Түншүүд
Хэвлэх И-мэйл
Бидний тухай - Танилцуулга

Монголын Хөгжлийн Гарц ТББ – Цахим Мэдлэг төслийг санаачлагч, шууд дэмжигч


Image

Монголын Хөгжлийн Гарц нь улс орны тогтвортой хөгжлийг дэмжих, ядуурлыг бууруулахад мэдээлэл холбооны технологийг өргөнөөр ашиглах, хамтын тvншлэлийг бэхжүүлэх зорилгоор 2002 онд байгуулагдсан ашгийн бус, бие даасан төрийн бус байгууллага юм. МХГ нь Гарц сургалтын төвөөрөө дамжуулан олон нийтийн МХТ-ийн боловсролд хувь нэмрээ оруулж байна. МХГ байгууллага Э-Сургалтын төслийг санаачлан, хүсэлт гаргаж олон улсын болон дотоодын түншүүдтэй холбогдохын зэрэгцээ ИнВЭнт-ийн “Э-сургалт явуулахад бэлэн” шалгуурыг ханган, шалгарсан түнш юм.


ИнВЭнт
– Цахим Мэдлэг төслийг дэмжигч

Image

Германд төвтэй Олон Улсын Чадавхийг Бэхжүүлэх байгууллага нь хүний нөөцийг хөгжүүлэх, байгууллагын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр олон улсын түвшинд ажилладаг. ИнВэнтийн боловсрол, солилцооны хөтөлбөрүүдэд олон орноос жил тутам 55,000 гаруй хүн хамрагддаг юм. ИнВЭнт нь хөгжиж байгаа, шилжилтийн үедээ яваа болон аж үйлдвэржсэн орнуудтай түншлэн ажилладаг. Хөгжиж буй орнуудын Мэдээлэл Холбооны Технологийн хөгжлийг тууштай дэмжигч, арвин туршлага бүхий ИнВЭнт олон улсын байгууллагын Э-Сургалтын хэлтэс тус төслийн төлөвлөлт, хэрэгжүүлэлтийг техник ноу-хау болон менежментийн түвшинд идэвхтэй дэмжиж байна.


АППЛИКАЦИО Трайнинг & Менежмент ГмбХ
- Цахим Мэдлэг төслийн Зөвлөх

Image

Хамбургт төвтэй АППЛИКАЦИО Трайнинг & Менежмент ГмбХ хөгжиж буй болон аж үйлдвэржсэн орнуудын хүний нөөцийн сургалт, зөвлөх үйлчилгээний төсөл, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх чиглэлээр төрөлжин олон улсын түвшинд ажилладаг биеэ даасан байгууллага бөгөөд Цахим Мэдлэг кампусыг төлөвлөн байгуулах явцыг дэмжин ажиллаж байна.


Цахим мэдлэг төслийн түншүүд

Үндэсний болон олон улсын чанартай түншүүд Цахим Мэдлэг төслийг мэргэжлийн ноу хау, техник, санхүү, олон нийтэд сурталчлах чиглэлээр идэвхтэй дэмжиж байна.

Image
Image
Image



Image Image

- Люк Миллер, Австралийн мэргэжилтэн, Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.