Сургалтууд
Төслийн менежмент
PDF Хэвлэх И-мэйл
Одоо явагдаж байгаа сургалтууд

Image Энэ курс нь орчин үеийн төслийн менежментийн ерөнхий концепц болон агуулгын талаар ойлголт өгнө. Энэ нь хамтын ажиллагааны хөгжлийн төсөлд тулгуурлаагүй. Энэ онлайн курсээс оролцогчид дараах зүйлсийг сурна:

  • Төслийн менежментэй танилцах (төслийн менежментийн үндсэн арга, ойлголтууд,нэр томъёонууд, дасгалууд; сургалтын хүрээлэн байгаа орчны арга барилыг ашиглах туршлага)
  • Төсөл эхлэх (төслийн тодорхойлолт, төслийн зорилго, төслийн төлөвлөгөөний боловсруулалт, оролцогч талуудын дүн шижилгээ)
  • Төслийн төлөвлөлт (ажлын нарийвчилсан бүтэц, төлөвлөлтийн арга, төлөвлөлтийн үйл явц ба дуусах хугацаа, төлөвлөлтийн өртөг, төлөвлөлтийн эрсдэл)
  • Төслийн хэрэгжилт (төслийн хяналт, төслийн шалгалт)
  • Төслийн төгсгөл (баримт бичиг, үнэлгээ)

Курст нэвтрэх бол энд дарна уу.

 
Шийдвэр гаргах ур чадвар
PDF Хэвлэх И-мэйл
Одоо явагдаж байгаа сургалтууд

Image Энэ онлайн курс нь танд хангалттай санаа бодол төрүүлэх практик шийдвэр гаргах курс юм. Та энэ курст суралцсанаар сайн зохистой шийдвэр гаргах процесст өөрийнхөө боломж чадварыг ашиглан аливаа шийдвэрийг үр дүнтэй гаргаж сурна.

Нийт 10 цаг
үргэлжлэх тус курс нь шийдвэр гаргахтай холбоотой бүх зүйлийн талаар нарийн дэлгэрэнгүй ойлголтыг өгөхөд хангалтгүй. Иймд энэ курс нь шийдвэр гаргахад чухал нөлөө үзүүлэх зарим ойлголтуудтай танилцуулахыг зорьсон.

Мөн нэмэлт вэбсайтууд, гарын авлага болон жишээ дасгалууд нь таны сонирхож байгаа тухайн сэдэв дээр бие даан болон багаар ажиллах боломжийг олгоно. Зургаан хэсэг бүхий энэхүү курст сурсаны дараа та зөв шийдвэр гаргахад ямар төвөгтэй болох талаар болон дараа хаанаас хэрэгтэй мэдээлэл авч болохыг мэдэх болно.

Энэ курс бизнес болон өдөр тутмын амьдралд шаардагдах хувийн шийдвэр гаргалтын арга барилаа өөрчилж эхлэхэд тань зайлшгүй шаардагдах арга техникийг эзэмшүүлэхийг хичээсэн билээ.

Энэ онлайн курсээс оролцогчид дараах зүйлсийг сурна:

  • Шийдвэр гаргах мэргэжлийн аргуудыг хэрэглэсний ач холбогдол
  • >Шийдвэр гаргах үйл явцын урьдач нөхцөл байдал
  • Хэд хэдэн шийдвэр гаргах аргуудаас хэрхэн сонголт хийх
  • Энэ аргуудыг хэдийд, яаж хэрэглэх вэ?

Курст нэвтрэх бол энд дарна уу.

 
Онлайн сургалтанд багшлах нь
PDF Хэвлэх И-мэйл
Одоо явагдаж байгаа сургалтууд

Image “Виртуал сургалтыг дэмжих болон багшлах” хүний нөөц бэлтгэх курсын хөтөлбөр нь онлайн сургалтын өвөрмөц онол, практикийн заах арга зүйн болон дэмжин туслах арга барил шаардлагатай байгаа насанд хүрэгчдийн мөн академик боловсролыг олгогч сургагч багш болон ирээдүйн онлайн багш нарт зориулагдсан. Энэ хөтөлбөр нь суралцагчдыг э-сургалтын оролцогчдыг амжилттай дэмжихэд шаардлагатай мэдлэг, арга хэрэгслээр зэвсэглэнэ.

Хөтөлбөрийн гол зорилго:

  • Виртуал сургалтын ангийг онлайнаар удирдах багшийн төрөл бүрийн үүрэг, хариуцлагатай танилцуулах
  • Э-сургалтын үед ялгаатай зан араншинтай хүмүүс болон ялгаатай харилцааны процессыг таних, үр дүнтэй зохицуулан удирдах
  • Э-сургалтын үед тулгарч болох нийгмийн янз бүрийн асуудлууд болон үндэстнүүдийн өөр хоорондоо ялгаатай соёлын онцлогуудыг зохицуулж сурах
  • Заах арга зүйн төрөл бүрийн мэдээллийн хэрэгслүүдийг хэрэглэж сурах
  • Суралцагчид ба курс менежментийн янз бүрийн үе шатуудыг хэрэгжүүлж сурах
  • Монгол кампусын заах аргатай танилцан, хэрэгжүүлэх.
 
Онлайн курсын агуулга хөгжүүлэлт
PDF Хэвлэх И-мэйл
Одоо явагдаж байгаа сургалтууд

Image Цахим Мэдлэг ТББ-ын Цахим Мэдлэг кампус нь Захиалагч Таны мэргэжлийн мэдлэгийг э-сургалтын шинэ агуулга болгон хувиргаж, хөгжүүлэх үйлчилгээг санал болгож байна.

Э-сургалтын агуулга хөгжүүлэх гэдэг бол аль нэг ном, гарын авлагыг шууд хуулбарлан тавих хэрэг биш. Энэ ажиллагаа э-сургалтын орчин нөхцөл, арга хэрэгсэлд тохируулсан өвөрмөц өөрчлөлт, боловсруулалтыг шаарддаг.

Цахим Мэдлэг кампус тусгай мэргэжлийн мэдлэг буюу сургалтын агуулга бүхий, түүнийгээ ирээдүйд э-сургалтын хэлбэрээр хэрэглэн, явуулах сонирхолтой байгууллага, түншүүдэд зориулан “Э-сургалтын агуулга хөгжүүлэх” үйлчилгээг санал болгож байна.

Агуулга хөгжүүлэлтийн энэхүү үйлчилгээ нь дараах ажлуудыг хамарч болно. Үүнд:

  • Э-сургалтын хэрэгцээ шаардлагын судалгаа/үнэлгээ
  • Үйлчлүүлэгчид бэлэн байгаа текст, мэргэжлийн мэдлэгийг э-сургалтын тодорхой шаардлага шалгуурын дагуу ноу хау шилжүүлэх утгаар нь хувирган хөгжүүлэх
  • Онлайн курсын бүтэц, холбоосыг төлөвлөж өгөх
  • Э-сургалтын шаардлагад нийцэх тест болон тусгай дүрсжүүлэлтийн элементүүдийг төлөвлөх гм.

Захиалагч нь э-сургалтын курс боловсруулах хэрэгсэлтэй боловч сургалтын менежментийн систем байхгүй тохиолдолд Цахим Мэдлэг кампус нь э-сургалтын курс болон өөрийн кампус (э-сургалтын талбар) хөгжүүлэх нэмэлт үйчилгээнүүдийг үзүүлнэ.

Үйлчилгээний дараа дараагийн шатанд түншүүд нь Цахим Мэдлэг кампусын Э-ур чадвар олгох сургалтуудад ажилтнуудаа хамруулж болох ба ингэснээр өөрийн гэсэн э-сургалтын агуулга хөгжүүлэх мэргэжилтэнтэй болох боломжтой.

 
э-Ур чадварын сургалтууд
PDF Хэвлэх И-мэйл
Э-Ур чадварын сургалт

Цахим Мэдлэг ТББ-ын Цахим Мэдлэг Кампус нь хувь хүмүүс, албан байгууллага, компани болон ТББ-д тус тусын салбарт өөрийн албан хаагчдынхаа э-ур чадварыг хөгжүүлэхэд зориулсан э-сургалтын дараах үйлчилгээ, бүтээгдэхүүнийг өргөн барьж байна. Үүнд:

Эдгээр онлайн курсүүд нь э-сургалтын талаар анхан шатнаас дээш мэдлэгтэй хувь хүн, байгууллагад зориулагдсан. Курсүүд нь ихэнхдээ 4 долоо хоног үргэлжлэх ба э-сургагч багш таныг хөтлөх болно. Дээрх курсүүдыг Цахим Мэдлэг ТББ-аас Германы ИнВЭнт байгууллагатай хамтран хөгжүүлсэн бөгөөд агуулга, аргачлалын хувьд хамгийн шинэлэг бөгөөд боловсронгуй юм.

Технологи /Арга барил - Цахим Мэдлэг Кампусын онлайн сургалтууд нь багшийн тусламжтай явагдана. Нэг сургалт дотроо хэд хэдэн дэд сэдвүүдэд хуваагдаж болно. Суралцагч нь хичээлийн бүх материалыг Интернэт дэх Цахим Мэдлэг Кампусаас хүссэн үедээ авч дуртай цагтаа суралцах боломжтой.

Үргэлжлэх хугацаа - Сэдвээсээ хамаарч сургалт нь 4-6 долоо хоног үргэлжилнэ. Суралцагчид нь байнгын тогтмол э-хэлэлцүүлэг/э-яриагаар чиг заавар авч ажиллах ба сургалтын материалыг уншиж судлахад хангалттай цаг тэдэнд гарах болно.

Суралцагчид: Сургалт нь сонирхож байгаа чадварлаг бүх хүмүүст нээлттэй байна. Захиалагчийн хүсэлтээр сургалтыг тухайн нэг байгууллага, компанийн хэсэг хүмүүст зориулан зохион байгуулах боломжтой.

 


Хуудас 2-с 1