МАЗҮТ-д цахим сургалтын үйлчилгээ үзүүлэв
Monday, 18 March 2013 00:00    PDF Print E-mail
News - Latest news
There are no translations available.

Монголын Мянганы Сорилтын Сангийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн хүрээнд байгуулагдсан Мэдээлэл Арга Зүйн Үндэсний Төвтэй (МАЗҮТ) Цахим Мэдлэг ТББ нь 2012 оны 12-р сарын 19-ний өдөр ажил үйлчилгээний гэрээ байгуулсан билээ. Уг гэрээний дагуу мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, коллежуудын мэргэжлийн багш нарт онлайн орчинд хэрхэн багшлах тухай онолын мэдлэг, чадвар, дадал олгох зорилготой “Онлайнаар багшлах арга зүй” сэдэвт цахим сургалтын агуулга, цахим хэрэглэгдэхүүнийг бүтээх, сургалт явуулах ажлуудыг Цахим Мэдлэг ТББ амжилттай хийж гүйцэтгэлээ. МАЗҮТ нь Монгол-Солонгосын Политехник коллеж дээр үйл ажиллагаагаа явуулж байна. Төвийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг www.mazut.mn вэбсайтаас үзнэ үү.

 
Copyright © Mongolian e-Knowledge NGO, All right reserved.