Кампус буюу э-сургалтын талбар хөгжүүлэх үйлчилгээ
PDF Хэвлэх И-мэйл
Үйлчилгээ - Үйлчилгээ

Кампус байгуулах үйлчилгээ нь дараах ажлуудыг хамарч болно. Үүнд:

  • Э-сургалтын хэрэгцээ шаардлагын судалгаа/үнэлгээ хийх
  • Moodle ба Joomla дээр тулгуурласан э-сургалтын кампусын техник, дизайны шийдлийг боловсруулах/гаргах
  • Захиалагч байгууллагын түншүүд болон ажиллагсдын хэрэгцээнд тохирсон э-сургалтын агуулга боловсруулах
  • Кампуст зориулсан э-сургалтын курсүүдийг боловсруулах
  • Кампусыг Интернэтэд байршуулах
  • Кампусын байнгын ажиллагаа, техникийн үйлчилгээ
  • Иж бүрэн үйлчилгээ: Кампусыг Интернэтэд байршуулах, э-сургалтын курс хөгжүүлэлт, хэрэгжүүлэлт, үнэлгээ зэрэг болно.


Шинээр байгуулсан кампуст захиалагч байгууллагад бэлэн байгаа болон шинээр хөгжүүлэх курсүүдийн аль алиныг байршуулж болно.

Тус үйлчилгээний дараагийн шатанд түншүүд нь Цахим Мэдлэг кампусын Э-ур чадвар олгох сургалтуудад ажилтнуудаасаа хамруулж болох ба ингэснээр өөрийн гэсэн э-сургалтын агуулга болон курс хөгжүүлэх, э-сургалт явуулах чадавхи бүхий мэргэжилтэнтэй болох боломжтой.