Latest news
СЭЗДС-д цахим сургалтын зөвлөх үйлчилгээ үзүүлж байна
Tuesday, 22 September 2015 18:21    PDF Print E-mail
News - Latest news
There are no translations available.

Цахим Мэдлэг ТББ ба Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль хооронд 2015 оны 5-р сарын 29-ний өдөр байгуулсан гэрээний дагуу Цахим Мэдлэг нь тус сургуульд цахим сургалтын зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. Гэрээний хүрээнд СЭЗДС-д цахим сургалтыг хэрэгжүүлэх бизнес загварыг боловсруулах, сургалт удирдах Мүүдл системийн суралцагчийн ба багшийн гарын авлага боловсруулах, жишиг цахим курс бүтээх, СЭЗДС-ийн нэр бүхий хичээлүүдийг цахим курс болгоход зөвлөн туслах ажил үйлчилгээнүүд хийгдэж буй юм. Цахим Мэдлэгээс тус сургуулийн багш нарт цахим курс бүтээх арга зүйн цуврал сургалтуудыг явуулсан бөгөөд http://online.ife.edu.mn талбарт тусгай зориулалтын Цахим Зөвлөх талбар байгуулж багш нарыг чиглүүлэн ажиллаж байна.

СЭЗДС нь гадаадад сурч ажиллаж амьдарч буй хүмүүс, хөдөө орон нутгийн иргэд, Улаанбаатар хотод ажиллаж буй болон жирэмсэн, хүүхдээ асарч буй эхчүүдэд зориулан цаг хугацаа, орон зайнаас үл хамааран өөрийгөө хөгжүүлж, дэлхийн хаанаас ч интернэт ашиглан суралцах боломжийг 2015-2016 оны хичээлийн жилээс эхлэн олгож буй юм. Эдийн засгийн бус дээд буюу санхүү, эдийн засгийн дунд боловсролтой иргэдэд зориулан бакалаврын зэрэг олгох 2.5 жилийн Цахим ухаалаг эчнээ хөтөлбөр нь 2015 оны 9 дүгээр сарын 12-ноос эхэлсэн ба гадаадад сурч, ажиллаж амьдарч буй болон Улаанбаатар хот, хөдөө орон нутгаас нийт 22 оюутан энэхүү хөтөлбөрт суралцаж байна. Оюутнууд нийт 5 улирал суралцах бөгөөд 1 улиралд 6 хичээл буюу 18кр цагийг өөрийн боломжтой цагт судлан, э-материалуудтайгаа танилцан, багштайгаа зөвлөгөө өгөх цаг болон семинарын цагаар шууд холбогдож хичээлээ бататгах болно. Энэхүү цахим ухаалаг сургалт нь

Read more...
 
Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын арга зүйчдийг сургалаа
Saturday, 20 June 2015 10:28    PDF Print E-mail
News - Latest news
There are no translations available.

Цахим сургалтанд багшлах арга зүй” сэдэвт 20 цагийн цахим сургалт 2015 оны 5-р сарын 20-ноос 6-р сарын 17-ныг дуустал Цахим Мэдлэг кампуст явагдаж, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын арга зүйч, албадын дарга нар, нийт 47 хүн хамрагдлаа. Энэхүү сургалт нь онлайнаар хичээл заах, дэмжин чиглүүлэхтэй холбоотой онол, арга зүйн мэдлэг ур чадварыг суралцагчдад эзэмшүүлж, тэднийг “Цахим сургагч багш” болон бэлтгэх зорилготой юм.

Сургалт хагас өдрийн танхимын сургалтаар эхэлж, 4 долоо хоног онлайнаар үргэлжилсэн. Онлайн сургалтын үеэр багш, суралцагчид агуулгатай холбоотой 47 сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, 361 хариулт оруулжээ. Хичээлийн явцад 4 чат ярилцлага явагдсан бөгөөд суралцагчид бүлгээр болон бие даан дасгал ажил, тест, даалгаврууд хийж, багшаас зөвлөмж хариу авсан байна.

Сургалтын эцэст 15 хүн сургалтын талаар үнэлгээ өгснөөс 93% нь “Сургалт миний төсөөлж хүсч байсантай үнэхээр дүйцсэн”, 7% нь “Ерөнхийдөө дүйцсэн” гэсэн байна.

Суралцагчдын сэтгэгдлээс:

Read more...
 
1:1 цахим сургалтууд явагдаж байна
Monday, 04 May 2015 18:50    PDF Print E-mail
News - Latest news
There are no translations available.

 

Цахим Мэдлэг байгууллага нь цахим сургалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх ур чадвар олгох цахим сургалтуудаа сонирхсон багш, сургалтын мэргэжилтнүүдэд зориулж 2014 оны 6-р сараас эхлэн 1:1 хэлбэрээр явуулж эхэллээ. Өнгөрсөн хугацаанд Газар, үл хөдлөх хөрөнгийн мэргэшсэн үнэлгээчдийн нэгдсэн холбоо, Боловсрол хөгжлийн гүүр ТББ, Мандарин сургалтын төв, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Хууль сахиулахын их сургууль, Мэдээллийн технологийн үндэсний парк, Санхүү эдийн засгийн дээд сургууль, Хөдөлмөр хамгаалал, хүний хөгжлийн төв ТББ зэрэг байгууллагуудаас 20 шахам суралцагчид сургалтанд хамрагдаж төгслөө. Сургалтын шинэ хэлбэр нь суралцагч бүр өөрийн хүссэн хугацаанд өөрийн хэмнэлээр суралцах боломжийг олгож байна.

 
“Цахим сургалт ба Инноваци” лекц боллоо
Thursday, 26 March 2015 00:00    PDF Print E-mail
News - Latest news
There are no translations available.

ШУТИС-ийн Нээлттэй Инновацийн Лаб-OIL-оос долоо хоног бүр тогтмол зохион байгуулдаг Tech Talk-ийн энэ удаагийн зочин илтгэгчээр Цахим Мэдлэг ТББ-ын Удирдах Зөвлөлийн дарга Я.Цэцэг-Өлзий оролцож "Цахим сургалт ба Инноваци" сэдвээр лекц уншлаа. Лекц 2015 оны 3-р сарын 25-ны Лхагва гарагт ШУТИС-ийн Төв байрны 2 давхар, 203 тоот Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд 16:20-18.00 цагт явагдав.

Илтгэгч “Цахим сургалт бол багшлахуй, суралцахуйн бүхий л үйл ажиллагаанд шинэчлэлтийг авчирч буй боловсролын инноваци мөн” болохыг илтгэж, сонирхолтой яриа өрнүүлэв. Лекцэд 40 гаруй хүн оролцсон бөгөөд “Мүүдл системд хэрэглэгчийн тооны дээд хязгаар гэж байдаг уу? Байдаг бол хэд?”, “Цахим хичээлд текст, слайд, аудио, видео тус бүр тэдэн хувь байх ёстой гэсэн тогтоосон хэмжээ байдаг уу?”, “Оюутнуудыг өөрийгөө чиглүүлж сурдаг болгох арга техник бий юу?” зэрэг асуултуудыг илтгэгчид тавьж хариулт авсан юм. Илтгэлийн слайдуудыг http://www.slideshare.net/TsetsegUlziiYadamsuren/elearing-and-innovation хаягаар орж сонирхоорой.

Read more...
 
Я.ЦЭЦЭГ-ӨЛЗИЙ: ЦАХИМ СУРГАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХДЭЭ ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ЗАРЧМААР АЖИЛЛАХ ЁСТОЙ
Wednesday, 25 March 2015 15:46    PDF Print E-mail
News - Latest news
There are no translations available.

ШУТИС-ийн Нээлттэй Инновацийн Лаб-OIL долоо хоног бүр зочин илтгэгч урьж, олон нийтэд нээлттэй Tech Talk (Тек Ток) буюу технологийн тухай ярилцах илтгэл, хэлэлцүүлгийг зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн Tech Talk “Цахим Сургалт ба Инноваци” сэдвээр 2015 оны 3-р сарын 25-ны өдөр болох бөгөөд бид зочин илтгэгч Цахим Мэдлэг ТББ-ын Удирдах Зөвлөлийн дарга Я.Цэцэг-Өлзийтэй онлайн сургалтын онцлог, онлайн сургалтын дэлхийн чиг хандлага болоод Монгол улс дахь нөхцөл байдлын талаар ярилцлаа.

OIL: Цахим Мэдлэг байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

Я.Цэцэг-Өлзий: Цахим сургалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх ур чадвар олгох цахим сургалтууд явуулдаг. Цахим сургалтын талбар бүтээх, түүний хэрэглээг зүгшрүүлэх, цахим курс бүтээх, цахимаар багшлах үйлчилгээнүүдийг үзүүлдэг.

Дэлгэрүүлж яривал Цахим Мэдлэг төрийн бус байгууллага 2007 онд байгуулагдсан. Эрхэм зорилго нь Монголд цахим сургалтыг бодит утгаар нь нэвтрүүлэх, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах. Байгууллагын тухай мэдээллийг www.mongolcampus.org/mek хаягаар авч болно.

Read more...
 
  • «
  •  Start 
  •  Prev 
  •  1 
  •  2 
  •  3 
  •  4 
  •  5 
  •  6 
  •  7 
  •  8 
  •  9 
  •  10 
  •  Next 
  •  End 
  • »


Page 1 of 17
Copyright © Mongolian e-Knowledge NGO, All right reserved.