СЭЗДС-д цахим сургалтын зөвлөх үйлчилгээ үзүүлж байна
Tuesday, 22 September 2015 18:21    PDF Print E-mail
News - Latest news
There are no translations available.

Цахим Мэдлэг ТББ ба Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль хооронд 2015 оны 5-р сарын 29-ний өдөр байгуулсан гэрээний дагуу Цахим Мэдлэг нь тус сургуульд цахим сургалтын зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. Гэрээний хүрээнд СЭЗДС-д цахим сургалтыг хэрэгжүүлэх бизнес загварыг боловсруулах, сургалт удирдах Мүүдл системийн суралцагчийн ба багшийн гарын авлага боловсруулах, жишиг цахим курс бүтээх, СЭЗДС-ийн нэр бүхий хичээлүүдийг цахим курс болгоход зөвлөн туслах ажил үйлчилгээнүүд хийгдэж буй юм. Цахим Мэдлэгээс тус сургуулийн багш нарт цахим курс бүтээх арга зүйн цуврал сургалтуудыг явуулсан бөгөөд http://online.ife.edu.mn талбарт тусгай зориулалтын Цахим Зөвлөх талбар байгуулж багш нарыг чиглүүлэн ажиллаж байна.

СЭЗДС нь гадаадад сурч ажиллаж амьдарч буй хүмүүс, хөдөө орон нутгийн иргэд, Улаанбаатар хотод ажиллаж буй болон жирэмсэн, хүүхдээ асарч буй эхчүүдэд зориулан цаг хугацаа, орон зайнаас үл хамааран өөрийгөө хөгжүүлж, дэлхийн хаанаас ч интернэт ашиглан суралцах боломжийг 2015-2016 оны хичээлийн жилээс эхлэн олгож буй юм. Эдийн засгийн бус дээд буюу санхүү, эдийн засгийн дунд боловсролтой иргэдэд зориулан бакалаврын зэрэг олгох 2.5 жилийн Цахим ухаалаг эчнээ хөтөлбөр нь 2015 оны 9 дүгээр сарын 12-ноос эхэлсэн ба гадаадад сурч, ажиллаж амьдарч буй болон Улаанбаатар хот, хөдөө орон нутгаас нийт 22 оюутан энэхүү хөтөлбөрт суралцаж байна. Оюутнууд нийт 5 улирал суралцах бөгөөд 1 улиралд 6 хичээл буюу 18кр цагийг өөрийн боломжтой цагт судлан, э-материалуудтайгаа танилцан, багштайгаа зөвлөгөө өгөх цаг болон семинарын цагаар шууд холбогдож хичээлээ бататгах болно. Энэхүү цахим ухаалаг сургалт нь

жилд 4 удаа элсэлт авах бөгөөд СЭЗДС-ийн шилдэг багш нар удирдан явуулж байна.

Дэлгэрэнгүйг http://online.ife.edu.mn хаягаар үзнэ үү.

 

Цахим сургалтыг хэрэгжүүлэх бизнес загвар боловсруулах воркшопын үр дүн, 2015.06.12

СЭЗДС-ийн цахим сургалтын талбар

 
Copyright © Mongolian e-Knowledge NGO, All right reserved.