ГОУХАН-ийн цахим сургалтын уулзалт семинарт оролцлоо
2015 оны 1-р сарын 26, Даваа гариг, 00:00    PDF Хэвлэх И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 

Германы Олон Улсын Хөгжлийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэг GIZ байгууллагаас Берлин хотноо 2014 оны 12-р сарын 1-2-ны өдрүүдэд зохион байгуулсан “Цахим сургалт ба чадавхийг хөгжүүлэх дэлхий нийтийн нээлттэй талбар” сэдэвт уулзалт семинарт Цахим Мэдлэг ТББ-ын УЗ-ийн дарга Я.Цэцэг-Өлзий, гүйцэтгэх захирал О.Золзаяа нар оролцлоо. Уулзалтанд ГОУХАН-ийн e-Академитай түншлэгч Ази, Африк, Латин Америкийн хориод орны 60 шахам төлөөлөгчид цуглаж, “Дизайны шийдэл гаргах семинар”, “Цахим сургалтыг хэрэгжүүлэгчдийн семинар” зэрэгцээ хоёр семинарт ажилласан байна. Семинараас гарсан үр дүнд суурилан “Цахим сургалт ба чадавхийг хөгжүүлэх дэлхий нийтийн нээлттэй талбар”-ыг байгуулахыг түншүүд зорьж байна.

Twitter: #gizberlinsessions