Цахим сургалт надад зохимжтой юу?
2008 оны 4-р сарын 01, Мягмар гариг, 03:35    PDF Хэвлэх И-мэйл
суралцагчийн булан - Хэрэглэгчийн булан

Цахим сургалт нь суралцагч таны өмнө нь сурч дадсан арга хэлбэрээс арай өөр нөхцөл, ур чадварыг шаардана. Энэ нь хүн бүрд таалагддаггүй, өөрөөр хэлбэл зохимжтой байдаггүй. Цөөн минут зарцуулж дараах асуулгад хариулснаараа та Цахим сургалт надад зохимжтой юу, үгүй юу гэсэн асуултдаа хариулт авах болно.

Хариултаа цаасан дээр 1-В, 2-А гм тэмдэглэж дараагийн хуудаснаас хариуг үзээрэй.

1.      Би:

A. сурах үедээ ганцаараа байх дуртай
Б. сурах үедээ ганцаараа, эсвэл бусадтай хамт байх нь надад ялгаагүй байдаг
В. сурах үедээ бусадтай хамтарч сурдаг

2.      Би ажлаа:

A. аль болох хурдан, хугацаанаас нь өмнө эртлэн хийж дуусгадаг
Б. цаг нь тулсан хойно шаардуулж байж хийдэг
В. хурдхан биш боловч цагт нь амжуулдаг

3.      Би:

A. онлайнаар харилцахад үнэхээр дургүй
Б. онлайнаар төвөггүй харилцдаг
В. хариу ирээд байвал онлайнаар харилцаад байна.

4.      Би анги хамт олны нэг хэсэг гэсэн мэдрэмж нь надад:

A. хэрэгтэй бөгөөд хичээлээ хийхэд их тустай байдаг 
Б. нэг их чухал биш
В. хичээл, даалгавраа хийхэд хамгийн чухал байдаг

5.      Надад:

A. багшийн хариу зөвлөмж хэрэгтэй тул багштай харилцах чухал байдаг
Б. багшаас асуух, зөвлөгөө авахад багштай шууд харьцах нь чухал байдаг
В. шууд хариулт авах нь хамгаас чухал байдаг

6.      Ангид хэлэлцүүлэг явуулах нь надад:

A. тустай боловч зайлшгүй хэрэгтэй биш
Б. үнэхээр чухал байдаг
В. хэрэгтэй байдаг

7.      Даалгавраа хийхэд маань надад:

A. дараа нь үзэж танилцаж болдог тул бичгээр өгсөн зөвлөгөө хэрэгтэй байдаг
Б.
шууд асууж хариулт авах боломжтой байдаг тул амаар зөвлөгөө авах хэрэгтэй байдаг
В. бичгээр өгсөн заавар, мөн даалгаврын хугацаа дуусахыг дөхүүлж хийсэн  хэлэлцүүлэг хэрэгтэй байдаг

8.      Би сурахдаа:

A. хэн нэгний ярихыг сонсож сурдаг
Б. өөрийнхөө тааваар уншингаа бусадтай ярилцаж сурдаг  
В. өөрийнхөө тааваар уншиж сурдаг

9.      Хуваарийн дагуу хичээлд ирж суух нь надад:

A. хэцүү байдаг
Б. байж болох асуудал хэдий ч амаргүй байдаг
В. амархан

10.    Даалгавраа хийж чадахааргүй бол би:

A. багштайгаа э-шуудангаар харилцаж хэлэхдээ эвгүйцэхгүй
Б. эвг
үйцэж, ангийнхнаасаа хэн нэгнийг яг ийм асуудлаар багштай холбогдохыг хүлээнэ
В.
өөрт эвгүй санагдах боловч багшаасаа асууна