“Online Educa Berlin 2014” онлайн сургалтын олон улсын хурал
2015 оны 1-р сарын 26, Даваа гариг, 00:00    PDF Хэвлэх И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууМаш сайн 

ХБНГУ-ын Берлин хотноо 2014 оны 12-р сарын 3-наас 5-ны өдрүүдэд явагдсан Онлайн сургалтын 20 дахь удаагийн олон улсын хурал, үзэсгэлэн яармагт Цахим Мэдлэг байгууллагын УЗ-ийн дарга Я.Цэцэг-Өлзий, Гүйцэтгэх захирал О.Золзаяа нар оролцов. Технологид суурилсан сургалтыг дэмжигч, дэлхийн хамгийн том энэхүү хуралд дэлхийн 100 гаруй орноос 2332 төлөөлөгчид ирж оролцсон байна. Оролцогчдын 46% нь боловсролын салбарт, 43% нь бизнесийн, 7.7% нь төрийн байгууллагад ажиллагсад байжээ. Зэрэгцэн явагдсан 70 хэлэлцүүлэг, семинарт 330 мэргэжилтэн өөрийн мэдлэг, туршлагыг оролцогчидтой хуваалцав.

 

Түүнчлэн Online Educa үзэсгэлэн яармагт 81 павильон ажиллаж онлайн сургалтын төрөл бүрийн шийдэл, агуулга, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцууллаа. 12-р сарын 3-5-нд #OEB14 хаштагтай 5102 жиргээ Твиттерээр цацагдсан тоо баримт байна. Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.online-educa.com, хурлын тайланг http://www.online-educa.com/sites/default/files/docs/documents/oeb-post-conference-report-2014.pdf хаягаар үзнэ үү.