Шинэ мэдээ
СЭЗДС-д цахим сургалтын зөвлөх үйлчилгээ үзүүлж байна
2015 оны 9-р сарын 22, Мягмар гариг, 18:21    PDF Хэвлэх И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 2
МууМаш сайн 

Цахим Мэдлэг ТББ ба Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль хооронд 2015 оны 5-р сарын 29-ний өдөр байгуулсан гэрээний дагуу Цахим Мэдлэг нь тус сургуульд цахим сургалтын зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. Гэрээний хүрээнд СЭЗДС-д цахим сургалтыг хэрэгжүүлэх бизнес загварыг боловсруулах, сургалт удирдах Мүүдл системийн суралцагчийн ба багшийн гарын авлага боловсруулах, жишиг цахим курс бүтээх, СЭЗДС-ийн нэр бүхий хичээлүүдийг цахим курс болгоход зөвлөн туслах ажил үйлчилгээнүүд хийгдэж буй юм. Цахим Мэдлэгээс тус сургуулийн багш нарт цахим курс бүтээх арга зүйн цуврал сургалтуудыг явуулсан бөгөөд http://online.ife.edu.mn талбарт тусгай зориулалтын Цахим Зөвлөх талбар байгуулж багш нарыг чиглүүлэн ажиллаж байна.

СЭЗДС нь гадаадад сурч ажиллаж амьдарч буй хүмүүс, хөдөө орон нутгийн иргэд, Улаанбаатар хотод ажиллаж буй болон жирэмсэн, хүүхдээ асарч буй эхчүүдэд зориулан цаг хугацаа, орон зайнаас үл хамааран өөрийгөө хөгжүүлж, дэлхийн хаанаас ч интернэт ашиглан суралцах боломжийг 2015-2016 оны хичээлийн жилээс эхлэн олгож буй юм. Эдийн засгийн бус дээд буюу санхүү, эдийн засгийн дунд боловсролтой иргэдэд зориулан бакалаврын зэрэг олгох 2.5 жилийн Цахим ухаалаг эчнээ хөтөлбөр нь 2015 оны 9 дүгээр сарын 12-ноос эхэлсэн ба гадаадад сурч, ажиллаж амьдарч буй болон Улаанбаатар хот, хөдөө орон нутгаас нийт 22 оюутан энэхүү хөтөлбөрт суралцаж байна. Оюутнууд нийт 5 улирал суралцах бөгөөд 1 улиралд 6 хичээл буюу 18кр цагийг өөрийн боломжтой цагт судлан, э-материалуудтайгаа танилцан, багштайгаа зөвлөгөө өгөх цаг болон семинарын цагаар шууд холбогдож хичээлээ бататгах болно. Энэхүү цахим ухаалаг сургалт нь

Дэлгэрэнгүй...
 
Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын арга зүйчдийг сургалаа
2015 оны 6-р сарын 20, Бямба гариг, 10:28    PDF Хэвлэх И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 2
МууМаш сайн 

Цахим сургалтанд багшлах арга зүй” сэдэвт 20 цагийн цахим сургалт 2015 оны 5-р сарын 20-ноос 6-р сарын 17-ныг дуустал Цахим Мэдлэг кампуст явагдаж, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын арга зүйч, албадын дарга нар, нийт 47 хүн хамрагдлаа. Энэхүү сургалт нь онлайнаар хичээл заах, дэмжин чиглүүлэхтэй холбоотой онол, арга зүйн мэдлэг ур чадварыг суралцагчдад эзэмшүүлж, тэднийг “Цахим сургагч багш” болон бэлтгэх зорилготой юм.

Сургалт хагас өдрийн танхимын сургалтаар эхэлж, 4 долоо хоног онлайнаар үргэлжилсэн. Онлайн сургалтын үеэр багш, суралцагчид агуулгатай холбоотой 47 сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, 361 хариулт оруулжээ. Хичээлийн явцад 4 чат ярилцлага явагдсан бөгөөд суралцагчид бүлгээр болон бие даан дасгал ажил, тест, даалгаврууд хийж, багшаас зөвлөмж хариу авсан байна.

Сургалтын эцэст 15 хүн сургалтын талаар үнэлгээ өгснөөс 93% нь “Сургалт миний төсөөлж хүсч байсантай үнэхээр дүйцсэн”, 7% нь “Ерөнхийдөө дүйцсэн” гэсэн байна.

Суралцагчдын сэтгэгдлээс:

Дэлгэрэнгүй...
 
1:1 цахим сургалтууд явагдаж байна
2015 оны 5-р сарын 04, Даваа гариг, 18:50    PDF Хэвлэх И-мэйл

 

Цахим Мэдлэг байгууллага нь цахим сургалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх ур чадвар олгох цахим сургалтуудаа сонирхсон багш, сургалтын мэргэжилтнүүдэд зориулж 2014 оны 6-р сараас эхлэн 1:1 хэлбэрээр явуулж эхэллээ. Өнгөрсөн хугацаанд Газар, үл хөдлөх хөрөнгийн мэргэшсэн үнэлгээчдийн нэгдсэн холбоо, Боловсрол хөгжлийн гүүр ТББ, Мандарин сургалтын төв, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Хууль сахиулахын их сургууль, Мэдээллийн технологийн үндэсний парк, Санхүү эдийн засгийн дээд сургууль, Хөдөлмөр хамгаалал, хүний хөгжлийн төв ТББ зэрэг байгууллагуудаас 20 шахам суралцагчид сургалтанд хамрагдаж төгслөө. Сургалтын шинэ хэлбэр нь суралцагч бүр өөрийн хүссэн хугацаанд өөрийн хэмнэлээр суралцах боломжийг олгож байна.

 
“Цахим сургалт ба Инноваци” лекц боллоо
2015 оны 3-р сарын 26, Пүрэв гариг, 00:00    PDF Хэвлэх И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 

ШУТИС-ийн Нээлттэй Инновацийн Лаб-OIL-оос долоо хоног бүр тогтмол зохион байгуулдаг Tech Talk-ийн энэ удаагийн зочин илтгэгчээр Цахим Мэдлэг ТББ-ын Удирдах Зөвлөлийн дарга Я.Цэцэг-Өлзий оролцож "Цахим сургалт ба Инноваци" сэдвээр лекц уншлаа. Лекц 2015 оны 3-р сарын 25-ны Лхагва гарагт ШУТИС-ийн Төв байрны 2 давхар, 203 тоот Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд 16:20-18.00 цагт явагдав.

Илтгэгч “Цахим сургалт бол багшлахуй, суралцахуйн бүхий л үйл ажиллагаанд шинэчлэлтийг авчирч буй боловсролын инноваци мөн” болохыг илтгэж, сонирхолтой яриа өрнүүлэв. Лекцэд 40 гаруй хүн оролцсон бөгөөд “Мүүдл системд хэрэглэгчийн тооны дээд хязгаар гэж байдаг уу? Байдаг бол хэд?”, “Цахим хичээлд текст, слайд, аудио, видео тус бүр тэдэн хувь байх ёстой гэсэн тогтоосон хэмжээ байдаг уу?”, “Оюутнуудыг өөрийгөө чиглүүлж сурдаг болгох арга техник бий юу?” зэрэг асуултуудыг илтгэгчид тавьж хариулт авсан юм. Илтгэлийн слайдуудыг http://www.slideshare.net/TsetsegUlziiYadamsuren/elearing-and-innovation хаягаар орж сонирхоорой.

Дэлгэрэнгүй...
 
Я.ЦЭЦЭГ-ӨЛЗИЙ: ЦАХИМ СУРГАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХДЭЭ ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ЗАРЧМААР АЖИЛЛАХ ЁСТОЙ
2015 оны 3-р сарын 25, Лхагва гариг, 15:46    PDF Хэвлэх И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 

ШУТИС-ийн Нээлттэй Инновацийн Лаб-OIL долоо хоног бүр зочин илтгэгч урьж, олон нийтэд нээлттэй Tech Talk (Тек Ток) буюу технологийн тухай ярилцах илтгэл, хэлэлцүүлгийг зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн Tech Talk “Цахим Сургалт ба Инноваци” сэдвээр 2015 оны 3-р сарын 25-ны өдөр болох бөгөөд бид зочин илтгэгч Цахим Мэдлэг ТББ-ын Удирдах Зөвлөлийн дарга Я.Цэцэг-Өлзийтэй онлайн сургалтын онцлог, онлайн сургалтын дэлхийн чиг хандлага болоод Монгол улс дахь нөхцөл байдлын талаар ярилцлаа.

OIL: Цахим Мэдлэг байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

Я.Цэцэг-Өлзий: Цахим сургалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх ур чадвар олгох цахим сургалтууд явуулдаг. Цахим сургалтын талбар бүтээх, түүний хэрэглээг зүгшрүүлэх, цахим курс бүтээх, цахимаар багшлах үйлчилгээнүүдийг үзүүлдэг.

Дэлгэрүүлж яривал Цахим Мэдлэг төрийн бус байгууллага 2007 онд байгуулагдсан. Эрхэм зорилго нь Монголд цахим сургалтыг бодит утгаар нь нэвтрүүлэх, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах. Байгууллагын тухай мэдээллийг www.mongolcampus.org/mek хаягаар авч болно.

Дэлгэрэнгүй...
 
“Online Educa Berlin 2014” онлайн сургалтын олон улсын хурал
2015 оны 1-р сарын 26, Даваа гариг, 00:00    PDF Хэвлэх И-мэйл

ХБНГУ-ын Берлин хотноо 2014 оны 12-р сарын 3-наас 5-ны өдрүүдэд явагдсан Онлайн сургалтын 20 дахь удаагийн олон улсын хурал, үзэсгэлэн яармагт Цахим Мэдлэг байгууллагын УЗ-ийн дарга Я.Цэцэг-Өлзий, Гүйцэтгэх захирал О.Золзаяа нар оролцов. Технологид суурилсан сургалтыг дэмжигч, дэлхийн хамгийн том энэхүү хуралд дэлхийн 100 гаруй орноос 2332 төлөөлөгчид ирж оролцсон байна. Оролцогчдын 46% нь боловсролын салбарт, 43% нь бизнесийн, 7.7% нь төрийн байгууллагад ажиллагсад байжээ. Зэрэгцэн явагдсан 70 хэлэлцүүлэг, семинарт 330 мэргэжилтэн өөрийн мэдлэг, туршлагыг оролцогчидтой хуваалцав.

Дэлгэрэнгүй...
 
ГОУХАН-ийн цахим сургалтын уулзалт семинарт оролцлоо
2015 оны 1-р сарын 26, Даваа гариг, 00:00    PDF Хэвлэх И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 

Германы Олон Улсын Хөгжлийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэг GIZ байгууллагаас Берлин хотноо 2014 оны 12-р сарын 1-2-ны өдрүүдэд зохион байгуулсан “Цахим сургалт ба чадавхийг хөгжүүлэх дэлхий нийтийн нээлттэй талбар” сэдэвт уулзалт семинарт Цахим Мэдлэг ТББ-ын УЗ-ийн дарга Я.Цэцэг-Өлзий, гүйцэтгэх захирал О.Золзаяа нар оролцлоо.

Дэлгэрэнгүй...
 
Хаан банкны менежерүүдэд хичээл заалаа
2014 оны 11-р сарын 24, Даваа гариг, 00:00    PDF Хэвлэх И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 2
МууМаш сайн 

Хаан банкны Хүний нөөцийн талант, менежментийн газраас сургагч багш нартаа зориулан 2014 оны 11-р сарын 24-25-ны өдрүүдэд явуулсан “Сургагч багшийн ахисан шатны сургалт”-д Цахим Мэдлэг ТББ-ын УЗ-ийн дарга Я.Цэцэг-Өлзий “Цахим сургалтыг төлөвлөж, хэрэгжүүлэх арга зүй” сэдвээр хичээл заалаа. Сургалтанд Хаан банкны 20 гаруй ажилтнууд хамрагдаж, цахим сургалтыг нэвтрүүлэх талаар хэлэлцсэн байна. Энэхүү сургалт нь Хаан банкнаас менежерүүддээ жил тутам явуулдаг уламжлалт сургалтуудын нэг бөгөөд ийнхүү Цахим Мэдлэгээс хоёр дахь удаагаа уригдаж хичээл заасан юм.

Дэлгэрэнгүй...
 
Цахим Мэдлэгийн онлайн сургалтын хорин найм дахь төгсөлт боллоо
2013 оны 9-р сарын 28, Бямба гариг, 19:42    PDF Хэвлэх И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 

“Онлайн курс төлөвлөлт” сэдэвт онлайн сургалт 2013 оны 8-р сарын 26-наас 9-р сарын 20 хүртэл Цахим Мэдлэг кампуст явагдлаа. Сургалтын эхэнд Цахим Мэдлэгээс хагас өдрийн нүүр тулсан семинар зохион байгуулав. Сургалтын хэрэгцээнээс урган гарч буй аливаа онлайн курсыг төлөвлөхөд зайлшгүй шаардагдах мэдлэг, ур чадварыг суралцагчдад олгох зорилготой энэхүү сургалтанд МУИС-ийн ЭЗС, МУБИС-ийн Цахим Мэдээлэл төв, Хүний эрхийн үндэсний комисс, Санхүүгийн тооцоолох ХХК, Монголын Хөдөлмөрийн Аюулгүй Ажиллагаа, Эрүүл Ахуйн Менежментийн Хүрээлэн ТББ-ын нийт 8 багш, ажилтан хамрагдан амжилттай төгслөө.

Онлайн сургалтын үеэр багш, суралцагчид агуулгатай холбоотой 20 сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, 192 хариулт оруулжээ. Хичээлийн явцад 4 чат ярилцлага явагдсан бөгөөд суралцагчид тест, даалгаврууд хийж, багшаас зөвлөмж хариу авсан байна.

Курсын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mongolcampus.org/file.php/1/ID-course%20Brochure2011.pdf хаягаар орж үзнэ үү.

 

 
“Цахим сургалтын чанарын хяналтын шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлох”, “Цахим сургалтын чанарын хяналтын бүтэц, тогтолцоог тодорхойлох” ажил ба судалгааны тайлангууд гарлаа
2013 оны 4-р сарын 02, Мягмар гариг, 00:00    PDF Хэвлэх И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 

“Цахим сургалтын чанарын хяналтын шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлох”, “Цахим сургалтын чанарын хяналтын бүтэц, тогтолцоог тодорхойлох” ажил ба судалгааны тайлангууд гарлаа

Цахим Мэдлэг ТББ нь Монгол Улсад цахим сургалтыг нэвтрүүлэх зорилгоор 2007 онд байгуулагдсан бөгөөд 2009 оноос эхлэн цахим сургалтууд (www.mongolcampus.org) явуулж ирлээ. Өнгөрсөн хугацаанд их, дээд сургууль, коллежийн багш, бизнесийн байгууллагын сургалтын менежерүүд нийт 310 хүнийг цахим сургалтыг төлөвлөх ба хэрэгжүүлэх ур чадварт сургаж төгсгөсөн ба

Дэлгэрэнгүй...
 


Хуудас 9-с 1