Moodle


Та холбогдоогvй байна (Нэвтрэх)
  • Энэ курс нь бүртгэлийн түлхүүр шаарддаг
    Сургалт явуулах, түүний дотор онлайн сургалт явуулах сонирхолтой, сургалтын агуулга бүхий байгууллага, сургагч багш нарт онлайн курс төлөвлөлт хийхэд зайлшгүй шаардагдах мэдлэг, ур чадварыг олгох зорилготой. Танхимын сургалтаа онлайн хэлбэрт шилжүүлэх сонирхол, шаардлагатай сургалтын байгууллага, их дээд сургуулийн багш нарыг мөн энэхүү сургалтанд урьж байна. Сургалт 2010 оны 9-р сарын 6-наас 10-р сарын 1 хүртэл явагдаж байна.


  • Энэ курс нь бүртгэлийн түлхүүр шаарддаг
    Ирээдүйн онлайн багш нарт зориулсан энэхүү сургалт нь цахим сургалтаар суралцагчдыг амжилттай дэмжиж багшлах практик арга барилтай танилцуулна. Виртуал ангийг удирдах багшийн үүрэг, мэргэшил, ур чадвар, бүлгийн суралцах хэлбэр, харилцааны зааврууд болон цахим сургалтын үед тулгарч болох асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх тухай мэдлэгийг суралцагчдад олгох юм. 2010 оны 10-р сарын 11-нээс 11-р сарын 5 хүртэл явагдах сургалтанд бүртгэж байна.

  • Онлайн курсын агуулгыг ямар арга, хэлбэрээр хөгжүүлбэл суралцагчдад илүү ойр болох вэ, агуулгын интерактив байдлыг хэрхэн хангах вэ, тест, шалгалтууд ямар байвал сургалтын зорилгыг илүү хангаж чадах вэ, тухайн сэдвийг онлайн шинж чанарт нийцүүлэхийн тулд хэрхэн хуваарилж танилцуулах вэ зэрэг асуултын хариуг та энэ сургалтаас олж мэднэ.


  • Цахим Мэдлэг кампуст суралцаж Онлайн курс төлөвлөлт, Онлайн сургалтын агуулга хөгжүүлэлт, Онлайн сургалтанд багшлах курсуудыг төгссөн төгсөгчид энэхүү талбарт уулзалдаж, онлайн сургалтыг нэвтрүүлж байгаа туршлагаа солилцож байна.