрэнгүй...
 
Төслийн менежмент
PDF Хэвлэх И-мэйл
Сургалтууд - Менежментийн сургалт

Энэ курс нь орчин үеийн төслийн менежментийн ерөнхий концепц болон агуулгын талаар ойлголт өгнө. Энэ нь хамтын ажиллагааны хөгжлийн төсөлд тулгуурлаагүй. Энэ онлайн курсээс оролцогчид дараах зүйлсийг сурна:

  • Төслийн менежментэй танилцах (төслийн менежментийн үндсэн арга, ойлголтууд,нэр томъёонууд, дасгалууд; сургалтын хүрээлэн байгаа орчны арга барилыг ашиглах туршлага)
  • Төсөл эхлэх (төслийн тодорхойлолт, төслийн зорилго, төслийн төлөвлөгөөний боловсруулалт, оролцогч талуудын дүн шижилгээ)
  • Төслийн төлөвлөлт (ажлын нарийвчилсан бүтэц, төлөвлөлтийн арга, төлөвлөлтийн үйл явц ба дуусах хугацаа, төлөвлөлтийн өртөг, төлөвлөлтийн эрсдэл)
  • Төслийн хэрэгжилт (төслийн хяналт, төслийн шалгалт)
  • Төслийн төгсгөл (баримт бичиг, үнэлгээ)
 
Мэдлэгийн менежмент
PDF Хэвлэх И-мэйл
Сургалтууд - Менежментийн сургалт

Энэ курс нь мэдлэгийн менежментийн ойлголт ба түүний хэрэгцээний талаар мэдээлэл өгнө. Та ердийн дунд хэмжээний компанийн нөхцөл байдлыг ажиглан прагматик болон хэрэглэж болохуйц концепц, арга хэрэгслүүдтэй ажиллах болно. Та сонирхолтой хүмүүсээс бүрдсэн бага хэмжээний багтай хамтран ажиллах ба туршлагатай багш курсын туршид танд туслах болно.

Курсыг дүүргэсний дараа та өөрийн байгууллага, эсвэл компанид уг курсээс олж авсан мэдлэгээсээ тохирох зүйлүүдийг хэрэгжүүлэх боломжтой болно. Энэ онлайн курсээс оролцогчид дараах зүйлсийг сурна:

  • Мэдлэгийн менежмент гэж юу вэ?
  • Мэдлэгийн менежментийг яаж ажиллуулах вэ?
  • Мэдлэгийн менежментийн системийг яаж хэрэгжүүлдэг вэ?
 
Зөвлөх ур чадвар
PDF Хэвлэх И-мэйл
Сургалтууд - Менежментийн сургалт

Энэ курс нь ирээдүйд мэргэжлийн түвшинд зөвлөгч болохоор шийдсэн хүмүүст зориулагдсан. Та зөвлөгөө өгөх ажлын талаар тодорхой ойлголттой болох ба та өөрийнхөө зөвлөгөө өгөх чадвар болон зөвлөх үйлчилгээг үр дүнтэй, мэргэжлийн түвшинд явуулах талаар таны шийдвэрт үнэтэй урьдчилсан нөхцөлөө үнэлэх болно.

Таны зөвлөх чиглэлийн хувийн буюу олон нийтийн салбарын байгууллага, компани хүний нөөцийн талаар дор хаяж 4 жилийн ажлын туршлага, мэдлэгтэй байхыг шаардана. Энэ онлайн курсээс оролцогчид дараах зүйлсийг сурна:

  • Зөвлөгөө өгөх гэж юу вэ?
  • Зөвлөхийн үүрэг
  • Зөвлөгөө өгөх үйл ажиллагааны 5 үе шат
  • Зөв асуулт тавих
  • Төслийг яаж боловсруулах
  • Хувийн бизнесээ эхлэх.
 
Албан байгууллага, ТББ, компанид зориулсан менежментийн э-сургалтын курсууд
PDF Хэвлэх И-мэйл
Сургалтууд - Менежментийн сургалт

Цахим Мэдлэг ТББ-ын (MeK) Цахим Мэдлэг Кампус нь хувь хүмүүс, албан байгууллага, компани болон ТББ-уудад албан хаагчдынхаа холбогдох салбар хэсгүүдэд тэдний мэдлэгийг дээшлүүлэхэд зориулан э-сургалтын хэд хэдэн хөтөлбөрийг санал болгож байна.

Үүнд:

  • Төслийн менежмент
  • Шийдвэр гаргах ур чадвар
  • Мэдлэгийн менежмэнт
  • Мэргэжлийн түвшинд зөвлөх үйлчилгээ эдгээр болно.

Дээрх курсүүдыг Цахим Мэдлэг ТББ-аас Германы ИнВЭнт байгууллагатай хамтран хөгжүүлсэн бөгөөд агуулга, аргачлалын хувьд хамгийн шинэлэг бөгөөд боловсронгуй юм.

Дэлгэрэнгүй...