Цахим Мэдлэгийн онлайн сургалтын хорин долоо дахь төгсөлт боллоо
2013 оны 3-р сарын 25, Даваа гариг, 00:00    PDF Хэвлэх И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 

“Мэдээлэл арга зүйн Үндэсний төв”-ийн захиалгаар “Зайн (онлайн) сургалтанд багшлах арга зүй” сэдэвт интернэтэд суурилсан зайн сургалт 2013 оны 2-р сарын 18-наас 3-р сарын 15 хүртэл Цахим Мэдлэг кампуст явагдлаа. Энэхүү сургалт нь онлайнаар хичээл заах, дэмжин чиглүүлэхтэй холбоотой онол, арга зүйн мэдлэг ур чадварыг суралцагчдад эзэмшүүлж, тэднийг “Цахим сургагч багш” болон бэлтгэх зорилготой юм.

Суралцагчид МБС-ын хичээлийг танхимаар заахаас ялгаатай ур чадвар, цахим багшийн үйл ажиллагааны онцлог, цахим багшийн үүрэг роль, тавигдах шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг авч, өөрийн сурагчдаа зайнаас хэрхэн идэвхжүүлэх, хичээл заах, дэмжин чиглүүлэхтэй холбоотой онол, арга зүйн мэдлэг, ур чадварыг эзэмшинэ.

Энэ удаагийн сургалтанд Зургаан бүсийн арга зүйн төв, ММСС-ын МБС-ын дэд төслийн хүрээнд чадавхжуулсан 3 жишиг сургууль, Монгол-Солонгосын Политехник коллеж, МАЗҮТ-өөс нийт 25 сургалтын ажилтан, менежер хамрагдаж амжилттай суралцаж төгсөв.

Онлайн сургалтын үеэр багш, суралцагчид агуулгатай холбоотой 39 сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, 322 хариулт оруулжээ. Хичээлийн явцад курс тус бүр 4 чат ярилцлага явагдсан бөгөөд суралцагчид бүлгээр болон бие даан дасгал ажил, тест, даалгаврууд хийж, багшаас зөвлөмж хариу авсан байна.