Үйлчилгээ
PDF Хэвлэх И-мэйл
Үйлчилгээ - Үйлчилгээ

Цахим Мэдлэг ТББ-ын Цахим Мэдлэг кампус нь байгууллага, хувь хүмүүст зориулан э-сургалтын төрөл бүрийн курсуудыг өргөн барьж байна. Тэрчлэн түнш болон хэрэглэгч Таны захиалгаар оролцогчид баримжаалсан, шинэ э-сургалтын курс, э-сургалтын агуулга, э-сургалтын кампус хөгжүүлэх үйлчилгээг санал болгож байна.

Э-сургалтын Агуулга хөгжүүлэх үйлчилгээ

Цахим Мэдлэг кампус нь Захиалагч Таны мэргэжлийн мэдлэгийг э-сургалтын шинэ агуулга болгон хувиргаж, хөгжүүлэх үйлчилгээг санал болгож байна.

Э-сургалтын Курс хөгжүүлэх үйлчилгээ
Цахим Мэдлэг кампус нь захиалагч байгууллага, хүмүүс болон тэдгээрийн ажилтнуудын эрэлт хэрэгцээнд тохируулан э-сургалтын курс шинээр хөгжүүлэх үйлчилгээг санал болгож байна.

Э-сургалтын Кампус хөгжүүлэх үйлчилгээ
Цахим Мэдлэг кампус нь гадна захиалагч байгууллага, түншүүдэд зориулан э-сургалтын агуулга, курс хөгжүүлэх үйлчилгээнээс гадна тухайн байгууллага, ажилчид, түншүүдийн хэрэгцээнд тохирсон, Цахим Мэдлэг кампустай (www.mongolcampus.org) төстэй э-сургалтын талбар байгуулах өвөрмөц үйлчилгээг санал болгож байна.