Цахим Мэдлэг порталд тавтай морилно уу
PDF Хэвлэх И-мэйл
Бидний тухай - Танилцуулга

 Электрон сургалт, үйлчилгээний энэхүү порталд зочилсноор та Цахим Мэдлэг кампусаас өргөн барьж байгаа Менежментийн болон э-ур чадварын онлайн сургалтуудын талаар мэдээлэл авч, бүртгүүлэх, улмаар хамрагдах боломжтой. Түүнчлэн э-сургалтын агуулга, курс, болон кампус хөгжүүлэх үйлчилгээнүүдийн талаарх мэдээллүүдтэй танилцан захиалга өгөх, үйлчилгээ авах боломж нээгдэнэ.

Цахим Мэдлэг портал нь э-сургалтын орчинд манай оронд болон дэлхий дахинаа болж байгаа мэдээ, үйл явдлуудын талаар танд шинэ соргог, хэрэгцээтэй мэдээллийг хүргэх ба энэ чиглэлээр хийгдсэн судалгаа, тайлан илтгэлүүдийг ч Танд цаг тухай бүр өргөн барих болно.

Таныг Цахим Мэдлэг кампусын байнгын хэрэглэгч болно гэдэгт бид итгэлтэй байна.