Цахим Мэдлэг порталд тавтай морилно уу
Мягмар, 2008 оны 04 сарын 01

 Электрон сургалт, үйлчилгээний энэхүү порталд зочилсноор та Цахим Мэдлэг кампусаас өргөн барьж байгаа Менежментийн болон э-ур чадварын онлайн сургалтуудын талаар мэдээлэл авч, бүртгүүлэх, улмаар хамрагдах боломжтой. Түүнчлэн э-сургалтын агуулга, курс, болон кампус хөгжүүлэх үйлчилгээнүүдийн талаарх мэдээллүүдтэй танилцан захиалга өгөх, үйлчилгээ авах боломж нээгдэнэ.

Цахим Мэдлэг портал нь э-сургалтын орчинд манай оронд болон дэлхий дахинаа болж байгаа мэдээ, үйл явдлуудын талаар танд шинэ соргог, хэрэгцээтэй мэдээллийг хүргэх ба энэ чиглэлээр хийгдсэн судалгаа, тайлан илтгэлүүдийг ч Танд цаг тухай бүр өргөн барих болно.

Таныг Цахим Мэдлэг кампусын байнгын хэрэглэгч болно гэдэгт бид итгэлтэй байна.

 
Гадаадад байгаа монгол мэргэжилтнүүдийн Зуны лекц - 2010 болно
Даваа, 2010 оны 06 сарын 21

Цахим Мэдлэг ТББ-аас гадаадад мэргэжлээрээ тогтвор суурьшилтай ажиллаж байгаа монгол эрдэмтэн, мэргэжилтнүүдийн “Зуны лекц-2010” арга хэмжээг Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2010 оны 7-р сарын 23-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Цахим Мэдлэг нь АНУ дахь монголчуудын худалдааны танхимтай хамтран барууны хөгжсөн орнуудад мэргэжлээрээ тогтвор суурьшилтай ажиллаж байгаа Монгол эрдэмтэн, мэргэжилтнүүдийн мэдлэг, чадварыг Монголдоо татах, тэднээс сурч, тэдэнтэй хамтарч ажиллах боломжийг эх нутагтаа бий болгохыг зорьж буй юм. Энэ хүрээнд 2010 оны 7-р сарын 23-нд олон нийтэд зориулсан “Зуны лекц-2010” арга хэмжээг (http://summer.monamerchamber.org/ ) Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулна.

Дэлгэрэнгүй...
 
Завханы суралцагчидтай видео конференс хийлээ
Мягмар, 2010 оны 05 сарын 18


2010 оны 5-р сарын 10-нд эхэлсэн “Онлайн курс төлөвлөлт” сургалтанд Завхан аймаг дахь МУИС-ийн ЭЗС-иас 11 багш суралцаж байна. Сургалтын эхлэлийн семинарыг ШУТИС-ийн ХМТС-ийн видео хурлын сүлжээг ашиглан видео конференс хэлбэрээр 5-р сарын 11-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Видео конференсийн үеэр Цахим Мэдлэг кампусын багш нар болон Завхан аймаг дахь суралцагчид нүүр нүүрээ харан танилцаж, онлайн сургалтыг нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага, давуу болон бэрхшээлтэй талууд, бэлэн байдлын талаар ярилцав. Түүнчлэн Цахим Мэдлэг кампусаас “Онлайн сургалт гэж юу вэ? Яагаад онлайн сургалт гэж?”, “ЦМК-т онлайнаар хэрхэн суралцах вэ?” сэдвээр хичээл заалаа.

 
<< Эхлэл < Өмнөх 1 2 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 1 - 4 - 5
ҮНЭГҮЙ СУРГАЛТУУД

  Үзүүлэн сургалт нь танд курсын
  агуулга, хэлбэрийг танилцуулж
  курст суралцах эсэхээ шийдэхэд
  тань тусална. Та дараах
  холбоосоор орж Зочноор
  холбогдоно уу.

 
Санал асуулга
Та урьд өмнө электрон сургалтаар суралцаж үзсэн үү?