Түгээмэл асуулт, хариулт
2012 оны 3-р сарын 12, Даваа гариг, 18:43    PDF Хэвлэх И-мэйл

Цахим Мэдлэгийн сургалтанд орон нутгаас, гадаадаас суралцаж болох уу?

Болно. Сургалт интернэт ашиглаж явагдах учир суралцагч заавал Улаанбаатарт байх шаардлагагүй. Харин “Онлайн сургалтын агуулга хөгжүүлэлт” сургалт нь 20 цагийн танхимын сургалттай учир биеэр оролцох шаардлагатай.

 

Онлайн сургалтанд яаж бүртгүүлэх вэ?

www.mongolcampus.org кампус дахь сургалтын танилцуулгын дор байгаа “Бүртгүүлэх” холбоосоор орж онлайнаар бүртгүүлнэ. Тодруулах зүйл гарвал Цахим Мэдлэгийн 319367 утас, Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. и-мэйлээр хандах буюу эсвэл офисын байр дээр ирж болно.

 

Кампуст яаж бүртгүүлэх вэ?

www.mongolcampus.org кампусын баруун дээд буланд буй “Холбогдох” холбоос дээр дарна. Гарч ирэх хуудасны “Шинээр хэрэглэгчийн эрх үүсгэх” товчлуур дээр дарж, маягтыг бөглөөд “Шинээр хэрэглэгч үүсгэх” товчлуурыг дарна.

 

Сургалтанд бүртгүүлэх, кампуст бүртгүүлэх гэдэг нь юугаараа ялгаатай вэ?

Сургалтанд бүртгүүлж, төлбөрөө төлснөөр та тухайн сургалтанд суралцах эрхтэй болно. Суралцагч бүр цахим сургалтын кампуст нэвтрэхийн тулд кампуст бүртгүүлэх шаардлагатай. Суралцагч хэрэв өөрөө кампуст бүртгүүлээгүй бол Цахим Мэдлэг байгууллагаас үүнийг гүйцэтгэнэ.

 

Сургалтанд бүртгүүлэхийн тулд заавал кампуст бүртгүүлсэн байх шаардлагатай юу?

Үгүй. Сургалтын бүртгэлийн хуудсанд танаас кампуст бүртгүүлсэн эсэхийг асууж байгаа хэдий ч хэрэв та кампуст бүртгүүлж чадаагүй бол Цахим Мэлэг байгууллагаас үүнийг гүйцэтгэнэ. Давхардсан эрх үүсгүүлэхгүйн тулд та кампуст бүртгүүлсэн нэрээ сургалтын бүртгэлийн хуудсанд бичих нь зүйтэй.

 

Сургалтын төлбөрөө яаж хийх вэ?

Сургалтын төлбөрөө та Цахим Мэдлэг ТББ-ын Голомт банкин дахь төгрөгийн 110 293 6629, эсвэл ам.долларын 110 293 6630 тоот дансанд шилжүүлнэ. Эсвэл Цахим Мэдлэг ТББ-ын офис болох СБД, Хурд хотхоны 10А байр, 38 тоотод ирж бэлнээр төлж болно. Төлбөрийн нэхэмжлэхийг 319367 тоот утсаар хандан, факсаар, и-мэйлээр, эх хувиар авч болно. Гадаадаас, эсвэл орон нутгаас дээрх дансанд төлбөрийг шилжүүлнэ.

 

Онлайнаар суралцахад надад ямар техник технологи шаардлагатай вэ?

Байнга ашигладаг и-мэйл хаягтай байх ба и-мэйлүүд таны спам хавтсанд орж буй эсэхийг шалгах хэрэгтэй. Та Интернэтэд холбогддог компьютертэй байх ба дараах шаардлагыг хангасан байх шаардлагатай:

Техник хангамж

  • Процессор: Intel® Pentium® P4+ эсвэл түүнээс дээш, 1.6 GHz эсвэл түүнээс дээш
  • Санах ой: 512 MB RAM эсвэл түүнээс дээш (1 GB бол сайн)
  • Интернэт холболт: 56K модем эсвэл түүнээс дээш (кабель эсвэл DSL бол сайн)

Програм хангамж

  • Үйлдлийн систем: Windows 98, XP, VISTA, 7 or MAC
  • Хэрэглээний програм: MS Word, Excel зэрэг стандарт програмууд
  • PDF уншигч: Adobe Acrobat Reader 7
  • Вэб хөтөч: Microsoft Internet Explorer 6.0 SP1, Firefox 3 эсвэл түүнээс дээш
  • Browser Plug-ins: Adobe Flash Player 9 эсвэл түүнээс дээш хувилбарууд.

Хэрэв та сургалтын материалыг хэвлэж авч уншихыг хүсвэл танд хэвлэгч машин хэрэгтэй болно.

 

Онлайнаар суралцахад ямар суурь мэдлэг, ур чадвар шаардлагатай вэ?

Компьютер, Интернэт ашиглах, бие даан суралцах, цагаа зөв зохицуулах мэдлэг чадвартай байх нь онлайн сургалтанд сурахад илүү дөхөмтэй байна.

 

Компьютер сайн ашиглаж чаддаггүй хүн Цахим Мэдлэг кампуст суръя гэвэл яах вэ?

Цахим Мэдлэгийн түнш Гарц сургалтын төвийн Компьютер, Интернэтийн хэрэглээ сургалтанд суралцахыг зөвлөж байна. Гарц сургалтын төв нь СБД, Хурд хотхон, 10А байр, 38 тоотод байрладаг. Сургалтын хөтөлбөр, төлбөр, хуваарийн талаар 319367 утсаар лавлана уу.

 

Компьютергүй хүн Цахим Мэдлэг кампуст суръя гэвэл яах вэ?

Цахим Мэдлэгийн түнш Гарц сургалтын төвд ирж компьютер ашиглаж болно. Гарц сургалтын төв нь СБД, Хурд хотхон, 10А байр, 38 тоотод байрладаг. Лавлах утас 319367.

 

Цахим сургалтууд яаж явагдах вэ?

Суралцагч сургалтын эхэнд 3 цагийн танилцуулга семинарт оролцож, онлайнаар 4 долоо хоног суралцана. Сургалтын кампустаа нэвтэрч долоо хоног бүр тодорхой даалгавруудыг хийж гүйцэтгэнэ. Сургалтын материалыг бие даан үзэж судална (Интернэтгүй орчинд байж болно). Бүлгийн чат, хэлэлцүүлэгт оролцож сургалтын агуулгын талаар хэлэлцэнэ. Өөрийгөө сорих тест бөглөнө. Курсын даалгаврыг хийж багшаас хариу авна. Хөтөч багш суралцагчдыг дэмжин чиглүүлэх юм.

 

Нэг бүлэгт хэдэн хүн суралцах вэ?

15 хүртэлх хүн хөтөч багшийн дэмжлэгтэй суралцана.

 

Суралцагч хэдэн цаг зарцуулах вэ?

Суралцагч 7 хоногт онлайнаар дор хаяж 5 цаг (өдөрт 1 цаг) буюу нийт 20 цаг зарцуулна.

 

Сургалтын дундуур долоо хоног өөр тийшээ явах болбол яах вэ?

Компьютер, Интернэт байгаа л бол Цахим Мэдлэгийн сургалтуудад хэзээ ч, хаанаас ч суралцах боломжтой. Хэрэв та компьютер, Интернэтгүй газар явах гэж байгаа бол, эсвэл цаг боломжгүй бол дараа долоо хоногт нь нөхөөд суралцах бүрэн боломж бий. Учир нь багшийн и-мэйл таны имэйл хайрцагт, хийх зүйлүүд, хэлэлцүүлгийн бичлэгүүд кампуст бүрэн эхээрээ байж байна.

 

Ажлын цагаар хичээлээ хийх боломжгүй бол яах вэ?

Өглөө ажил эхлэхээс нэг цагийн өмнө, эсвэл ажил тарснаас хойш нэг цаг сууж хичээлээ хийж болно. Үдийн цайны цагаар хагас цаг зарцуулж ч болно. Ажлын өдрүүдэд үнэхээр амжихгүй бол товлосон нэг цагийн чатдаа ороод, бусад зүйлийг хагас, бүтэн сайн амралтын өдрүүддээ хийж болох юм.

 

Онлайн сургалтанд ямар насны хүмүүс сууж болох вэ?

Онлайн сургалт явуулахаар сонирхож буй бакалавр болон түүнээс дээш боловсролтой хүмүүст тохиромжтой.

 

Цахим Мэдлэгийн онлайн сургалтанд ямар мэргэжлийн хүн сууж болох вэ?

Онлайн сургалт явуулахаар сонирхож буй ямар ч мэргэжлийн хүн сууж болно.

 

Цахим Мэдлэгийн онлайн сургалт хэнд зориулагдсан бэ?

Онлайн сургалт явуулах сонирхолтой их дээд сургууль, МСҮТ, дунд сургуулийн багш, сургалтын мэргэжилтнүүд; бизнесийн байгууллагын сургалтын албаны ажилтнууд; сургалтын агуулга бүхий сонирхсон байгууллага, хувь хүмүүст зориулагдсан.

 

Сургалт ямар хугацаагаар үргэлжлэх вэ?

4 долоо хоног үргэлжилнэ.

 

Цахим Мэдлэгийн сургалтууд ямар давтамжтай явагддаг вэ?

Сургалт бүр улирал тутам дор хаяж нэг удаа явагдана.

 

Цахим Мэдлэгийн сургалтанд сууснаар би онлайн сургалт явуулж чаддаг болох уу?

Тийм. Гэхдээ цахим сургалтыг ганц хүн хэрэгжүүлэх боломжгүй юм. Танд курс төлөвлөгч, агуулга хөгжүүлэгч, технологийн мэргэжилтэн, онлайн багш, цахим сургалтын менежерийн үүргийг гүйцэтгэх баг хэрэгтэй болохыг анхаараарай.

 

Онлайнаар хэрхэн суралцах талаар суралцагчдад зөвлөгөө өгөх үү?

Тийм. Суралцагчдад онлайнаар хэрхэн суралцах, кампуст хэрхэн ажиллах талаар гарын авлага өгнө. Түүнчлэн эхлэлийн семинар дээр холбогдох танилцуулгыг хийж, дадлага хийлгэнэ. Сургалтын явцад багшаас и-мэйлээр, чатаар, утсаар, эсвэл биеэр ирж асууж лавлаж болно.

 

Онлайнаар төгсөгчдөд Сертификат олгох уу?

Тийм. Амжилттай суралцаж, шалгуур хангасан суралцагчдад Цахим Мэдлэгийн сертификат олгоно. Гурван сургалтанд амжилттай суралцаж төгсөгчдөд Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны GIZ байгууллагын сертификат олгоно.

 

Онлайн сургалтыг төгсөгч бүрд Германы GIZ байгууллагын сертификат олгох уу?

Гурван сургалтанд амжилттай суралцаж төгсөгчдөд Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны GIZ байгууллагын сертификат олгоно.

 

GIZ байгууллагын сертификатыг авах нь юунд хэрэгтэй вэ?

Цахим Мэдлэгийн болон GIZ байууллагын сертификат нь таныг цахим сургалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх талаар тодорхой мэдлэг, дадал, чадвартай болсныг илтгэх ба цахим сургалттай холбоотой төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд тус нэмэр болно.

 

Цахим Мэдлэг гэж хэн бэ?

Цахим Мэдлэг бол Мэдээлэл холбооны технологийг мэдлэг түгээх хэрэгсэл болгон ашиглах, Монгол улсад электрон сургалтыг бодит хэрэглээ болгон нэвтрүүлэх, хөгжлийн төлөө ажилладаг байгууллага, хувь хүмүүст э-сургалтын хэрэгслийг ашиглан мэдлэг түгээх/ хуваалцах/ солилцох боломжийг олгох замаар улс орны хөгжилд хувь нэмэр оруулах, мэдлэгийн менежмент хийх зорилготой түншүүдийн санаачилгаар 2007 онд үүсгэн байгуулагдсан төрийн бус байгууллага юм.

 

Цахим сургалт гэж юу вэ?

Цахим сургалт буюу онлайн сургалт гэдэг мэдлэгийн агуулгыг компьютер болон интернэт ашиглан дамжуулах, заах утга илэрхийлнэ.

 

Цахим Мэдлэг ямар сургалтууд явуулдаг вэ?

Онлайн курс төлөвлөлт, Онлайн сургалтын агуулга хөгжүүлэлт, Онлайн сургалтанд багшлах нь сэдэвт гурван сургалт явагдаж байна. Онлайн сургалтын технологи, Онлайн сургалтын менежмент гэсэн сургалтуудыг явуулж эхлэхээр ажиллаж байна.

 

Цахим Мэдлэгийн сургалтуудад заавал тодорхой дарааллаар суух хэрэгтэй юу?

Онлайн курс төлөвлөлт, Онлайн сургалтын агуулга хөгжүүлэлт, Онлайн сургалтанд багшлах нь гэсэн дарааллаар суралцах нь хамгийн оновчтой. Гэвч суралцагчийн цахим сургалтын талаарх суурь мэдлэг туршлагаас хамаараад сургалтын дараалал өөр байж болно.

 

Онлайн сургалтаас өөр ямар үйлчилгээг Цахим Мэдлэг байгууллагаас авч болох вэ?

Дараах үйлчилгээнүүдийг авч болно:

  • Цахим Мэдлэгийн кампуст цахим сургалтаа байршуулж явуулах
  • Цахим сургалтын кампус хийлгэх
  • Цахим сургалтын кампусыг Интернэтэд байршуулах
  • Цахим курс хийлгэх
  • Цахим багш гэрээгээр ажиллуулах
  • Цахим сургалтын кампусын админ, техникийн үйлчилгээ авах зэрэг болно.

 

end faq