Э-сургалтын курс хөгжүүлэх үйлчилгээ
PDF Хэвлэх И-мэйл
Үйлчилгээ - Үйлчилгээ

Цахим Мэдлэг кампус нь захиалагч байгууллага, хүмүүс болон тэдгээрийн ажилтнуудын эрэлт хэрэгцээнд тохируулан э-сургалтын курс шинээр хөгжүүлэх үйлчилгээг санал болгож байна. Энэхүү үйлчилгээ нь дараах ажлуудыг хамарч болно:

  • Сургалтын хэрэгцээ шаардлагын судалгаа/үнэлгээ
  • Захиалагчийн хэрэгцээнд тохирсон сургалтын агуулга боловсруулах
  • Сургалтын хэлбэр, загварыг төлөвлөх/боловсруулах
  • Захиалагчийн сонирхолд нийцүүлэн э-сургалтын курсын техникийн шийдлийг төлөвлөх/хөгжүүлэх
  • Э-сургалтыг хэрэгжүүлэх/явуулах
  • Үнэлгээ хийх, шинэчлэх зэрэг болно.


Шинээр хөгжүүлсэн э-сургалтын курсууд нь Цахим Мэдлэг кампус, эсвэл өөр бусад э-сургалтын талбар, сургалтын менежментийн системүүд дээр хэрэгжих боломжтой юм. Цахим Мэдлэг кампусаас боловсруулсан э-сургалтын курсүүд нь суралцагч өөрөө бие дааж сурах эсвэл э-багшаар туслуулж суралцах аль аль байдлаар хийгдэж болно.

Цахим Мэдлэгийн түншүүд тус үйлчилгээний дараагийн шатанд Цахим Мэдлэг кампусын Э-ур чадвар олгох сургалтуудад ажилтнуудаа хамруулж болох ба ингэснээр өөрийн э-сургалтын курс хөгжүүлэх мэргэжилтэнтэй болох боломжтой.